НББОУС 8: НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН БОДЛОГО, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТООЦООЛЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА АЛДАА
Зорилго:
Энэ стандартын зорилго нь нягтлан бодох бүртгэлийн бодлогыг сонгох ба өөрчлөх шалгуурыг нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт, нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт, алдааны залруулгын нягтлан боох бүртгэлийн арга хандлага болон тодруулгын хамтаар тодорхойлоход оршино. Энэ стандарт нь аж ахуй нэгжийн санхүүгийн тайлангийн найдвартай ба хамааралтай байдал, түүнчлэн санхүүгийн тайланг тайлант үеүдийн хооронд болон бусад аж ахуй нэгжүүдийн санхүүгийн тайлантай зэрэгцүүлэх боломжтой байдлыг нэмэгдүүлэхэд чиглэгддэг.
Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлтөөс бусад, нягтлан бодох бүртгэлийн тодруулгын шаардлагуудыг НББОУС 1-д заасан байдаг.
Цар хүрээ:
Нягтлан бодох бүртгэлийн бодлогыг сонгох ба хэрэглэх, нягтлан бодох бүртгэлийн бологын өөрчлөлт, нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт, өмнөх тайлант үеүдийн алдааны залруулгыг бүртгэхдээ энэхүү стандартыг мөрдөнө.
Тодорхойлолт:
Энэ стандартад дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ.
Нягтлан бодох бүртгэлийн бодлого гдэг нь санхүүгийн тайланг бэлтгэж толилуулахдаа аж ахуу нэгжийн мөрддөг тусгай зарчим, суурь дүрэм, журам, тогтсон практик юм.
Нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт гэдэг нь хөрөнгө, өр төлбөрийн одоогийн төлөв байдлын, түүнчлэн хөрөнгө, өр төлбөртэй холбоотойгоор хүлээгдэж буй ирээдүйн өгөөж, үүргийн талаарх үнэлгээний үр дүнд тухайн хөрөнгө, өр төлбөрийн дансны үнэд эсвэл эсвэл хөрөнгийн үечилсэн хэрэглээ зарцуулалтын дүнд хийх тохируулга юм. Нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт нь шинэ мэдээлэл буюу шинэ хөгжил дэвшилээс бий болдог, иймээс алдааны залруулга биш билээ.
Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт гэдэг нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын зөвлөлөөс гаргасан стандартууд ба тайлбарууд юм. Үүнд дараах зүйлс хамаарна.
- СТОУС
- НББОУС
- СТОУТХ-ны тайлбарууд
- ТБХ-ны тайлбарууд
Материаллаг: Тухайн зүйлийн орхигдуулалт буюу буруу илэрхийлэлт нь уг санхүүгийн тайланд үндэслэн гаргах хэрэглэгчдийн эдийн засгийн шийдвэрт дангаараа эсвэл хамтдаа нөлөөлж чадахаар байвал түүнийг материаллаг гэж үзнэ. Материаллаг байдал нь тухайн нөхцөл байдлын хүрээнд шүүн тунгаасан уг орхигдуулалт буюу буруу илэрхийлэлтийн шинж төрөл ба хэмжээнээс хамаардаг. Тухайн зүйлийн хэмжээ эсвэл шинж төрөл нь эсвэл хоёулаа нэгдсэн байдлаараа тодорхойлогч хүчин зүйл байж болно.
Өмнөх тайлант үеийн алдаа гэдэг нь дараах зохих мэдээллийг ашиглаагүй эсвэл буруу ашигласны улмаас тухайн аж ахуй нэгжийн нэг буюу хэд хэдэн тайлант үеүдийн санхүүгийн тайланд эдгээр мэдээллийг тусгахгүй орхигдуулалт болон буруу тусган илэрхийлэлт юм.
- Эдгээр тайлант үеүдийн санхүүгийн тайланг гаргахыг зөвшөөрөх үед бэлэн боломжтой байсан
- Эдгээр санхүүгийн тайланг бэлтгэх болон толилуулах явцад олж авах ба түүнд харгалзан тусган оруулна гэж ул үндэслэлтэйгээр хүлээгдэж болох
Ийм алдаанд математик үйлдлийн алдаа, нягтлан бодох бүртгэлийн бодлогыг мөрдөхөд гаргасан алдаа, бодит байдалд хайнга хандалт буюу түүнийг буруу тайлбарлалт, түүнчлэн зальт ажиллагааны үр нөлөө хамаардаг.
Буцаан мөрдөлт гэдэг нь нягтлан бодох бүртгэлийн шинэ бодлогыг угаасаа мөрдөж байсан бол ямар байх байсан тийм байдлаар ажил гүйлгээ, бусад үйл явдал ба нөхцөл байдалд тэрхүү бодлогыг дагаж мөрдөхийг хэлнэ.
Буцаан дахин тайагналт гэдэг нь өмнөх тайлант үеийн алдаа угаасаа гараагүй бол ямар байх байсан тийм байдлаар санхүүгийн тайлангийн элементүүдийн дүнгийн хүлээн зөвшөөрөлт, хэмжилт, тодруулгыг засварлахыг хэлнэ.
Практик боломжгүй тухайн аж ахуй нэгж нь боломжит бүх чармайлтыг гаргасан боловч даган мөрдөж чадахгүй тохиолдолд уг шаардлагыг даган мөрдөх практик боломжгүй байдаг. Доорх тохиолдолд өмнөх тодорхой нэг тайлант үеийн хувьд нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлтийг буцаан мөрдөх эсвэл алдааг засварлахын тулд буцаан дахин тайлагнах боломжгүй байдаг.
- Буцаан мөрдөлт буюу буцаан дахин тайлагналтын үр нөлөөг тодорхойлох боломжгүй
- Буцаан мөрдөлт буюу буцаан дахин тайлагналт нь тэрхүү тайлант үед удирдлагын санаа зорилго ямар байсан талаарх таамаглал хийхийг шаарддаг; эсвэл
- Буцаан мөрдөлт буюу буцаан дахин тайлагналт нь дүнгүүдийн нилээд нүсэр тооцооллыг шаарддаг бөгөөд доор тооцооллуудын талаарх мэдээллийг бодитойгоор салган зааглах боломжгүй байх
- Дүнгүүдийг хүлээн зөвшөөрөх, хэмжих буюу тодруулах үе оршин байсан нөхцөл байдлын тухай нотолгоогоор хангах тооцоолол
- Тэрхүү өмнөх тайлант үеийн санхүүгийн тайланг гаргахыг зөвшөөрөх үед бусад мэдээллээс тооцон гаргаж, бэлэн байлгаж болох байсан тийм тооцоолол
Нягтлан бодох бүртгэлийн бодлого:
Нягтлан бодох бүртгэлийн бодлогын сонголт ба хэрэглээ:
Аль нэг СТОУС-ыг ажил гүйлгээ, бусад үйл явдал буюу нөхцөл байдалд тусгайлан мөрддөг тохиолдолд тэдгээр ажил гүйлгээ, үйл явдалд мөрдөх нягтлан бодох бүртгэлийн бодлого буюу бодлогуудыг уг СТОУС-ын дагуу тодорхойлно.
СТОУС-ын шаардлагуудыг даган мөрдөхөд нь аж ахуй нэгжүүдэд туслах тийм заавар удирдамжийг СТОУС-уудад агуулсан байдаг. Эдгээр СТОУС-ын салшгүй хэсэг мөн эсэхийг ийм заавар удирдамжид илэрхийлсэн байдаг. СТОУС-ын салшгүй хэсэг болох заавар удирдамжийг заавал дагаж мөрдөнө.
Нятглан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт:
Аж ахуй нэгж нь зөвхөн дараах тохиолдолд нягтлан бодох бүртгэлийн бодлогыг өөрчилнө. Үүнд:
- Өөрчлөлтийг СТОУС-р шаардсан; эсвэл
- Өөрчлөлт нь тухайн аж ахуй нэгжийн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээнд ажил гүйлгээ, бусад үйл явдал буюу нөхцөл байдлын үзүүлэх үр нөлөөний талаар найдвартай бөгөөд илүү хамааралтай мэдээллээр хангах үр дүнг санхүүгийн тайланд бий болгох
Дараах тохиолдлууд нь нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт биш юм.
- Өмнө нь гарч тохиолдож байсан ажил гүйлгээ, бусад үйл явдал, буюу нөхцөл байдлаас мөн чанарын хувьд ялгаатай тийм ажил гүйлгээ, бусад үйл явдал буюу нөхцөл байдлын хувьд нягтлан бодох бүртгэлийн бодлогыг мөрдөлт; ба
- Өмнө нь гарч тохиолдож байгаагүй, эсвэл гаря тохиолдсон боловч материаллаг бус байсан тийм ажил гүйлгээ, бусад үйл явдал буюу нөхцөл байдлын хувьд нягтлан бодох бүртгэлийн шинэ бодлогыг мөрдөлт
Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлтийг мөрдөх:
Тус СТОУС-ын 23-р параграфт зааснаас бусад тохиолдолд
- Аж ахуй нэгж нь СТОУС-г анх удаа мөрдсний үр дүн болох нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлтийг хэрэв уг СТОУС-д шилжилтиын тусгай нөхцлийг заасан бол түүний дагуу тайлагана.
- Аж ахуй нэгж нь нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлтийн хувьд мөрдөх шилжилтийн тусгай нөхцөлгүй тийм СТОУС-г анх удаа мөрдснөөр нягтлан бодох бүртгэлийн бодлогоо өөрчилсөн эсвэл нягтлан бодох бүртгэлийн бодлогыг өөрөө сайн дураараа өөрчилсөн бол уг өөрчлөлтийг буцаан мөрдөнө.
Тодруулга:
Аль нэг СТОУС-г анх удаа мөрдөлт нь тухайн тайлант үед буюу өмнөх аливаа нэг тайлант үед нөлөө үзүүлдэг тохируулгын дүнг тодорхойлох практик боломжгүйгээс бусад тохиолдолд ийм нөлөө үзүүлэхээр байсан эсвэл ирээдүйн тайлант үеүдэд нөлөө үзүүлж болохоор байвал аж ахуй нэгж нь дараах зүйлсийг тодруулна.
- СТОУС-ын нэр
- Хэрэв тохиромэтой бол СТОУС-ын шилжилтийн нөхцлийн дагуу хийсэн нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт
- Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлтийн шинж төрөл
- Хэрэв тохиромжтой бол тухайн шилжилтийн нөхцлийн тайлбар, тодорхойлолт
- Хэрэв тохиромжтой бол ирээдүйн тайлант үеүдэд нөлөө үзүүлж болох шилжилтийн нөхцлүүд
- Толилуулсан тухайн тайлант үе болон өмнөх тайлант үе тус бүрд доорх зүйлсийн хувь хийсэн тохируулгын дүнг практик боломжтой хэмжээгээр
- Нөлөөлсөн санхүүгийн тайлангийн мөрийн зүйл тус бүрд; ба
- Хэрэв аж ахуй нэгж нь НББОУС 33 -мөрддөг бол нэгж хувьцаанд ногдох суурь ба хорогдуулсан ашигт
- Толилуулсан тэдгээр өмнөх тайлант үеүдээс урьдах тайлант үеүдтэй холбоотойгоор хийх тохируулгын дүнг практик боломжтой хэмжээгээр
- Хэрэв 19(а) эсвэл (б) параграфаар шаардсан буцаан мөрдөлтийг өмнөх нэг тодорхой тайлант үед эсвэл толилуулсан тэдгээр өмнөх тайлант үеүдээс урьдах тайлант үеүдэд хэрэгжүүлэх практик боломжгүй бол ийм байдалд хүргэсэн шалтгаан нөхцөл, түүнчлэн уг нягтлан бодох бүртгэлийн өөрчллөлтийг хэзээнээс хэрхэн мөрдөж ирсэн талаарх тайлбар
Дараагийн тайлант үеүдийн санхүүгийн тайланд эдгээр толилуулгыг дахин давтан тусгах шаардлагагүй.
Алдаа:
Алдаа нь санхүүгийн тайлангийн элементүүдийн хүлээн зөвшөөрөлт, хэмжилт, толилуулга болон тодруулгатай холбоотойгоор үүсэж болох юм.
43-р параграфт зааснаас бусад тохиолдолд аж ахуй нэгж нь өмнөх тайлант үеийн материаллаг алдааг илрүүлсний дараах ба гаргахыг зөвшөөрсөн эхний иж бүрэн санхүүгийн тайланд уг алдааг доорх байдлаар буцаан засварлана.
- Алдаа гарсан уг өмнөх тайлант үед толилуулсан зэрэгцүүлэх дүнг дахин тайлагнах
- Хэрэв алдаа нь толилуулсан хамгийн эхний өмнөх тайлант үеэс урд өмнө тухайн толилуулсан хамгийн эхний өмнөх тайлант үеийн хөрөнгө, өр төлбөр, өмчийн эхний үлдэгдлийг дахин тайлагнана.
Буцаан дахин тайлагналтын хязгаарлалтууд:
Алдааны тодорхой нэг тайлант үед үзүүлэх үр нөлөөг эсвэл нийт хуримтлагдсан үр нөлөөг тодорхойлох практик боломжгүй байхаас бусад тохиолдолд буцаан дахин тайлагнаснаар өмнөх тайлант үеийн алдааг засварлана.
Нэг буюу хэд хэдэн өмнөх тайлант үеүдэд толилуулсан зэрэгцүүлэгдэх мэдээлэлд алдааны үзүүлэх тодорхой нэг тайлант үеийн үр нөлөөг тодорхойлох практик боломжгүй тохиолдолд аж ахуй нэгж нь буцаан дахин тайлагнах практик боломжтой хамгийн эхний тайлант үеийн хөрөнгө, өр төлбөр, өмчийн эхний үлдэгдлүүдийг дахин тайлагнана.
Өмнөх бүх тайлант үеүдэд алдааны үзүүлэх нийт хуримтлагдсан үр нөлөөг тухайн тайлант үеийн эхний байдлаар тодорхойлох практик боломжгүй тохиолдолд аж ахуй нэгж нь практик боломжтой хамгийн эхний өмнөх тайлант үеэс ээхлэн уг алдааг гүйцээх горимоор засварлахын тулд эдгээр зэрэгцүүлэгдэх мэдээллийг дахин тайлагнадаг.
Өмнөх тайлант үеийн алдааны тодруулга:
42-р параграфыг даган мөрдөх үедээ аж ахуй нэгж нь дараах зүйлсиг тодруулна.
- Өмнөх тайлант үеийн алдааны шинж төрөл
- Толилуулсан өмнөх тайлант үе тус бүрд доор зүйлсийн хувьд хийсэн алдааны засварлалтын дүнг практик боломжтой хэмжээгээр
- Нөлөөлсөн санхүүгийн тайлангийн мөрний зүйл тус бүрд; ба
- Хэрэв аж ахуй нэгж нь НББОУС 33-ийг мөрддөг бол нэгж хувьцаанд ногдох суурь ба хорогдуулсан ашигт
- Хамгийн эхний, өмнөх тайлант үеийн эхэнд толилуулсан алдааны засварлалтын дүн
- Хэрэв өмнөх нэг тодорхой тайлант үеийн хувьд буцаан дахин тайлагнах практик боломжгүй бол ийм байдалд хүргэсэн шалтгаан нөхцөл, түүнчлэн уг алдааг хэзээ хэрхэн засварласан талаарх тайлбар
Дараагийн тайлант үеүдийн санхүүгийн тайланд эдгээр тодруулгыг дахин давтан тусгах шаардлагагүй.