СТОУС 16: ТҮРЭЭС
Зорилго:
Энэ СТОУС-ын зорилго нь түрээсийн хүлээн зөвшөөрөлт, хэмжилт, толилуулга, тодруулгын зарчмуудыг тогтоодог. Ажил гүйлгээг үнэн зөв илэрхийлэх байдлаар түрээслэгч бай түрээслүүлэгч нар холбогдох мэдээллийг бэлтгэдэг эсэхийг ханган магадлах явдал юм. Энэхүү мэдээлэл нь аж ахуй нэгжийн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээнд түрээсийн үзүүлэх үр нөлөөг санхүүгийн тайлангийн хэрэглэгч нар үнэлэх суурь үндэслэл болно. Энэ стандартыг мөрдөх үедээ аж ахуй нэгж нь гэрээний хугацаа, нөхцөл болон холбогдох бүх материал, нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ. Аж ахуйннэгж нь ижил нөхцөл байдалд болон ижил төсөөтэй шинж чанар бүхий гэрээнүүдэд энэ стандартыг тууштай мөрдөнө.
Цар хүрээ:
Аж ахуй нэгж нь доор дурдснаас бусад бүх түрээст, үүн дотроо дамжуулан түрээслэх гэрээнд хамаарах, ашигтай эрхтэй хөрөнгийн түрээст энэ стандартыг дагаж мөрдөнө.
- Ашигт малтмал, газрын тос, байгалийн хий болон эдгээртэй ижил төсөөтөй үл нөхөн сэргээгдэх баялгийн хайгуул хийх буюу ашиглах зориулалттай түрээс
- Түрээслэгчийн эзэмшиж байгаа бөгөөд НББОУС 41-н цар хүрээн-д хамаарах биологийн хөрөнгийн түрээс
- СТОУТХ 12 -Үйлчилгээний концесийн хэлцэл -ийн цар хүрээнд хамаарах үйлчилгээний концессын хэлцэл
- СТОУС 15-н цар хүрээнд хамаарах бөгөөд түрээслүүлэгчийн олгосон, оюуны өмчийн лиценз
- НББОУС 38 н цар хүрээнд хамаарах кино хальс, дүрс бичлэг, урлагын тоглолт, гар бичмэл, патент, зохиогчийн эрх гэх мат зүйлсийн хувьд лицензийн гэрээгээр түрэслэгчийн эзэмшиж буй эрх
Түрээслэгч нь дээр дурдснаас бусад биет бус хөрөнгийн түрээст энэ стандартыг мөрдөж болох боловч үүгээр хязгаарлагдахгүй.
Түрээсийг тодорхойлох
Тухайн гэрээ нь түрээс эсэх, эсвэл түрээсийг агуулсан эсэхийг аж ахуйн нэгж нь уг гэрээ үүссэн өдрөөр үнэлнэ. Хэрэв гэрээ нь төлбөрийн хариуд тухайн тодорхойлсон хөрөнгийн ашиглалтыг хянах эрхийг шилжүүлдэг бол уг гэрээ нь түрээс болно, эсвэл түрээсийг агуулсан байна. Гэрээ нь түрээс эсэх, эсвэл түрээсийг агуулсан эсэхийг үнэлэх заавар удирдамжийг Б9-Б31-р параграфт тусгасан.
Хугацааны үеийг тухайн тодорхойлсон хөрөнгийн ашиглалтын хэмжээгээр (жишээлбэл: тоног төхөөрөмжийг ашигласнаар үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэгжийн тоогоор) илэрхийлж болно.
Гэрээний хугацаа болон нөхцөл өөрчлөгдсөн зөвхөн тийм тохиолдолд аж ахуй нэгж нь уг гэрээ түрээс эсэх, эсвэл түрээсийг агуулсан эсэхийг дахин хянан үнэлнэ.
Түрээслэгч
Түрээсийн бүрэлдэхүүн хэсэг, түүнчлэн нэг буюу хэд хэдэн түрээсийн болон түрээсийн бус нэмэлт бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулсан гэрээний хувьд, түрээслэгч нь түрээсийн бүрэлдэхүүн хэсгийн харгалзах бие даасан үнэ ба түрээсийн бус бүрэлдэхүүн хэсгүүдийн бие даасан нийт үнэд үндэслэн уг гэрээий төлбөрийг тэрхүү түрээсийн гэрээний бүрэлдэхүүн хэсэг нэг бүрд хуваарилна.
Түрээслүүлэгч болон адилтгах нийлүүлэгч нь тухайн бүрэлдэхүүн хэсэг эсвэл түүнтэй ижил төсөөтэй бүрэлдэхүүн хэсгийн хувьд аж ахуй нэгжээс тусад нь нэхэмжлэж болох байсан үнэд үндэслэн, тэрхүү түрээсийн болон түрээсийн бус бүрэлдэхүүн хэсгүүдийн харгалзах бие даасан үнийг тодорхойлно. Хэрэв ажиглаж болох ба мэдээллийн ашиглалтыг хамгийн их болгох замаар уг бие даасан үнийг тооцно.
Түрээслүүлэгч
Түрээсийн бүрэлдэхүүн хэсэг, түүнчлэн нэг буюу хэд хэдэн түрээсийн болон түрээсийн бус нэмэлт бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулсан гэрээний хувьд түрээслүүлэгч нь СТОУС 15-ын 73-90-р параграфыг мөрдснөөр тухайн гэрээний төлбөрийг хуваарилна.
Түрээсийн хугацаа
Аж ахуй нэгж нь түрээсийн хугацааг дараах хоёр хугацааны хамтаар түрээсийн үл цуцлагдах хугацаа гэж тодорхойлно.
- Түрээсийг сунгах сонголтоо түрээслэгч хэрэгжүүлэх нь ул үндэслэлтэйгээр тодорхой бол тэрхүү сонголтонд хамаарах хугацаа;
- Түрээсийг цуцлах сонголтоо түрээслэгч хэрэгжүүлэхгүй гэдэг нь ул үндэслэлтэйгээр тодорхой бол тэрхүү сонголтонд хамаарах хугацаа
Дараах мэдэгдэхүйц үйл явдал буюу нөхцөл байдлын мэдэгдэхүйц өөрчлөлт гарч тохиолдсон бол түрээсийг сунгах сонголтоо хэрэгжүүлэх эсвэл түрээсийг цуцлах сонголтоо хэрэгжүүлэхгүй байх нь ул үндэслэлтэйгээр тодорхой эсэхийг түрээлэгч дахин хянан үнэлнэ.
- Уг түрээслэгчийн хяалтанд буй
- Түрээслэгч нь түрээсийн хугацааны тодорхойлолтонд өмнө нь харгалзан оруулаагүй байсан сонголтыг хэрэгжүүлэх, эсвэл түрээсийн хугацааны тодорхойлолтонд өмнө нь харгалзан оруулсан сонголтыг хэрэгжүүлэхгүй гэдэг нь ул үндэслэлтэйгээр тодорхой байхад нөлөө үзүүлж (Б41-р параграфт заасан)
Түрээслэгч
Хүлээн зөвшөөрөлт:
Эхлэлийн өдөр түрээслэгч нь ашиглах эрхтэй хөрөнгө бө түрээсийн өр төлбөрийг хүлээн зөвшөөрнө.
Хэмжилт
Ашиглах эрхтэй хөрөнгийн анхны хэмжилт
Эхлэлийн өдөр түрээслэгч нь ашиглах эрхтэй хөрөнгийг өртгөөр нь хэмжинэ.
Ашиглах эрхтэй хөрөнгийн өртөг нь дараах зүйлсээс бүрдэнэ.
- 26-р параграфт заасан, түрээсийн өр төлбөрийн анхны хэмжилтийн дүн
- Эхлэлийн өдөр буюу түүнээс өмнө төлсөн аливаа түрээсийн төлбөрүүдээс аливаа хүлээн авсан түрээсийн урамшууллыг хассан дүн
- Түрээслэгчийн гаргасан аливаа анхны шууд зардал
- Бараа материал үйлдвэрлэхийн тулд өртөг зардал гаргаснаас бусад тохиололд тухайн суурь хөрөнгийг буулгаж нураах, холдуулж зайлуулах ба түүний байрлаж байсан талбайг цэвэрлэх эсвэл түрээсийн нөхцөл, болзлоор шаардсан төлөв байдалд тэрхүү суурь хөрөнгийг буцаан оруулахтай холбоотойгоор түрээслэгчийн гаргах өртөг, зардлын тооцоолсон дүн. Түрээслэгч нь эхлэлийн өдөр эсвэл тэрхүү суурь хөрөнгийг тодорхой хугацааны туршид ашигласны үр дүнд эдгээр өртөг зардлыг хариуцах үүрэг хүлээдэг.
Түрээсийн өр төлбөрийн анхны хэмжилт
Эхлэлийн өдөр түрээслэгч нь тэрхүү өдрөөр төлөөгүй байгаа түрээсийн төлбөрүүдийн өнөөгийн үнэ цэнээр уг түрээсийн төлбөрийг хэмжинэ. Түрээсийн нуугдмал хүүий түвшинг шууд тодорхойлох боломжтой бол уг түвшинг ашигласнаар түрээсийн төлбөрүүдийг дискаунтчилна. Хэрэв тэрхүү түвшинг шууд тодоройлох боломжгүй бол түрээслэгч нь түрээслэгчийн зээлийн өсөн нэмэгдэх хүүний түвшинг ангилна.
Ашиглах эрхтэй хөрөнгийн дараагийн тайлант үеийн хэмжилт
Эхлэлийн өдрөөс хойш түрээслэгч нь 34 ба 35-р парагафт заасан хэмжилтийн загваруудын аль нэгийг ашигладаг байхаас бусад тохиолдолд өртөгийн загварыг ашигласнаар тухайн ашиглах эрхтэй хөрөнгийг хэмжинэ.
Өртөгийн загвар
Өртөгийн загварыг ашиглахын тулд түрээслэгч нь ашиглах эрхтэй хөрөнгийг дараах өртгөөр хэмжинэ.
- Аливаа хуримтлагдсан элэгдэл ба аливаа хуримтлагдсан үнэ цэнийн бууралтыг хассан
- 36(в) параграфт тусгайлан заасан түрээсийн өр төлбөрийн аливаа дахин хэмжилтийн хувьд тохируулга хийсэн.
Түрээсийн өр төлбөрийн дараагийн тайлант үеийн хэмжилт
Эхлэлийн өдрөөс хойш түрээслэгч түрээсийн өр төлбөрийг дараах байдлаар хэмжинэ.
- Түрээсийн өр төлбөрийн хүүг тусгахын тулд дансны үнийг нэмэгдүүлснээр
- Төлсөн түрээсийн төлбөрийг тусгахын тулд дансны үнийг бууруулснаар
- 39-46-р параграфт тусгайлан заасан, аливаа дахин үнэлэлт буюу түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг тусгах, эсвэл хянан засварласан, мөн чанарын хувьд тогтмол түрээсийн төлбөрийг тусгахын тулд дансны үнийг дахин хэмжснээр
Толилуулга
Дараах зүйлсийг түрээслэгч нь доорх байдлаар санхүүгийн байдлын тайландаа толилуулна эсвэл тэмдэглэл хэсэгт тодруулна.
- Ашиглах эрхтэй хөрөнгийг бусад хөрөнгөөс тусад нь. Хэрэв түрээслэгч нь ашиглах эрхтэй хөрөнгийг санхүүгийн байдлын тайландаа тусад нь толилуулдаггүй бол уг түрээслэгч нь:
- Өөрийн өмчилдөг тухайн харгалзах суурь хөрөнгийг толилуулдаг мөрийн зүйл дотор тэрхүү ашиглах эрхтэй хөрөнгийг тусгана; ба
- Тэдгээр ашиглах эрхтэй хөрөнгийг санхүүгийн байдлын тайлангийн аль мөрийн зүйлсд тусган оруулсан гэдгээ торуулна.
- Түрээсийн өр төлбөрийг бусад өр төлбөрөөс тусад нь. Хэрэв түрээслэгч нь түрээсийн өр төлбөрийг санхүүгийн байдлын тайландаа тусад нь толилуулдаггүй бол уг түрээслэгч нь тэдгээр өр төлбөрийг санхүүгийн байдлын тайлангийн аль мөрийн зүйлсд тусган оруулсан гэдгээ тодруулна.
Тодруулга
Түрээслэгчийн хувьд тодруулгын зорилго нь санхүүгийн байдлын тайлан, ашиг, алдагдлын тайлан, мөнгөн гүйлгээний тайланд тусгасан мэдээллийн хамтаар тэмдэглэл хэсэгт мэдээллийг тодруулах, түүнчлэн уг түрээслэгчийн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээнд түрээсийн үзүүлэх үр нөлөөг тухайн санхүүгийн тайлангийн хэрэглэгч нар үнэлэх суурь үндэслэлийг бүрдүүлэхэд оршино. Энэхүү зорилгыг хэрхэн биелүүлэх талаархи шаардлагуудыг 52-60-р параграфт тусгасан.
Түрээслэгч нь тухайн тайлант үеийн хувьд дараах дүнгүүдийг тодруулна.
- Суурь хөрөнгийн ангиудаар ангилан харуулсан, уг ашиглах эрхтэй хөрөнгийн ашиглалтын зардал
- Түрээсийн өр төлбөрийн хүүний зардал
- 6-р параграфын дагуу тайлагнадаг, богино хугацаат түрээстэй холбоотой зардал. Ийм зардалд нэг сар буюу түүнээс богино хугацаат түрээст хамаарах зардлыг оруулах шаардлагагүй юм.
- 6-р параграфын дагуу тайлагнадаг, бага үнэтэй хөрөнгийн түрээстэй холбоотой зардал. 53(в) параграфт дурдсан, бага үнэтэй хөрөнгийн богино хугацааны түрээстэй холбоотой зардлыг ийм зардалд оруулахгүй.
- Түрээсийн өр төлбөрийн хэмжилтэнд тусган оруулаагүй түрээсийн хувьсах төлбөртэй холбоотой зардал
- Ашиглах эрхтэй хөрөнгийг дамжуулан түрээслэснээс олсон орлого
- Түрээсийн нийт мөнгөн зарлага
- Ашиглах эрхтэй хөрөнгийн нэмэгдсэн дүн
- Борлуулах ба буцаан түрээслэх ажил үйлчилгээнээс үүссэн олз, гарз
- Суурь хөрөнгийн ангиудаар ангилан харуулсан, уг ашиглах эрхтэй хөрөнгийн тухайн тайлант үеийн эцэс дэх дансны үнэ
Түрээсийн ангилал
Түрээслэгч нь өөрийн түрээс нэг бүрийг үйл ажиллагааны түрээс эсвэл санхүүгийн түрээс гэж ангилна. Түрээс нь суурь хөрөнгийн өмчлөлтэй холбоотой бараг бүх эрсдэл ба өгөөжийг шилжүүлдэг бол түүнийг санхүүгийн түрээс гэнэ. Хэрэв түрээс нь суурь хөрөнгийн өмчлөлтэй холбоотой бараг бүх эрсдэл ба өгөөжийг шилжүүлдэггүй бол түүнийг үйл ажиллагааны түрээс гэж ангилна.
Санхүүгийн түрээс:
Эхлэлийн өдөр түрээслүүлэгч нь санхүүгийн түрээсийн дагуу эзэмшиж буй хөрөнгөө өөрийн санхүүгийн байдлын тайландаа хүлээн зөвшөөрөх бөгөөд түрээсийн цэвэр хөрөнгө оруулалттай тэнцүү дүнгээр түүнийг авлага гэж толилуулна. Үйлдвэрлэгч буюу дилер түрээслүүлэгчийн гаргадаг зардлаас бусад, анхны шууд зардлыг тухайн түрээсийн цэвэр хөрөнгө оруулалтын анхны хэмжилтэнд тусган оруулах бөгөөд түрээсийн зардалд хүлээн зөвшөөрсөн орлогын дүнг энэ хэмжээр бууруулна. Анхы шууд зардал нь түрээсийн цэвэр хөрөнгө оруулалтанд автоматаар тусган орсон байдлаар уг түрээсийн нуугдмал хүүний түвшинг тодорхойлно. Иймээс анхны шууд зардлыг тусад нь нэмэх шаардлагагүй юм.
Үйл ажиллагааны түүрээс:
Түрээслүүлэгч нь үйл ажиллагааны түрээсээс хүлээн авсан төлбөрүүдийг шулуун шугамын аргаар эсвэл өөр бусад системчилсэн сууриар орлого гэж хүлээн зөвшөөрнө. Хэрэв өөр бусад суурь нь тухайн суурь хөрөнгийн ашиглалтаас үүсэх өгөөжийн буурах хэв маягийг илүү сайн төлөөлөн илэрхийлж байвал түрээлүүлэгч нь тэрхүү суурийг ашиглана. Түрээсийн орлого олохтой холбоотойгоор гардаг өртөг зардлыг, үүн дотроо элэгдлийн зардлыг түрээслүүлэгч нь зардал гэж хүлээн зөвшөөрнө.
Тодруулга
Тодруулгын зорилго нь түрээслүүлэгч тухайн санхүүгийн байдлын тайлан, ашиг, алдагдлын тайлан, мөнгөн гүйлгээний тайланд тайлагнасан мэдээллийн хамтаар санхүүгийн тайлангийн тэмдэглэл хэсэгт тусгах мэдээллээ тодруулах ба уг түрээслүүлэгчийн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээнд тэрхүү түрээсийн үзүүлэх үр нөлөөг үнэлэх сууриар санхүүгийн тайлангийн хэрэглэгчдийг хангахад оршино. Энэхүү зорилгыг хэрхэн хангах талаархи шаардлагуудыг 90-97-р параграфт тусгайлан заасан байдаг.