НББОУС 24: ХОЛБООТОЙ ТАЛУУДЫН ТОДРУУЛГА
Зорилго:
Энэхүү стандартын зорилго нь холбоотой талуудын оришин байдал, түүнчлэн тэдгээр талуудтай хийсэн ажил гүйлгээ ба төлөгдөөгүй үлдэгдэл, үүн дотроо хүлээн хариуцлагын улмаас аж ахуй нэгжийн санхүүгийн байдал болон ашиг, алдагдалд нөлөөлж болох боломжид байдалд анхаарал хандуулахад шаардлагатай одруулгыг түүний санхүүгийн тайланд тусган оруулсан эсэхийг ханган магадлахад оршино.
Цар хүрээ:
Энэ стандартыг дараах тохиолдолд мөрдөнө.
- Холбоотой талуудын харилцаа ба ажил гүйлгээг тогтоох
- Аж ахуй нэгж ба түүний холбоотой талуудын хоорондох төлөгдөөгүй үлдэгдэл, үүн дотроо хүлээсэн хариуцлагыг тооцох; ба
- Эдгээр зүйлсийн талаарх тодруулыг тодорхойлох
Санхүүжигчийн хувьд хамтын хяналттай эсвэл мэдэгдэхүйц нөлөөтэй хөрөнгө оруулагчийн буюу толгой компаний СТОУС 10 -ын дагуу толилуулсан нэгтгэсэн болон тусдаа санхүүгийн тайланд холбоотой талуудын харилцаа, ажил, гүйлгээ үүн дотроо хүлээсэн хариуцлагын талаар тодруулга хийхийг шаарддаг. Энэ стандартыг мөн бие даасан санхүүгийн тайланд мөрдөнө.
Тодорхойлолт:
Энэ стандартад дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ.
Холбоотой тал гэдэг нь санхүүгийн тайлангаа бэлтгэж буй аж ахуй нэгжтэй холбоотой хувь хүн буюу аж ахуй нэгж юм. Энэ стандартд тайлагнагч аж ахуй нэгж гэж нэрлэсэн.
- Хувь хүн эсвэл түүний гэр бүлийн ойрын гишүүнийг дараах тохиолдолд уг тайлагнагч аж ахуй нэгжтэй холбоотой гэж үзнэ.
- Тайлагнагч аж ахуй нэгжийг хянадаг эсвэл хамтран хянадаг
- Тайлагнагч аж ахуй нэгжид мэдэгдэхүйц нөлөөтэй; эсвэл
- Тайлагнагч аж ахуй нэгжийн эсвэл түүний толгой компаний эрх бүхий албан тушаалтан байх
- Дараах нөхцлүүдийн аль нэг нь хангагдаж байвал тухайн аж ахуй нэгжийг тайлагнагч аж ахуй нэгжтэй холбоотой гэж үзнэ.
- Тухайн аж ахуй нэгж ба тайлагнагч аж ахуй нэгж нь нэг группын гишүүд байх (өөрөөр хэлбэл толгой, охин, өөр охин компани бүр өөр хоорондоо холбоотой талууд гэсэн үг )
- Нэг аж ахуй нэгж нь нөгөө аж ахуй нэгжийн хараат компани эсвэл хамтарсан үйлдвэр байх
- Хоёр аж ахуй нэгжийн аль аль нь нэг ижил гуравдагч аж аухйн нэгжийн хамтарсан үйлдвэрүүд байх
- Нэг аж ахуй нэгж нь гуравдагч аж ахуй нэгжийн хамтарсан үйлдвэр, харин нөгөө аж ахуй нэгж нь уг гуравдагч аж ахуй нэгжийн хараат компани байх
- Аж ахуй нэгж нь тухайн тайлагнагч аж ахуй нэгжийн эсвэл түүнтэй холбоотой аж ахуй нэгжийн ажилтнуудын тэтгэмжийг хариуцсан ажил эрхлэлтийн дараах тэтгэмжийн хөтөлбөр байх. Хэрэв уг тайлагнагч аж ахуй нэгж нь өөрөө ийм хөтөлбөр бол санхүүжүүлэгч ажил олгогч нь тухайн тайлагнагч аж ахуй нэгжтэй мөн холбоотой байна.
- Дээрххувь хүн гэж тодорхойлсон нь тухайн аж ахуй нэгжийг хянадаг эсвэл хамтран хянадаг
- Дээрх тодорхойлсон хувь хүн нь тухайн аж ахуй нэгжид мэдэгдэхүйц нөлөөтэй эсвэл уг аж ахуй нэгжийн эрх бүхий албан тушаалтан байх
- Тухайн аж ахуй нэгж буюу түүний харъяалагддаг групын аливаа гишүүн аж ахуй нэгж нь тайлагнагч аж ахуй нэгжийн толгой компанид эрх бүхий албан тушаалтны үйлчилгээг үзүүлдэг байх.
Холбоотой талуудын ажил гүйлгээ гэдэг нь үнийг нэхэмжилсэн эсэхээс үл хамааран тайлагнагч аж ахуй нэгж ба холбоотой талын хоорондох нөөц, үйлчилгээ эсвэл үүргийн шилжүүлэлт юм.
Тухайн нэг хувь хүний гэр бүлийн ойрын гишүүд гэдэг нь уг аж ахуй нэгжтэй тэдгээрийн холбогдох ажил хэргийн харилцааны явцад тэрхүү хувь хүнд нөлөө үзүүлэх эсвэл хувь хүний нөлөөнд орохоор хүлээгдэж буй гэр бүлийн гишүүд бөгөөд дараах хүмүүс хамаарна.
- Тухайн хувь хүний хүүхдүүд, эхнэр/нөхөр, эсвэл хамтран амьдрагч
- Тухайн хувь хүний эхнэр/нөхрийн эсвэл хамтран амьдрагчийн хүүхдүүд; ба
- Тухайн хувь хүний эсвэл түүний эхнэр/нөхөр эсвэл хамтран амьдрагчийн асран хамгаалагч
Нөхөн төлбөр нь ажилтны бүх тэтгэмжийг (НББОУС 19), үүн дотроо СТОУС 2-т заасан ажилтны тэтгэмжийг багтаана. Ажилтны тэтгэмж нь уг аж ахуй нэгжид үзүүлсэн үйлчилгээний хариуд тухайн аж ахуй нэгжээс эсвэл уг аж ахуй нэгжийн нэрийн өмнөөс төлсөн, төлөх буюу олгох бүх төрлийн төлбөр, урамшуулал юм. Үүнд мөн тухайн аж ахуй нэгжийн хувьд түүний толгой компанийн нэрийн өмнөөс төлсөн төлбөр хамаарна. Нөхөн төлбөрт дараах зүйлс багтана.
- Цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, ээлжийн амралтын цалин, өвчтэй хугацааны тэтгэмж, ашиг хуваалт ба шагнал урамшуулал гэх мэт ажилтны богино хугацааны тэтгэмж (хэрэв тайлант үеийн эцсээс хойш 12 сарын дотор төлөгдөх бол) ба одоо байгаа ажилтнуудад олгодог мөнгөн бус тэтгэмж (эмнэлэгийн үйлчилгээ, орон байр, машин унаа эсвэл хөнгөлттэй бараа, үйлчилгээ гэх мэт)
- Тэтгэвэрт гарах үеийн тэтгэмж, ажил эрхлэлтийн дараах бусад тэтгэмж, ажил эрхлэлтийн дараах амь даатгал болон эмнэлэгийн үйлчилгээ гэх мэт ажил эрхлэлтийн дараах тэтгэмж
- Ажилтны урт хугацааны бусад тэтгэмж, үүнд: удаан хугацаагаар ажилласны амралт буюу саббатикал амралт, ойн баярын буюу удаан жил ажилласны бусад тэтгэмж, удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэмж, тайлант үеийн эцсээс хойш 12 сар буюу түүнээс дээш хугацаанд төлөгдөх ашиг хуваалт, шагнал, хойшлуулсан нөхөн төлбөр хамаарна.
- Ажлаас халагдалтын тэтгэмж; ба
- Хувьцаанд суурилсан төлбөр
Эрх бүхий албан тушаалтан гэдэг нь аж ахуй нэгжийн үйл ажиллагааг шууд буюу шууд бусаар төлөвлөх, удирдан чиглүүлэх, хянах эрх ба үүрэг хариуцлага бүхий хүмүүс бөгөөд үүнд аж ахуй нэгжийн аливаа захирал (гүйцэтгэх удирдлагын эсвэл гүйцэтгэх удирдлагын бус гэдгээс үл хамааран) хамаарна.
Засгийн газар гэдэг нь Засгийн газар эсвэл засгийн газрын агентлагууд болон тэдгээртэй ижил төсөөтэй орон нутгийн, үндэсний эсвэл олон улсын байгууллагууд юм.
Засгийн газартай холбоотой аж ахуй нэгж гэдэг нь засгийн газраас хянадаг, хамтран хянадаг эсвэл мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг аж ахуй нэгжийг хэлнэ.
Хяналт, хөрөнгө оруулалтын аж ахуй нэгж, хамтын хяналт, мэдэгдэхүйц нөлөө гэсэн нэр томъёог СТОУС 10, СТОУС 11, НББОУС 28-д тус тус тодорхойлсон бөгөөд дээрх СТОУС-д тодорхойлсонтой ижил утгаар энэ стандартад хэрэглэнэ.
Бүх аж ахуй нэгжүүд
Толгой компани болон түүний охин компаниудын хооронд ажил гүйлгээ гарсан эсэхээс үл хамааран тэдгээрийн хоорондох харилцааг тодруулна. Аж ахуй нэгж нь өөрийн толгой компаний нэрийг, хэрэв хамгийн дээд хяналт тавигч тал нь уг толгой компаниас өөр бол түүний нэрийг тодруулна. Хэрэв аж ахуй нэгжийн толгой компани ба хамгийн дээд хяналт тавигч талын аль аль нь олон нийтийн хэрэглээнд зориулж, нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлтгэдэггүй бол ийм нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлтгэдэг дараагийн хамгийн дээд толгой компанийн нэрийг мөн тодруулна.
Аж ахуй нэгж нь эрх бүхий албан тушаалтны нөхөн төлбөрийг нийт дүнгээр болон дараах ангилал тус бүрээр тодруулна.
- Ажилтны богино хугацааны тэтгэмж
- Ажил эрхлэлтийн дараах тэтгэмж
- Урт хугацааны бусад тэтгэмж
- Ажлаас халагдалтын тэтгэмж; ба
- Хувьцаанд сууриласан төлбөр
Хэрэв аж ахуй нэгж нь өөр аж ахуй нэгжээс(менежментийн компаниас) эрх бүхий албан тушаалтны үйлчилгээ авдаг бол уг менежментийн компаниас өөрийн ажилтнууд буюу захирлуудад төлсөн эсвэл төлөх нөхөн төлбөрийн хувьд тухайн аж ахуй нэгж нь 17-р параграфын шаардлагуудыг даган мөрдөн шаардлагагүй юм.
Хэрэь аж ахуй нэгж нь санхүүгийн тайлангийн хамаарах тайлант үеүдийн туршид холбоотой талуудын ажил гүйлгээ хийсэн бол уг холбоотой талуудын харилцааны мөн чанар, түүнчлэн тухайн санхүүгийн тайланд тэрхүү харилцааны үзүүлэх боломжит үр нөлөөг ойлгоход хэрэглэгчдэд шаардлагатай тэдгээр ажил гүйлгээний болон төлөгдөөгүй үлдэгдлүүдийн үүн дотроо хүлээн хариуцлагын талаарх мэдээллийг тодруулна. 17-р параграфт заасан тодруулгаас гадна эдгээр тодруулгыг нэмж оруулах шаардлагатай. Тодруулгад хамгийн наад зах нь дараах зүйлс багтана.
- Ажил гүйлгээний дүн
- Төлөгдөөгүй үлдэгдэл, үүн дотроо хүлээсэн хариуцлагын дүн, ба;
- Тэдгээрийн нөхцөл ба болзлууд, үүнд: тэдгээр нь барьцаа баталгаатай эсэх, төлбөрийн барагдулалтаар олгох нөхөн төлбөрийн шинж, төрөл
- Өгсөн эсвэл хүлээн авсан аливаа баталгааны дэлгэрэнгүй мэдээлэл
- Төлөгдөөгүй үлдэгдлийн дүнд хамаарах найдваргүй авлагын нөөц;ба
- Холбоотой талуудаас авах найдваргүй буюу эргэлзээтэй авлагуудын хувьд тухайн тайлант үед хүлээн зөвшөөрсөн зардал
Менежментийн тусдаа компаниас үзүүлдэг эрх бүхий албан тушаалтны үйлчилгээний хувьд уг аж ахуй нэгжийн гарах зардлын дүнг тодруулна.
Өмнө шаардсан тодруулгыг дараах ангилал нэг бүрийн хувьд тусдаа тодруулна.
- Толгой компани
- Тухайн аж ахуй нэгжийн хувьд хамтын хяналт тавьдаг эсвэл түүнд мэдэгдэхүйц нөлөөтэй аж ахуй нэгжүүд
- Охин компаниуд
- Хараат компаниуд
- Тухайн аж ахуй нэгж нь хамтын хувь оруулагч байх хамтын үйлдвэр
- Тухайн аж ахуй нэгжийн буюу түүний толгой компаний эрх бүхий албан тушаалтнууд ба
- Бусад холбоотой талууд
Аж ахуй нэгжийн санхүүгийн тайланд уг холбоотой талуудын ажил гүйлгээний үзүүлэх үр нөлөөг ойлгоход тусдаа тодруулга шаардлагатай байхаас бусад тохиолдолд ижил шинж чанартай зүйлсийг нэгтгэн нийлүүлсэн дүнгээр тодруулж болно.
Засгийн газартай холбоотой аж ахуй нэгжүүд
Тайлагнагч аж ахуй нэгж нь доор дурдсан этгээдүүдтэй хийсэн холбоотой талуудын ажил гүйлгээ ба төлөгдөөгүй үлдэгдэл, үүн дотроо хүлээсэн хариуцлагын хувьд 18-р параграфт заасан тодруулгын шаардлагаас чөлөөлөгдөнө.
- Тухайн аж ахуй нэгжийг хянадаг буюу хамтран хянадаг эсвэл түүнд мэдэгдэхүйц нөлөөтэй засгийн газар ; ба
- Тухайн засгийн газар нь уг тайлагнагч аж ахуй нэгж болон өөр аж ахуй нэгжийн аль алиныг хянадаг буюу хамтран хянадаг эсвэл тэдгээрт мэдэгдэхүйц нөлөөтэй учраас холбоотой тал болсон өөр нэг аж ахуй нэгж.
Хэрэв тайлагнагч аж ахуй нэгж нь 25-р парагарфт заасан чөлөөлөгдөх нөхцлийг мөрддөг бол дээрх 25-р параграфт хамаарах ажил гүйлгээ ба холбогдох үлдэгдлийн талаар дараах зүйлсийг тодруулна.
- Засгийн газрын нэр ба уг тайлагнагч аж ахуй нэгжтэй түүний холбогдох харилцааны шинж, төрөл (өөрөөр хэлбэл, хяналт, хамтын хяналт эсвэл мэдэгдэхүйц нөлөө эсэх)
- Тухайн аж ахуй нэгжийн санхүүгийн тайланд уг холбоотой талуудын ажил гүйлгээний үзүүлэх үр нөлөөг ойлгох боломжийг санхүүгийн тайлангийн хэрэглэгчдэд олгохын тулд доорх мэдээллийг хангаллтай дэлгэрэнгүй байдлаар тодруулна.
- Дангаараа мэдэгдэхүйц дүнтэй ажил гүйлгээ тус бүрийн шинж, төрөл ба дүн; ба
- Дангаараа биш боловч хамтдаа мэдэгдэхүйц дүнтэй байх бусад ажил гүйлгээний хувьд тэдгээрийн хэр хэмжээний тоон буюу чанарын үзүүлэлт. Энэ төрлийн ажил гүйлгээнд 21-р параграфт жагсаан харуулсан ажил гүйлгээ хамаарна.