СТОУС 11: ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭР
Зорилго:
Энэ СТОУС-ын зорилго нь хамтран хянадаг хэлэлцээрт хувь оролцоотой аж ахуй нэгжүүдийн санхүүгийн тайлагналын зарчмыг тогтооход оршино.
Цар хүрээ:
Хамтын хэлэлцээрийн оролцогч тал болох бүх аж ахуйн нэгжүүд нь энэ СТОУС-ыг дагаж мөрдөнө.
Хамтын хэлэлцээр:
Хамтын хэлэлцээр гэдэг нь хоёр буюу хэд хэдэн талууд хамтын хяналттай байх хэлэлцээр юм.
Энэ нь дараах шинж чанартай байна.
- Талууд нь гэрээт хэлэлцээрээр харилцан холбогддог. Энэ СТОУС-ын Б2-Б4-р параграф
- Гэрээт хэлэлцээр нь уг хэлэлцээрийн хяналтыг тэдгээр хоёр буюу хэд хэдэн талуудад олгодог. Энэ СТОУС-ын 7-13-р параграф
Хатын хэлэлцээр нь хамтын үйл ажиллагаа эсвэл хамтарсан үйлдвэр байна.
Хамтын хяналт:
Хамтын хяналт гэдэг нь тухайн хэлэлцээрийн хувьд гэрээгээр тохиролцсон хяналтын хуваалт бөгөөд холбогдох үйл ажиллагааны талаарх шийдвэр нь уг хяналтыг хуваан хэрэгжүүлж буй талуудын санал нэгтэй зөвшөөрлийг шаарддаг зөвхөн тийм тохиолдолд хамтын хяналт оршино.
Хамтын хэлэлцээрийн төрлүүд:
Аж ахуй нэгж нь өөрийн оролцсон хамтын хэлэлцээрийн төрлийг тодорхойлно. Хамтын хэлэлцээрийг хамтын үйл ажиллагаа эсвэл хамтарсан үйлдвэр гэж ангилах ангилал нь тухайн хэлэлцээрийн оролцогч талуудын эрх үүргээс хамаардаг.
Хамтын үйл ажиллагаа гэдэг нь уг хэлэлцээрт хамтын хяналт тавьдаг оролцогч талууд нь тэрхүү хэлэлцээртэй холбоотойгоор хөрөнгийн хувьд эрхтэй, өр төлбөрийн хувьд үүрэгтэй байдаг хамтын хэлэлцээр юм. Тэдгээр талуудыг хамтын үйл ажиллагаа эрхлэгч талууд гэж нэрлэдэг.
Хамтарсан үйлдвэр гэдэг нь уг хэлэлцээрт хамын хяналт тавьдаг оролцогч талууд нь тэрхүү хэлэлцээрийн цэвэр хөрөнгийн хувьд эрхтэй байдаг хамтын хэлэлцээр юм. Тэдгээр талуудыг хамтарсан үйлдвэрийн хувь оруулагч гэж нэрлэдэг.
Хамтын хэлэлцээрийн оролцогч талуудын санхүүгийн тайлан
Хамтын үйл ажиллагааны хувьд үйл ажиллагаа эрхлэгч нь хамтын үйл ажиллагаан дахь өөрийн хувь оролцоотой холбоотойгоор дараах зүйлсйгг хүлээн зөвшөөрнө.
- Хөрөнгө, үүн дотроо, хамтран эзэмшиж буй аливаа хөрөнгө дэх өөрийн хувь хэсэг
- Өр төлбөр, үүн дотроо, хамтран хүлээх аливаа өр төлбөр дэх өөрийн хувь хэсэг
- Хамтын үйл ажиллагаанаас үүссэн гарц, бүтээгдэхүүн дэх өөрийн хувь хэсгийг борлуулснаар олох орлого,
- Хамтын үйл ажиллагаанаас үүссэн гарц, бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос өөрт хамаарах хувь хэсэг, ба
- Зардал, үүн дотроо хамтран гаргасан аливаа зардал дахь өөрийн хувь хэсэг
Хамтын үйл ажиллагаа эрхлэгч нь хамтын үйл ажиллагаан дахь өөрийн хувь оролцоотой холбоотой хөрөнгө, өр төлбөр, орлого, зардлыг тухайн хөрөнгө, өр төлбөр, орлого, зардалд хамаарах СТОУС-уудын дагуу тайлагнана.
Хамтарсан үйлдвэрийн хувьд хувь оруулагч нь хамтарсан үйлдвэр дэр өөрийн хувь оролцоог хөрөнгө оруулалт гэж хүлээн зөвшөөрөх бөгөөд НББОУС 28 -д тусгайлан заасанчлан, өмчийн арга хэрэглэхээс чөлөөлөгддөг байхаас бусад тохиолдолд уг стандартын дагуу өмчийн арга хэрэглэснээр тухайн хөрөнгө оруулалтыг тайлагнана.
Хамтарсан үйлдвэрт оролцдог боловч хамтын хяналтгүй тал нь тухайн хамтарсан үйлдвэрт мэдэгдэхүйц нөлөөтэй байхаас бусад тохиолдолд тэрхүү хэлэлцээр дэх өөрийн хувь оролцоог СТОУС 9-ийн дагуу тайлагнана, харин мэдэгдэхүйц нөлөөтэй бол хувь оролцоогоо НББОУС 28-ын дагуу тайлагнана.
Тусдаа санхүүгийн тайлан
Хамтын үйл ажиллагаа эрхлэгч эсвэл хамтарсан үйлдвэрийн хувь оруулагч нь хувь оролцоогоо өөрийн тусдаа санхүүгийн тайландаа дараах байдлаар тайлагнана.
- Хамтын үйл ажиллагаан дахь хувь оролцоог 20-22-р параграфын дагуу
- Хамтарсан үйлдвэр дэх хувь оролцоог НББОУС 7-ын 10-р параграфын дагуу
Хамтарсан хэлэлцээрт оролцдог боловч хамтын хяналтгүй тал нь хувь оролцоогоо өөрийн тусдаа санхүүгийн тайланд дараах байдлаар тайлагнана.
- Хамтын үйл ажиллагаан дахь хувь оролцоог 23-р параграфын дагуу
- Тухайн хамтарсан үйлдвэрт мэдэгдэхүйц нөлөөтэй байхаас бусад тохиолдолд хамтарсан үйлдвэр дэх өөрийн хувь оролцоогоо СТОУС 9-ийн дагуу, харин мэдэгдэхүйц нөлөөтэй бол НББОУС 27-ийн 10-р параграфын дагуу тайлагнана.
Хамтын үйл ажиллагаан дахь хувь оролцооны худалдан авалтын тайлагнал:
Аж ахуй нэгж нь хамтын үйл ажиллагаан дахь хувь оролцоог олж эзэмшсэн бөгөөд тэрүү хамтын үйл ажиллагаа нь СТОУС 3-т тодорхойлсон, бизнесийг бүрдүүлэх үйл ажиллагаа байх тохиолдолд 20-р параграфт дурдсанчлан, өөрийн хувь оролцоонд хамаарах хувь хэмжээгээр тухай аж ахуйн нэгж нь энэ СТОУС дахь заавар удирдамжтай үл зөрчилдөх, СТОУС 3 болон бусад СТОУС-д заасан бизнесийн нэгдлийн нягтлан бодох бүртгэлийн бүх зарчмуудыг даган мөрдөх бөгөөд бизнесийн нэгдэлтэй холбоотойгоор тэдгээр СТОУС-уудад шаардсан мэдээллийг тодруулна.
Хамтын үйл ажиллагаан дахь хөрөнгийн боруулалт буюу хөрөнгөөрх хувь нийлүүлэлтийн тайлагнал:
Өөрөө хамтын үйл ажиллагаа эрхлэгч болох аж ахуйн нэгж нь хөрөнгө борлуулах буюу хөрөнгөөр хувь нийлүүлэх гэх мэтээр хамтын үйл ажиллагаатай ажил гүйлгээг хийсэн тохиолдолд уг аж ахуй нэгж нь тэрхүү хамтын ажиллагааны бусад талуудтай ажил гүйлгээ хийх бөгөөд иймээс тухайн хамтын үйл ажиллагаа эрхлэгч нь ийм ажил гүйлгээнээс үүсэх олз, гарзыг хамтын үйл ажиллагаан дах зөвхөн бусад талуудын хувь оролцооны хэмжээгээр хүлээн зөвшөөрнө.
Ийм ажил гүйлгээ нь хамтын үйл ажиллагаанд борлуулах буюу хувь нийлүүлэх хөрөнгийн цэвэр боломжит үнэ цэнийн бууралт эсвэл тэдгээр хөрөнгийн бууралтын гарзын талаарх нотолгоогоор хангах бол уг хамтын ажиллагаа эрхлэгч нь тэдгээр гарзыг бүхэлд нь хүлээн зөшөөрнө.
Хамтын үйл ажиллагаанаас авах хөрөнгийн худалдан авалтын тайлагнал:
Өөрөө хамтын үйл ажиллагаа эрхлэгч болох аж ахуй нэгж нь хөрөнгө худалдан авах гэх мэтээр хамтын үйл ажиллагаатай ажил гүйлгээг хийсэн тохиолдолд уг аж ахуй нэгж нь тэдгээр хөрөнгийг гуравдагч талд дахин борлуулах хүртэл олз, гарзаас өөрт хамаарах хэсгийг хүлээн зөшөөрөхгүй.
Ийм ажил гүйлгээ нь хамтын үйл ажиллагаанаас худалдан авах хөрөнгийн цэвэр боломжит үнэ цэнийн бууралт эсвэл тэдгээр хөрөнгийн үнэ цэнийн бууралтын гарзын талаарх нотолгоогоор хангах бол уг хамтын үйл ажиллагаа эрхлэгч нь тэдгээр гарзаас өөрт хамаарах хэсгийг хүлээн зөвшөөрнө.