НББОУС 21: ГАДААД ВАЛЮТЫН ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮР НӨЛӨӨ

Зорилго:

Аж ахуй нэгж нь ажил гүйлгээг гадаад валютаар хийх эсвэл гадаадад үйл ажиллагаа явуулах гэсэн 2 арга замаар гадаад үйл ажиллагааг эрхэлж болох юм. Түүнчлэн аж ахуй нэгж нь өөрийн санхүүгийн тайлангаа гадаад валютаар толилуулж болно. Энэхүү стандартын зорилго нь гадаад валютаар хийгдсэн ажил гүйлгээ ба гадаад дахь үйл ажиллагааг санхүүгийн тайланд хэрхэн тусгах болон санхүүгийн тайланг толилуулгын валютанд хэрхэн хөрвүүлэхийг тодорхойлоход оршино.

Үндсэн асуудал нь валютын ямар ханш хэрэглэх ба валютын ханшийн өөрчлөлтийн үр нөлөөг санхүүгийн тайланд хэрхэн тусгах явдал юм.  

Цар хүрээ:

Энэ стандартыг дараах тохиолдолд мөрдөнө.

  • СТОУС 9-н цар хүрээнд хамаарах үүсмэл хэрэглүүрийн ажил гүйлгээ ба түүний үлдэгдлээс бусад гадаад валютаар гарсан ажил гүйлгээ болон үлдэгдлийг тайлагнахад
  • Нэгтгэл буюу өмчийн аргын дагуу тухайн аж ахуй нэгжийн санхүүгийн тайланд тусган оруулсан гадаад дахь үйл ажиллагааны үр дүн болон санхүүгийн байдлыг хөрвүүлэхэд
  • Аж ахуй нэгжийн үр дүн болон санхүүгийн байдлыг толилуулгын валютанд хөрвүүлэхэд

Тодорхойлолт:

Энэ стандартад дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ.

Хаалтын хаш гэдэг нь тайлант үеийн эцэс дэх свот ханш юм.

Ханшийн зөрүү гэдэг нь тодорхой тооны нэг валютыг нөгөө валютанд өөр өөр ханшаар хөрвүүлснээс үүссэн зөрүү юм.

Валютын ханш гэдэг нь хоёр валютын хоорондох солилцооны харьцаа юм.

Бодит үнэ цэнэ гэдэг нь зах зээлд оролцогчдын хоорондох хэвийн ажил гүйлгээгээр хэмжилтийн өдөр хөрөнгийг борлуулснаар хүлээн авах эсвэл өр төлбөрийг барагдуулснаар төлөх үнийн дүн юм. СТОУС 13-г үзнэ үү.

Гадаад валют гэдэг нь аж аухй нэгжийн бүртгэлийн валютаас өөр валют юм.

Гадаад үйл ажиллагаа гэдэг нь тайлагнагч аж ахуй нэгжийн улс орон буюу валютаас өөр улс орон буюу валютанд үндэслэн үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг уг тайлагнагч аж ахуй нэгжийн охин компани, хараат компани, хамтын хэлэлцээр эсвэл салбар юм.

Бүртгэлийн валют гэдэг нь тухайн аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулдаг эдийн засгийн анхдагч орчны валют юм.

Групп гэдэг нь толгой компани болон түүний бүх охин компани юм.

Мөнгөн зүйлс гэдэг нь эзэмшиж буй мөнгөн нэгжүүд, түүнчлэн тогтмол буюу тодорхойлж болох мөнгөн нэгжээр хүлээн авах хөрөнгө ба төлөх өр төлбөр юм.

Гадаад үйл ажиллагааны цэвэр хөрөнгө оруулалт гэдэг нь тухайн гадаад үйл ажиллагааны цэвэр хөрөнгөнд уг тайлагнагч аж ахуй нэгжийн эзэмших хувь оролцооны дүн юм.

Толилуулгын валют гэдэг нь тухайн санхүүгийн тайланг толилуулдаг валют юм.

Спот ханш гэдэг нь тэр даруй хийгдэх солилцоонд хамаарах валютын хаш юм.

Гадаад валютаарх ажил гүйлгээг бүртгэлийн валютаар тайлагнах    

Анхны хүлээн зөвшөөрөлт

Аж ахуй нэгж нь гадаад валютаар гарсан ажил гүйлгээг анх хүлээн зөвшөөрөхдөө тухайн ажил гүйлгээ гарсан өдрийн бүртгэлийн валют ба гадаад валютын хоорондох спот ханшаар уг гадаад валютын дүнг үржүүлж, бүртгэлийн валютаар бүртгэнэ.

Дараагийн тайлант үеүдийн эцэс дэх тайлагнал

Тайлант үе бүрийн эцэст:

  • Гадаад валютаарх мөнгөн зүйлсийг хаалтын ханшаар хөрвүүлэх
  • Гадаад валютаарх түүхэн өртгөөрөө хэмжигдсэн мөнгөн бус зүйлсийг тухайн ажил гүйлгээ гарсан өдрийн валютын ханшийг ашиглан хөрвүүлнэ; ба
  • Гадаад валютаарх бодит үнэ цэнээрээ хэмжигдсэн мөнгөн бус зүйлсийг уг бодит үнэ цэнийг хэмжсэн өдрийн валютын ханшийг ашиглан хөрвүүлнэ.

Ханшийн зөрүүний хүлээн зөвшөөрөлт

Параграф 32-т зааснаас бусад тохиолдолд мөнгөн зүйлсийн барагдуулалтаас үүссэн  ханшийн зөрүү эсвэл мөнгөн зүйлсийг тухайн тайлант үеийн туршид буюу өмнөх санхүүгийн тайланд анх хүлээн зөвшөөрөхдөө хөрвүүлсэн ханшнаас өөр ханшаар хөрвүүлснээс үүссэн ханшийн зөрүүг тэдгээрийн гарсан уг тайлант үеийн ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрнө.

Мөнгөн бус зүйлсийн олз, гарзыг бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрдөг тохилдолд тэрхүү олз, гарзын ханшийн өөрчлөлттэй холбоотой аливаа бүрэлдэхүүн хэсгийг мөн бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрнө. Харин эсрэгээр мөнгөн бус зүйлсийн олз, гарзыг ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрдөг тохиолдолд тэрхүү олз, гарзын ханшийн өөрчлөлттэй холбоотой аливаа бүрэлдэхүүн хэсгийг мөн ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрнө.

Гадаад үйл ажиллагаан дахь уг тайлагнагч аж ахуй нэгжийн цэвэр хөрөнгө оруулалтын нэг хэсгийг бүрүүлж байгаа мөнгөн зүйлсээс үүссэн валютын ханшийн зөрүүг тухайн тайлагнагч аж ахуй нэгжийн тусдаа санхүүгийн тайлан эсвэл гадаад үйл ажиллагааны бие даасан санхүүгийн тайлангийн аль тохиромжтойд ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрнө. Гадаад үйл ажиллагаа болон тухайн тайлагнагч аж ахуй нэгжийг багтаасан санхүүгийн тайланд ийм ханшийн зөрүүг эхлээд бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрөх бөгөөд 4-р параграфын дагуу түүнийг өмчөөс уг цэвэр хөрөнгө оруулалтын данснаас хасалтын ашиг, алдагдалд дахин ангилна.

Бүртгэлийн валютын өөрчлөлт

Аж ахуй нэгжийн бүртгэлийн валют өөрчлөгдсөн тохиолдолд уг аж ахуй нэгж нь шинэ бүртгэлийн валютын хувьд хэрэглэх хөрвүүлэлтийн горимоо тухайн өөрчлөлтийн өдрөөс эхлэн гүйцээх горимоор мөрдөнө.

Бүртгэлийн валютаас өөр валютыг толилуулгад ашиглах

Толилуулгын валютанд хөрвүүлэлт

Бүртгэлийн валют нь хэт инфляцитай эдийн засгийн үеийн валют биш байх тохиолдолд дараах горимуудыг ашиглан аж ахуй нэгжүүдийн үр дүн ба санхүүгийн байдлыг уг бүртгэлийн валютаас өөр байх толилуулгын валютанд хөрвүүлнэ.

  • Толилуулсан санхүүгийн байдлын тайлан тус бүрийн хувьд хөрөнгө ба өр төлбөрийг тухайн санхүүгийн байдлын тайлангийн өдрөөрх хаалтын ханшаар хөрвүүлнэ.
  • Ашиг, алдагдал ба бусад дэлгэрэнгүй орлогыг толилуулж буй тайлан тус бүрийн хувьд орлого, зардлыг тухайн ажил гүйлгээ гарсан өдрүүдийн ханшаар хөрвүүлнэ.
  • Үр дүн болох бүх ханшийн зөрүүг бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрнө.

Бүртгэлийн валют нь хэт инфляцитай эдийн засгийн үеийн валют байх тохиолдолд дараах горимуудыг ашиглан аж ахуй нэгжийн үр дүн ба санхүүгийн байдлыг уг бүртгэлийн валютаас өөр байх толилуулгын валютанд хөрвүүлнэ.

  • Доорхоос бусад тохиолдолд бүх дүнгүүдийг (өөрөөр хэлбэл, хөрөнгө, өр төлбөр, өмчийн зүйлс, орлого, зардал, үүн дотроо зэрэгцүүлэгдэх дүнгүүд) хамгийн сүүлийн санхүүгийн байдлын тайлангийн өдрөөрх хаалтын ханшаар хөрвүүлнэ.
  • Дүнгүүдийг хэт инфляцитай биш эдийн засгийн валютанд хөрвүүлэх тохиолдолд зэрэгцүүлэгдэх дүнгүүд нь хамаарах өмнөх жилийн санхүүгийн байдлын тайланд тухайн тайлант жилийн дүн гэж толилуулсан тэдгээр дүнгүүд (өөрөөр хэлбэл үнийн түвшний дараагийн өөрчлөлтүүд эсвэл валютын ханшийн дараагийн өөрчлөлтүүдийн хувьд тохируулга хийгээгүй) байна.

Аж ахуй нэгжийн бүртгэлийн валют нь хэт инфляцитай эдийн засгийн үеийн валют байх тохиолдолд 42-р параграфт заасан хөрвүүлэлтийн аргыг хэрэглэхийн өмнө аж ахуй нэгж нь хэт инфляцитай биш эдийн засгийн үеийн валютаар хөрвүүлсэн зэрэгцүүлэгдэх дүнгүүдээс (42б параграфыг үзнэ үү) бусад дүнгүүдийн хувьд өөрийн санхүүгийн тайланг НББОУС 29-ийн дагуу дахин илэрхийлнэ. Эдийн засгийн хэт инфляци зогсож, аж ахуй нэгжийн өөрийн санхүүгийн тайланг НББОУС 29-ийн дагуу дахин илэрхийлэхээ больсон тохиолдолд тухайн аж ахуй нэгж нь өөрийн санхүүгийн тайланг ингэж дахин идэрхийлэхээ больсон өдрийн үнийн түвшинээр дахин илэрхийлсэн дүнгүүдийг түүхэн өртөг гэж үзэж, уг толилуулгын валютанд хөрвүүлэлт хийхэд ашиглана.

Гадаад үйл ажиллагааны хөрвүүлэлт

Гадаад үйл ажиллагааг олж эзэмших явцад үүссэн аливаа гүүдвилл ба уг гадаад үйл ажиллагааг олж эзэмших явцад үүссэн хөрөнгө, өр төлбөрийн дансны үнэд хийсэн бодит үнэ цэнийн аливаа тохируулгыг тухайн гадаад үйл ажиллагааны хөрөнгө ба өр төлбөр гэж үзнэ. Иймээс эдгээрийг уг гадаад үйл ажиллагааны бүртгэлийн валютаар илэрхийлэх бөгөөд 39, 42-р параграфын дагуу хаалтын ханшаар хөрвүүлнэ.

Гадаад үйл ажиллагааны бүрэн буюу хэсэгчилсэн данснаас хасалт

Гадаад үйл ажиллагааг данснаас хасах тохиолдолд тухайн гадаад үйл ажиллагаатай холбоотой бөгөөд бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрч, өмчийн тусдаа бүрэлдэхүүн хэсэгт хуримтлуулан бүртгэж байсан ханшийн зөрүүний хуримтлагдсан дүнг уг данснаас хасалтын олз, гарзыг хүлээн зөвшөөрсөн үед (НББОУС 1-г үзнэ үү) өмчөөс ашиг, алдагдалд(дахин ангилах тохируулга байдлаар) дахин ангилна.

Гадаад үйл ажиллагааг өөртөө агуулсан охин компанийг хэсэгчлэн данснаас хасах тохиолдолд, бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрч байсан уг хашийн зөрүүний нийт хуримтлагдсан дүнгээс тухайн аж ахуй нэгж нь хувь тэнцүүлсэн хэсгийг тэрхүү гадаад үйл ажиллагаан дахь хяналтын бус хувь оролцоонд хамааруулан дахин хуваарилна. Гадаад үйл ажиллагааны аливаа бусад хэсэгчилсэн данснаас хасалтын хувьд уг аж ахуй нэгж нь бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрч байсан ханшийн зөрүүний нийт хуримтлагдсан дүнгээс зөвхөн хувь тэнцүүлсэн хэсгийг ашиг, алдагдалд дахин ангилна.

Тодруулга

53, 55-57-р параграфт заасан бүртгэлийн валют нь группын хувьд түүний толгой компанийн бүртгэлийн валютанд хамаарна.

Аж аухй нэгж нь дараах зүйлсийг тодруулна.

  • СТОУС 9-н дагуу ашиг, алдагдлаар дамжуулан бодит үнэ цэнээр хэмжсэн санхүүгийн хэрэглүүрээс үүссэн ханшийн зөрүүнээс бусад ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрсөн ханшийн зөрүүний дүн
  • Бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрч, өмчийн тусдаа бүрэлдэхүүн хэсэгт хуримтлуулсан ханшийн цэвэр зөрүү болон уг ханшийн зөрүүний дүнг тухайн тайлант үеийн эхэн ба эцэс дэх байдлаар харуулсан тохируулгын тайлан

Толилуулгын валют нь бүртгэлийн валютаас өөр байх тохиолдолд энэ тухай, түүнчлэн уг бүртгэлийн валют болон толилуулгад өөр валют ашигласан шалтгааны тодруулгын хамт илэрхийлнэ.

Тайлагнагч аж ахуй нэгж эсвэл түүний томоохон гадаад үйл ажиллагааны бүртгэлийн валют өөрчлөгдсөн тохиолдолд энэ тухай болон бүртгэлийн валютыг өөрчлөх шалтгааны талаар тодруулга хийнэ.

Аж ахуй нэгж нь өөрийн бүртгэлийн валютаас өөр валютаар санхүүгийн тайлангаа толилуулдаг тохиолдолд уг аж ахуй нэгж нь СТОУС-н бүх шаардлагуудыг,үүн дотроо 39 ба 42-р парагрфт заасан хөрвүүлэлтийн аргыг даган мөрддөг зөвхөн тийм тохиолдолд тухайн санхүүгийн тайланг СТОУС-тай нийцсэн гэж тодорхойлно.

Аж ахуй нэгж нь өөрийн бүртгэлийн валют эсвэл толилуулгын валютын аль алинаас өөр валютаар санхүүгийн тайлан буюу бусад санхүүгийн мэдээллээ бэлтгэн харуулдаг бөгөөд 55-р параграфын шаарлагуудыг ханган биелүүлээгүй тохиолд уг аж ахуйн нэгж нь:

  • СТОУС -тай нийцсэн мэдээллээс ялгахын тулд тухайн мэдээллийг нэмэлт мэдээлэл гэдгийг илт ойлгомжтой тодорхойлосн илэрхийлнэ.
  • Тухайн нэмэлт мэдээллийг бэлтгэн харуулсан уг валютаа тодруулна.
  • Аж ахуй нэгжийн бүртгэлийн валют болон уг нэмэлт мэдээллийг тодорхойлоход ашигласан хөрвүүлэлтийн аргыг тодруулна.