СТОУС 13: БОДИТ ҮНЭ ЦЭНИЙН ХЭМЖИЛТ

Зорилго:

Энэ СТОУС нь

  • Бодит үнэ цэнийг тоорхойлох
  • Бодит үнэ цэнийг хэмжих үзэл баримтлалыг бие даасан нэг СТОУС-д заасан
  • Бодит үнэ цэнийн хэмжилтийн талаар тодруулга хийхийг шаарддаг.

Бодит үнэ цэн нь аж ахуй нэгжийн тусгайлсан хэмжилт биш, харин зах зээлд суурилсан хэмжилт юм. Зарим хөрөнгө, өр төлбөрийн хувьд зах зээлтэй холбоотой судалга, ажил гүйлгээ олдоц ихтэй, харин зарим хөрөнгө, өр төлбөрийн хувьд зах зээлийн мэдээлэл нь олдоц муутай байж болно. Гэвч аль ч тохиолдолд бодит үнэ цэнийн хэмжилтийн зорилго ижил байх буюу одоогийн зах зээлийн нөхцлийн дагуу хэмжилтийн өдөр зах зээлийн оролцогчдийн хоорондох хэвийн ажил гүйлгээгээр хөрөнгийг борлуулах эсвэл өр төлбөрийг барагдуулах үнийг тооцоолох явдал байдаг.  

Ижил төстэй хөрөнгө, өр төлбөртэй харьцуулах боломж байхгүй бол орцуудыг ажиглаж холбогдох орцуудын ашиглалтыг хамгийн их байлгах ба ажиглах боломжгүй орцуудын ашиглалтыг хамгийн бага байгах үнэлгээний өөр бусад арга зүйг ашигласнаар бодмт үнэ цэнийг хэмждэг.

Цар хүрээ:

Дараах 2 хэсэгт зааснаас бусад тохиолдолд өөр бусад СТОУС нь бодит үнэ цэнийн хэмжилт эсвэл бодит үнэ цэнийн хэмжилтийн тодруулга хийхийг шаардда буюу зөвшөөрдөг бол түүнд энэ СТОУС-ыг мөрдөнө.

Энэ СТОУС-ын хэмжилт ба тодруулгын шаардлагуудыг дараах тохиолдолд мөрдөхгүй.

  • СТОУС 2
  • СТОУС 16
  • НББОУС 2 (цэвэр боломжит үнэ цэнэ)
  • НББОУС 36 (ашиглалтын үнэ цэнэ)

Энэ СТОУС-д заасан тодруулгыг дараах тохиолдолд бэлтгэх шаардлагагүй.

  • НББОУС 19 (бодит үнэ цэнээр хэмжсэн, хөтөлбөрийн хөрөнгө)
  • НББОУС 26 (бодит үнэ цэнээр хэмжсэн, тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалт)
  • Нөхөгдөх дүн буюу НББОУС 36-д заасан данснаас хасах зардлыг хассан бодит үнэ цэнэ байх хөрөнгүүд
  • Бусад СТОУС -аар бодит үнэ цэнийг шаарддаг буюу зөвшөөрөг бол энэ СТОУС-д заасан бодит үнэ цэнийн хэмжилтийн үзэл баримтлалыг анхны болон дараагийн тайлант үеийн хэмжилтийн аль алинд мөрдөнө.

Хэмжилт:

Бодит үнэ цэнийн тодорхойлолт:

Бодит үнэ цэнэ нь зах зээлиййн оролцогчдын хоорондох хэвийн ажил гүйлгээгээр хэмжилтийн өдөр хөрөнгийг борлуулснаар хүлээн авах эсвэл өр төлбөрийг барагдуулснаар төлөх үнэ гэж энэхүү СТОУС-д тодорхойлсон.

Хөрөнгө ба өр төлбөр

Бодит үнэ цэнэ нь тухайн тодорхой хөрөнгө, өр төлбөрт хамааралтай байдаг. Ийээс зах зээлийн оролцогч нар нь тухайн хэмжилтийн өдөр хөрөнгө, өр төлбөрийн үнийг тогтоохдоо тэдгээрийн шинж чанаруудыг харгалзан үздэг бол аж ахуй нэгж нь бодит үнэ цэнийг хэмжихдээ уг хөрөнгө, өр төлбөрийн шинж чанаруудыг харгалзан үзнэ. Ийм шинж чанарт тухайлбал, дараах шинж чанарууд хамаарах боловч үүгээр хязгаарлагдахгүй.

  • Хөрөнгийн төлөв байдал ба байршил
  • Хэрэв байгаа бол тухайн хөрөнгийн борлуулалт буюу ашиглалтанд тавигдах аливаа хязгаарлалт

Ажил гүйлгээ

Бодит үнэ цэнийн хэмжилт нь одоогийн зах зээлийн нөхцлийн дагуу хэмжилтийн өдөр зах зээлийн оролцогчдын хоорондох хэвийн ажил гүйлгээгээр хөрөнгийг борлуулах эсвэл өр төлбөрийг барагдуулахын тулд тухайн хөрөнгө, өр төлбөрийг солилцон аррилждаг гэж үздэг.

Бодит үнэ цэнийн хэмжилт нь хөрөнгийг борлуулах эсвэл өр төлбөрийг барагдуулах ажил гүйлгээг дараах 2 зах зээлийн аль нэгэнд хийнэ гэж төсөөлнө.

  • Тухайн хөрөнгө, өр төлбөрийн үндсэн зах зээлд эсвэл
  • Ийм үндсэн зах зээл байхгүй тохиолдолд тухайн хөрөнгө, өр төлбөрийн хувьд хамгийн давуу талтай зах зээлд

Зах зээлийн оролцогчид:

Зах зээлийн оролцогчид нь өөрсдийн эдийн засгийн ашиг сонирхлыг хамгийн сайнаар хангах байдлаар оролцоно гэж үзээд тухайн хөрөнгө, өр төлбөрийн үнийг тогтоохдоо тэдгээр зах зээлийн оролцогчдын хийх байсан таамаглалуудыг ашигласнаар аж ахуй нэгж нь хөрөнгө, өр төлбөрийн бодит үнэ цэнийг хэмжнэ.

Үнэ:

Бодит үнэ цэнэ нь одоогийн зах зээлийн нөхцлийн дагуу үндсэн зах зээл дэх хэвийн үйл ажиллагаагаар хэмжилтийн өдөр хөрөнгийг борлуулснаар хүлээн авах эсвэл өр төлбөрийг барагдуулснаар төлөх үнэ бөгөөд тэрхүү үнийг шууд ажиглаж болох эсвэл үнэлгээний бусад арга зүй ашигласнаар тооцоолох эсэхээс үл хамаарна.

Санхүүгийн бус хөрөнгөнд мөрдөх:

Санхүүгийн бус хөрөнгийн хамгийн өндөр ба хамгийн сайн ашиглалт

Санхүүгийн бус хөрөнгийн бодит үнэ цэнийн хэмжилт нь тухайн хөрөнгийг хамгийн өндөр ба хамгийн сайнаар ашигласнаар эсвэл түүнийг хамгийн өндөр ба хамгийн сайнаар ашиглах зах зээлийн өөр бусад оролцогчдод борлуулснаар эдийн засгийн үр өгөөж бий болгох тухайн зах зээлийн оролцогчийн чадвар, боломжийг харгалзан үздэг.

Өр төлбөр болон аж ахуй нэгжийн өөрийн өмчийн хэрэглүүрт мөрдөх:

Ерөнхий зарчим

 Бодит үнэ цэнийн хэмжилт нь санхүүгийн болон санхүүгийн бус өр төлбөр эсвэл аж ахуйн нэгжийн өөрийн өмчийн хэрэглүүрийг зах зээлийн оролцогчдод тухайн хэмжилтийн өдөр шилжүүлнэ гэж төсөөлдөг. Өр төлбөрийн эсвэл аж ахуй нэгжийн өөрийн өмчийн хэрэглүүүрийн шилжүүлэлтэнд дараахь таамаглал шилжүүлдэг.

  • Өр төлбөр нь төлөгдөөгүй хэвээр байх бөгөөд шилжүүлэн авч буй зах зээлийн оролцогч нь үүргийг барагдуулах шаардлагатай байна. Хэмжилтийн өдөр өр төлбөрийг тухайн оролцогч тал барагдуулаагүй буюу өөр бусад байдлаар дуусгавар болгоогүй байна.
  • Аж ахуй нэгжийн өөрийн өмчийн хэрэглүүр нь эргэлтэнд байх бөгөөд шилжүүлэн авч буй зах зээлийн оролцогч нь уг хэрэглүүртэй холбоотой эрх, үүргийг хүлээнэ. Хэмжилтийн өдөр тухайн хэрэглүүрийг цуцлаагүй буву өөр бусад байдлаар дуусгавар болгоогүй байна.

Хөрөнгө байдлаар бусад талуудын эзэмшиж буй өр төлбөрийн болон өмчийн хэрэглүүр

Адилтгах буюу ижил төсөөтэй өр төлбөр болон аж ахуй нэгжийн өөрийн өмчийн хэрэглүүрийн шижүүлэлтийн талаарх жишиг үнэ бэлэн боломжтой байхгүй бөгөөд тэрхүү адилтгах зүйлийг өөр бусад хөрөнгө байдлаар эзэмшдэг тохиолдолд аж ахуй нэгж нь хэмжилтийн өдөр тухайн адилттах зүйлийг хөрөнгө байдлаар эзэмшиж буй зах зээлийн оролцогчийн зүгээс уг өр төлбөр буюу өмчийн хэрэглүүрийн бодит үнэ цэнийг хэмжинэ.

Гүйцэтгэлийн бус эрсдэл

Өр төлбөрийн бодит үнэ цэнэ нь гүйцэтгэлийн бус эрсдлийн үр нөлөөг тусгадаг. Гүйцэтгэлийн бус эрсдэлд аж ахуй нэгжийн өөрийн зээлийн эрсдэл (СТОУС 7-д тодорхойлсон) хамаарах боловч үүгээр хязгаарлагдахгүй. Гүйцэтгэлийн бус эрсдэл нь тухайн өр төлбөрийг шилжүүлэхийн өмнө ба шилжүүлсний дараа ижил байна гэж үздэг

Үнэлгээний арга зүй

Аж ахуй нэгж нь ажиглаж болох холбогдох орцуудын ашиглалтыг хамгий их, харин ашиглаж болохгүй орцуудын ашиглалтыг хамгийн бага байлгаснаар тухайн нөхцөл байдалд тохиромжтой бөгөөд бодит үнэ цэнийг хэмжих хангалттай тоон мэдээ бэлэн олдоцтой байх тийм үнэлгээний арга зүйг ашиглана.

Бодит үнэ цэнийг хэмжихэд ашигладаг үнэлгээний арга зүй нь холбогдох ажиглаж болох орцуудын ашиглалтыг хамгийн их, харин ажиглаж болохгүй орцуудын ашиглалтыг хамгийн бага байлгадаг.

Бодит үнэ цэнийн шатлал:

Бодит нэ цэнийн хэмжилт болон холбогдох тодруулгын тууштай ба зэрэгцүүлэгдэх байдлыг нэмэгдүүлэхийн тулд энэ СТОУС нь бодит үнэ цэнийг хэмжихэд ашигладаг үнэлгээний арга зүйн орцуудыг гурван түвшинд ангилах бодит үнэ цэнийн шатлалыг тогтоосон байдаг. Бодит үнэ цэнийн шатлал нь адилтгах хөрөнгө, өр төлбөрийн идэвхитэй зах зээлийн жишиг үнэд хамгийн өндөр ач холбогдлыг (нэгдүгээр түвшиний орц), ажиглах боломжгүй орцод хамгийн бага ач холбогдлыг (гуравдугаар түвшиний орц) өгдөг.

Тодруулга:

Аж ахуй нэгж нь дараах зүйлсийн аль алиныг үнэлэхэд өөрийн санхүүгийн тайлангийн хэрэглэгчдэд туслах мэдээллийг тодруулна.

  • Анхны хүлээн зөвшөөрөлтөөс хойш дахин давтагдах эсвэл дахин давтагдахгүй сууриар санхүүгийн байдлын тайланд бодит үнэ цэнээр хэмждэг хөрөнгө, өр төлбөрийн хувьд тэдгээрийн хэжилтийг хийхэд ашигласан үнэлгээний арга зүй ба орц
  • Rectangle: Rounded Corners: Дэлгэрэнгүй тайлбар, мэдээллүүд, заавар, удирдамжийг СТОУС-н номноос дахин нарийвчлан уншина уу.

Ажиглах боломжгүй, мэдэгдэхүйц орцуудыг (3-р түвшин) ашигласнаар дахин давтагдах сууриар хийх бодит үнэ цэнийн хэмжилтийн хувьд тухайн тайлант үеийн ашиг, алдагдал эсвэл бусад дэлгэрэнгүй орлогод уг хэмжилтийн үзүүлэх үр нөлөө