СТОУС 15: ХУДАДАН АВАГЧТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ ОРЛОГО

Зорилго:

Энэ СТОУС-ын зорилго нь худалданавагчта байгуулсан гэрээнээс үүссэн орлого болон мөнгөн гүйлгээний шинж төрөл, дүн, цаг хугацаа, тодорхойгүй байдлын талаарх ач холбогдолтой мэдээллийг санхүүгийн тайлан хэрэглэгчдэд тайлагнахын тулд тухайн аж ахуй нэгжийн даган мөрдөх зарчмуудыг тодорхойлоход оршино.

Цар хүрээ:

Аж ахуй нэгж нь худалдан авагчидтай байгуулсан, доор дурдснаас бусад бүх гэрээнд энэ стандартыг мөрдөнө.

  • СТОУС 16-н цар хүрээнл хамаарах түрээсийн гэрээ
  • СТОУС 17-н цар хүрээнд хамаарах даатгалын гэрээ, гэвч аж ахуй нэгж нь СТОУС 17-н 8-р параграфын дагуу тогтмол хураамжаар үйлчилгээ үзүүлэх үндсэн зорилго бүхий даатгалын гэрээний хувьд энэ стандартыг мөрдөх сонголт хийж болно.
  • СТОУС 9, СТОУС 10, СТОУС 11, НББОУС 27, НББОУС 28 гэсэн стандартуудын цар хүрээнд хамаарах санхүүгийн хэрэглүүр болон гэрээний бусад эрх, үүрэг
  • Худалдан авагч буюу боломжит худалдан авагчдад хийх борлуулалтанд дэмжлэг үзүүлж, хялбарчлахын тулд ижил төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдийнн хооронд хийгдэх мөнгөн бус арилжаа. Жишээлбэл, тодорхой нэг өөр байршилд буй худалдан авагчдынхаа эрэлт хэрэгцээг цаг тухайд нь хангахын тулд газрын тосоо харилцан солилцохыг зөвшөөрсөн газрын тосны 2 компаний хоорондох гэрээнд энэ стандартыг мөрдөхгүй.

Хүлээн зөвшөөрөлт

Гэрээг тодорхойлох:

Аж ахуй нэгж нь стандартын цар хүрээнд хамаарах, худалдан авагчтай байгуулсан гэрээг зөвхөн дараах бүх шалгуур хангагдсан тохиолдолд тайлагнана.

  • Гэрээний оролцогч талууд нь тухайн гэрээг (бичгээр, амаар эсвэл бизнесийн хэвшин тогтсо бусад практикийн дагуу) хүлээн зөвшөөрсөн бөгөөд өөрсдийн тус тусын үүргийг биелүүлэх хариуцлага хүлээсэн
  • Аж ахуй нэгж нь уг нийлүүлэх бараа, үйлчилгээтэй холбоотойгоор тал тус бүрийн эрхийг тодорхойлж чадах
  • Аж ахуй нэгж нь нийлүүлэх уг бараа, үйлчилгээний төлбөрийн нөхцлийг тодорхойлж чадах
  • Гэрээ нь арилжааны шинж чанартай байх (өөрөөр хэлбэл тухайн гэрээний үр дүндуг аж ахуй нэгжийн ирээдүйн мөнгөн гүйлгээний эрсдэл, цаг хугацаа, үр дүн нь өөрчлөгдөхөөр хүлээгдэж байх) ба
  • Худалдан авагчид нийлүүлсэн бараа, үйлчилгээнийхээ хариуд авах эрхтэй болсон төлбөрийг тухайн аж ахуй нэгж нь цуглуулан авах нилээд их магадлалтай байх. Төлбөрийг цуглуулах нилээд их магадлалтай гэдгийг үнэлэхдээ, аж ахуй нэгж нь төлөгдөх хугацаа болсон төлбөрийг барагдуулах уг худалдан авагчийн чадвар, боломж болон хүсэл эрмэлзлийг зөвхөн харгалзан үзнэ. Аж ахуй нь худалдан авагчид үнийн хөнгөлөлт санал болгосноор (52-р параграф) төлбөрийн дүн харьцаа өөрчлөгддөг бол тухайн аж ахуй нэгжийн авах эрхтэй төлбөрийфн дүн нь уг гэрээнд заасан үнээс бага байж болох юм.

Гэрээг нэгтгэх:

Хэрэв дараах нэг буюу хэд хэдэн шалгуур хангагдаж байвал аж ахуй нэгж нь нэг худалдан авагчтай (тухайн худалдан авагчийн холбоотой талуудтай) нэг өдөр эсвэл ойролцоо хугацаанд байгуулсан хоёр буюу хэд хэдэн гэрээг хооронд нь нэгтгэж, нэг гэрээ байдлаар тайлагнана.

  • Нэг арилжааны зорилготой багц байдлаар гэрээнүүдийг хэлэлцэн тохиролцдог
  • Нэг гэрээний хувь төлөх төлбөрийн дүн нь бусад гэрээний үнэ буюу гүйцэтгэлээс хамаардаг
  • Гэрээнүүдийн дагуу өгөхөөр амласан бараа, үйлчилгээ(эсвэл гэрээ тус бүрд өгөхөөр амласан зарим бараа, үйлчилгээ) нь 22-30-р параграфт заасанчлан, гүйцэтгэлийн нэг үүрэг байх

Гэрээний гүйцэтгэлийг тодорхойлох:

Гэрээ үүссэн өдөр аж ахуй нэгж нь худалдан авагчтай байгуулсан гэрээгээр амласан бараа үйлчилгээг үнэлэх ба тухайн худалдан авагчид дараах зүйлсийн аль нэгийг нийлүүлэх амлалт тус бүрийг гүйцэтгэлийн үүрэг гэж тодорхойлно.

  • Ялган тодорхойлж болох бараа, үйлчилгээ(буюу бараа, үйлчилгээний багц) эсвэл
  • Хоорондоо бараг ижил бөгөөд худалдан авагчид нэг ижил хэв маягаар нийлүүлдэг, ялган тодорхойлж болох цуврал бараа, үйлчилгээ(23-р параграф)

Гэрээний үүргийн биелэлт:

Аж ахуй нэгж нь амласан бараа, үйлчилгээгээ (өөрөөр хэлбэл хөрөнгөө) худалдан авагчид нийлүүлснээр гүйцэтгэлийн үүргээ биелүүлсэн тохиолдолд (буюу биелүүлснээр) тухайн аж ахуй нэгж нь орлогыг хүлээн зөвшөөрнө. Худалдан авагч нь тухайн хөрөнгийн хяналтыг олж авсан тохиолдолд (буюу олж авснаар) хөрөнгийг нийлүүлсэн гэж үзнэ.

22-30-р параграфын дагуу тодорхойлсон гүйцэтгэлийн үүрэг нэг бүрийн хувьд аж ахуй нэгж нь тэрхүү гүйцэтгэлийн үүргийг цаг хугацааны явцд биелүүлдэг (35-37-р параграфын дагуу) эсвэл хугацааны тодорхой нэг агшинд биелүүлдэг(38-р параграфын дагуу) эсэхээ тухайн гэрээ үүссэн өдөр тодорхойлно. Хэрэв аж ахуй нэгж нь гүйцэтгэлийн үүргийг цаг хугацааны явцад биелүүлдэггүй бол тухайн гүйцэтгэлийн үүргийг хугацааны тодорхой агшинд биелүүлнэ.

Хэмжилт

Гүйцэтгэлийн үүргийг биелүүлсэн үед (буюу биелүүлснээр) аж ахйун нэгжид нь тухайн гүйцэтгэлийн үүрэгт хуваарилагдах уг ажил гүйлгээний үнийн дүнгээр (56-58-р параграфын дауу хязгаарлагдсан хувьсах төлбөрийн тооцоолол үүнд хамаарахгүй) орлого гэж хүлээн зөвшөөрнө.

Ажил гүйлгээний үнийг тодорхойлох

Ажил гүйлгээний үнийг тодорхойлохын тулд аж ахуйн нэгж нь тухайн гэрээний нөхцөл болон өөрийн бизнесийн хэвшин тогтсон практикыг харгалзан үздэг. Ажил гүйлгээний үнэ нь амласан бараа, үйлчилгээг худалдан авагчид нийлүүлсний хариуд тухайн аж ахуйн нэгж авах эрхтэй гэж хүлээж буй төлбөрийн дүн бөгөөд үүнд гуравдагч талын өмнөөс цуглуулсан дүн (тухайлбал; борлуулалтын зарим татвар) хамаарахгүй. Худалдан авагчтай байгуулсан гэрээгээр амласан төлбөр нь тогтмол дүн, хувьсах дүн эсвэл эдгээрийн аль алиныг агуулсан байж болно.

  Худалдан авачид төлөх нөхөн төлбөр

Худалдан авагчид төлөх нөхөн төлбөр нь тухайн худалдан авагчид(эсвэл худалдан авагчаас уг аж ахуй нэгжийн бараа, үйлчилгээг худалдан авдаг гуравдагч этгээдүүдэд) аж ахуй нэгжийн төлөх эсвэл төлөхөөр хүлээгдэж буй мөнгөн дүнгүүд юм. Худалдан авагчид төлөх нөхөн төлбөр нь уг аж ахуй нэгжид(эсвэл худалдан авагчаас уг аж ахуй нэгжийн бараа, үйлчилгээг худалдан авдаг гуравдагч этгээдүүдэд) төлөх ёстой дүнгээс хасагдаж болох хямдруулалт буюу бусад зүйлсийг мөн агуулсан байна.

Худалдан авагчид төлөх нөхөн төлбөрийг тухайн ажил гүйлгээний үнийн бууралт гэж тайлагнадаг бол аж ахуй нэгж нь дараах 2 үүйл явдлын аль сүүлд тохиолдсон үед орлогын бууралтыг хүлээн зөвшөөрнө.

  • Аж ахуй нэгж нь холбогдох бараа, үйлчилгээг худалдан авагчид нийлүүлсний төлөө орлогыг хүлээн зөвшөөрнө.
  • Аж ахуй нэгж нь уг нөхөн төлбөрийг төлсөн буюу төлөхөөр амласан. Ийм амлалтыг тухайн аж ахуйн нэгжийн бизнесийн хэвшин тогтсон практикаар дам илэрхийлсэн байж болно.

Ажил гүйлгээний үнийг гүйцэтгэлийн үүргүүдэд хуваарилах

Аж ахуй нэгжийн хувьд ажил гүйлгээний үнийг хуваарилах зорилго нь уг амласан бараа, үйлчилгээг худалдан авагчид нийлүүлсний хариуд тухайн аж ахуй нэгжийн авахаар хүлээж буй төлбөрийн дүнг тусгах байдлаар гүйцэтгэлийн үүрэг нэг бүрд тэрхүү ажил гүйлгээний үнийг хуваарилах явдал юм.

Гэрээг олж авахад гарсан нэмэлт зардал

Худалдан авагчтай байгуулах гэрээг олж авахад гарсан нэмэлт зардлыг аж ахуйн нэгж нь нөхнө гэж хүлээж байгаа бол тэрхүү зардлыг хөрөнгө гэж хүлээн зөвшөөрнө.

Гэрээг биелүүлэх зардал

Худалдан авагчтай байгуулсан гэрээг биелүүлэхийн тулд гаргасан өртөг зардал нь бусад стандартын цар хүрээнд хамаарахгүй бол тэдгээр өртөг зардал нь дараах бүх шалгуурыг хангах зөвхөн тийм тохиолдолд аж ахуй нэгж нь уг гэрээг биелүүлэхийн тулд гаргасан өртөг зардлын үр дүн болох хөрөнгийг хүлээн зөвшөөнө.

  • Тухайн зардал нь гэрээ буюу уг аж ахуй нэгжийн тусгайлан тодорхойлж чадах урьдчилан таамагласан гэрээтэй шууд холбоотой байх
  • Тухайн зардал нь ирээдүйд гүйцэтгэлийн үүргээ биелүүлэхэд ашиглах уг аж ахуйн нэгжийн нөөцийг бий болгодог буюу нэмэгдүүлдэг; ба
  • Тухайн зардлыг нөхөхөөр хүлээгдэж буй

Толилуулга

Гэрээний аль нэг тал нь гүйцэтгэл хийсэн тохиолдолд аж ахуй нэгжийн гүйцэтгэл ба худалдан авагчийн төлбөрийн хоорондох харилцаанаас хамааран тухайн аж ахуй нэгж тэрхүү гэрээг санхүүгийн байдлын тайландаа гэрээний хөрөнгө эсвэлл гэрээний өр төлбөр гэж толилуулна. Аж ахуй нэгж нь төлбөрөө аливаа нөхцөлт бус эрхийг авлага гэж тусад нь толилуулна.

Тодруулга

 Аж ахуй нэгжийн хувьд тодруулгын шаардлагуудын зорилго нь худалдан авагчтай байгуулсан гэрээнээс үүссэн орлого ба мөнгөн гүйлгээний шинж төрөл, дүн, цаг хугацаа, тодорхой бус байдлыг ойлгох боломжийг санхүүгийн тайлангийн хэрэглэгчдэд олгох хангалттай мэдээллийг тодруулах явдал юм. Энэ зорилгод хүрэхийн тулд аж ахуй нэгж нь дараах бүх зүйлсийн талаарх тоон болон чанарын шинжтэй мэдээллийг тодруулна.

  • Худалдан авагчтай байгуулсан түүний гэрээнүүд (113-122-р параграф)
  • Тэдгээр гэрээнүүдэд энэхүү стандартыг мөрдөхдөө хийсэн мэдэгдэхүйц шүүн тунгаалт ба уг шүүн тунгаалтын өөрчлөлтүүд (123-126-р параграф)
  • Худалдан авагчтай байгуулах гэрээг олж авах буюу байгуулсан гэрээг биелүүлэх өртөг зардлаас 91 эсвэл 95-р параграфын дагуу хүлээн зөвшөөрсөн аливаа хөрөнгө (127-128-р параграф)

Худалдан авагчидтай байгуулсан гэрээ

Дараах дүнг бусад стандартын дагуу дэлгэрэнгүй орлогын тайланд тусад нь толилуулаагүй бол аж ахуй нэгж нь тухайн тайлант үеийн хувьд дараах бүх дүнг тодруулна

  • Худалдан авагчтай байгуулсан гэрээнээс хүлээн зөвшөөрсөн орлого – аж ахуй нэгжийн өөрийн орлогын бусад эх үүсвэрээс үүнийг тусад нь тодруулна; ба
  • Худалдан авагчтай аж ахуйн нэгжийн байгуулсан гэрээнээс үүссэн аливаа авлага буюу гэрээний хувьд хүлээн зөвшөөрсөн аливаа үнэ цэнийн бууралтын гарз – аж ахуй нэгж нь бусад гэрээнээс үүссэн үнэ цэнийн бууралтын гарзаас үүнийг тусад нь тодруулна.

Гэрээний үлдэгдэл

Аж ахуй нэгж нь дараах бүх зүйлсийг тодруулна.

  • Худалдан авагчтай байгуулсан гэрээнээс үүссэн бөгөөд өөр бусад байдлаар тусад нь толилуулаагүй буюу тодруулаагүй авлага, гэрээний хөрөнгө, гэрээний өр төлбөрийн эхний ба эцсийн үлдэгдэл
  • Тайлант үеийн эхэнд гэрээний өр төлбөрийн үлдэгдэлд тусган оруулсан бөөөд тухайн тайлант үед хүлээн зөвшөөрсөн орлого
  • Өмнөх тайлант үеүдэд биелүүлсэн гүйцэтгэлийн үүргээс үүссэн бөгөөд тухайн тайлант үед хүлээн зөвшөөрсөн орлого

Гүйцэтгэлийн гэрээ

Аж ахуй нэгж нь худалдан авагчтай байгуулсан гэрээний гүйцэтгэлийн үүргийн талаарх мэдээллийг, үүн дотроо, дараах бүх зүйлсийн талаарх тайлбар тодорхойлолтыг тодруулна.

  • Аж ахуй нэгж нь өөрийн гүйцэтгэлийн үүргийг ихэвчлэн хэзээ биелүүлдэг, үүн дотроо нэхэмжлэх ба эзэмших тохиролцоогоор гүйцэтгэлийн үүргийг хэзээ биелүүлдэг эсэх
  • Төлбөрийн гол нөхцлүүд
  • Аж ахуй нэгжийн нийлүүлэхээр амласан бараа, үйлчилгээний шинж төрөл үүнд: бараа, үйлчилгээг нийлүүлэх гуравдагч этгээдгийн зохион байгуулах аливаа гүйцэтгэлийн үүргийг онцлон тэмдэглэх
  • Буцаалт ба мөнгөн буцаалтын үүрэг, үүнчлэн бусад ижил төсөөтэй үүргүүд; ба
  • Баталгаа болон холбогдох үүргийн төрлүүд