СТОУС 12: БУСАД АЖ АХУЙ НЭГЖҮҮД ДЭХ ХУВЬ ОРОЛЦООНЫ ТОДРУУЛГА
Зорилго:
Энэ СТОУС-ын зорилго нь дараах зүйлсийг үнэлэх боломжийг өөрийн санхүүгийн тайлангийн хэрэглэгчдэд олгох мэдээллийг тодруулахыг аж ахуйн нэгжээс шаардахад оршино.
- Бусад аж ахуй нэгжүүд дэх өөрийн хувь оролцооны шинж төрөл ба холбогдох эрсдэл ба,
- Өөрийн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээнд тэдгээр хувь оролцооны үзүүлэх нөлөө
Цар хүрээ:
Дараах зүйлсийн аль нэгэнд хувь оролцоотой аж ахуйн нэгж нь энэ СТОУС-ыг мөрдөнө.
- Охин компани
- Хамтын хэлэлцээр
- Хараат компани
- Нэгтгэдэггүй, тусгай бүтэц бүхий аж ахуй нэгжүүд
Гол шүүн тунгаалт ба таамаглалууд:
Аж ахуй нэгж нь дараах зүйлсийг тодруулахын тулд хийсэн гол шүүн тунгаалт ба таамаглалуудын талаарх мэдээллийг тодруулна.
- СТОУС 10-ын 5,6-р параграфт заасанчлан, өөр аж ахуй нэгжийг өөрөөр хэлбэл санхүүжигчийг хянадаг эсэх
- Хэлэлцээрт хамтын хяналттай эсвэл өөр аж ахуй нэгжид мэдэгдэхүйц нөлөөтэй эсэх ба,
- Хэлэлцээрийг тусдаа бүтцээр дамжуулан зохион байгуулсан тохиолдолд уг хамтын хэлэлцээрийн төрөл(өөрөөр хэлбэл хамын үйл ажиллагаа эсвэл хамтарсан үйлдвэр)
Хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжийн статус:
Толгой компани нь СТОУС 10-ын 27-р параграфт заасанчлан, өөрийгөө хөрөнгө оруулалтын аж ахуй нэгж гэж тодорхойлсон тохиолдолд уг хөрөнгө оруулалтын аж ахуй нэгж нь өөрийгөө хөрөнгө оруулалтын аж ахуй нэгж гэж тодорхойлохын тулд хийсэн гол шүүн тунгаалт ба таамаглалуудын талаарх мэдээллийг тодруулна. Хэрэв тус аж ахуй нэгж нь хөрөнгө оруулалтын аж ахуй нэгжийн нэг буюу хэд хэдэн нийтлэг шинжүүдгүй бол (СТОУС 10-ын 28-р параграф) тухайн аж ахуй нэгж нь өөрийгөө ямартаа ч хөрөнгө оруулалтын гэж дүгнэхэд хүргэсэн шалтгаанаа тодруулна.
Охин компаниуд дахь хувь оролцоо:
Аж ахуй нэгж нь өөрийн нэгтгэсэн санхүүгийн тайлангийн хэрэглэгчдэд дараах боломжийг олгох мэдээллийг тодруулна.
- Доорх зүйлсийг олгох
- Группын бүтэц, бүрэлдэхүүн ба
- Группын үйл ажиллагаа болон мөнгөн гүйлгээнд хяналтын бус оролцоотой байх хувь оролцоо (12-р параграф) ба
- Доорх зүйлсийг үнэлэх
- Группын хөрөнгөнд хандан нэвтрэх буюу ашиглах ба өр төлбөрийг барагдуулах түүний чанар, боломжинд тавигдах мэдэгдэхүйц хязгаарлалтын шинж, төрөл, хэмжээ(13-р параграф)
- Нэгтгэсэн тусгай бүтэц бүхий аж ахуй нэгжүүд дэх тухайн аж ахуй нэгжийн хувь оролцоотой холбоотой эрсдлийн шинж төрөл ба эрсдлийн өөрчлөлт (14-17-р параграф)
- Охин компани дахь уг аж ахуй нэгжийн өмчлөлийн хувь оролцооны, хяналтаа алдахад хүргэхгүй өөрчлөлтийн үр дагавар (1-р параграф) ба
- Охин компани дахь хяналтыг тухайн тайлант үеийн туршид алдсны үр дагавар(19-р параграф)
Группын үйл ажиллагаа болон мөнгөн гүйлгээнд хяналтын бус оролцоотой байх хувь оролцоо:
Уг тайлагнагч аж ахуй нэгжийн хувьд материаллаг дүнтэй, хяналтын бус оролцоо бүхий өөрийн охин компани тус бүрийн хувьд аж ахуй нэгж нь дараахь зүйлсийг тодруулна.
- Тухайн охин компаний нэр
- Охин компаний бизнесийн үндсэн байршил
- Хяналтын бус хувь оролцоогоор эзэмшиж буй өмчлөлийн хувь оролцооны хэмжээ
- Хэрэв эзэмшиж буй өмчлөлийн хувь оролцооны хэмжээнээс өөр бол уг хяналтын бус оролцоогоор эзэмшиж буй саналын эрхийн хувь хэмжээ
- Уг охин комапаний хяналтын бус хувь оролцоонд тухайн тайлант үед хуваарилсан ашиг, алдагдал
- Тухайн тайлант үеийн эцэс дэх уг охин компанийн хуримтлагдсан хяналтын бус хувь оролцоо
- Тухайн охин компаний талаарх хураангуй санхүүгийн мэдээлэл
Нэгтгэсэн тусгай бүтэц бүхий аж ахуй нэгжүүд дэх уг аж ахуй нэгжийн хувь оролцоотой холбоотой эрсдлийн шинж төрөл:
Аж ахуй нэгж нь нэгтгэсэн тусгай бүтэц бүхий аж ахуй нэгжид санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг толгой компани буюу түүний охин компаниудаас шаардах аливаа гэрээт хэлэлцээрийн нөхцлүүд, үүн дотроо тухайн тайлагнагч аж ахуй нэгжид алдагдал учруулж болох үйл байдал буюу нөхцөл байдлуудыг тодруулна.
Толгой компани буюу түүний охин комапаниуд нь ийм гэрээний үүрэггүй боловч уг нэгтгэсэн тусгай бүтэц бүхий аж ахуй нэгжид тухайн тайлант үед санхүүгийн буюу бусад дэмжлэг үзүүлсэн бол тэрхүү аж ахуй нэгж нь дараах зүйлсийг тодруулна.
- Үзүүлсэн дэмжлэгийфн төрөл ба дүн, үүн дотроо толгой компани буюу түүний охин компаниуд нь санхүүгийн дэмжлэгийг олж авахад уг тусгай бүтэц бүхий аж ахуй нэгжид туслалцаа үзүүлсэн нөхцөл байдал ба,
- Дэмжлэг үзүүлсэн шалтгаан
Нэгтгэдэггүй охин компаниуд дахь хувь оролцоо(Хөрөнгө оруулалтын аж ахуй нэгжүүд):
Хөрөнгө оруулалтын аж ахуй нэгж нь дараах зүйлсийг тодруулна.
- Нэгтгэдэггүй охин компани нь мөнгөн ногдол ашиг хэлбэрээр хөрөнгө оруулалтын аж ахуй нэгжид мөнгө санг шилжүүлэх эсвэл түүнд уг хөрөнгө оруулалтын аж ахуй нэгжээс олгосон зээл буюу урьдчилгааг буцаан шилжүүлэх тухайн нэгтгэдэггүй охин компаний чадар боломжид тавигдах аливаа мэдэгдэхүйц хязгаарлалтын шинж төрөл ба хэмжээ
- Нэгтгэдэггүй охин компанид санхүүгийн буюу бусад дэмжлэг үзүүлэх одоогийн аливаа баталгаа буюу сэдэл төлөвлөгөө, үүн дотроо санхүүгийн дэмжлэг олж авахад уг охин компанид туслах баталгаа буюу сэдэл төлөвлөгөө
Хөрөнгө оруулалтын аж ахуй нэгж буюу түүний аль нэг охин компани нь ийм гэрээний үүрэггүй боловч уг нэгтгэдэггүй охин компанид тухайн тайлант үед санхүүгийн буюу бусад дэмжлэг үзүүлсэн бол тэрхүү аж ахуй нэгж нь дараах зүйлсийг тодруулна.
- Нэгтгэдэггүй охин компани бүрд үзүүлсэн дэмжлэгийн төрөл ба дүн ба,
- Дэмжлэг үзүүлсэн шалтгаан
Хамтын хэлэлцээр болон хараат компани дахь хувь оролцоо:
Аж ахуй нэгж нь дараах зүйлсийг үнэлэх боломжийг өөрийн санхүүгийн тайлангийн хэрэглэгчдэд олгох мэдээллийг тодруулна.
- Хамтын хэлэлцээр болон хараат компани дахь өөрйн хувь оролцооны шинж төрөл, хэмжээ, санхүүгийн үр нөлөө, үүн дотроо тухайн хамтын хэлэлцээр болон хараат компанид хамтын хяналттай эсвэл мэдэгдэхүйц нөлөөтэй бусад хөрөнгө оруулагчидтай холбогдох түүний гэрээний харилцааны шинж төрөл ба үр нөлөө (21,22-р парагграф)
- Хамтарсан үйлдвэр болон хараат компани дахь түүний хувь оролцоотой холбоотой эрсдлийн шинж төрөл ба эрсдлийн өөрчлөлт (23-р параграф)
Нэгтгэдэггүй , тусгай бүтэц бүхий аж ахуй нэгжүүд дэх хувь оролцоо:
Аж ахуй нэгж нь дараах боломжийг өөрийн санхүүгийн тайлангийн хэрэглэгчдэд олгох мэдээллийг тодруулна.
- Нэгтгэдэггүй, тусгай бүтэц бүхий аж ахуй нэгжүүд дэх өөрийн хувь оролцооны шинж төрөл ба хэмжээг ойлгох (26-28-р параграф)
- Нэгтгэдэггүй тусгай бүтэц бүхий аж ахуй нэгжүүд дэх өөрийн хувь оролцоотой холбоотой эрсдлийн шинж төрөл ба эрсдлийн өөрчлөлтийг үнэлэх (29-31-р параграф)