СТОУС 9: САНХҮҮГИЙН ХЭРЭГЛҮҮР
Зорилго:
Энэ стандартын зорилго нь санхүүгийн хөрөнгө ба санхүүгийн өр төлбөрийн санхүүгийн тайлагналын зарчмуудыг тогтооход оршино. Санхүүгийн хөрөнгө ба санхүүгийн өр төлбөрийн санхүүгийн тайлагнал нь аж ахуй нэгжийн ирээдүйн мөнгөн гүйлгээний дүн, хугацаа, тодорхойгүй байдлын талаар өөрсдийн үнэлгээг хийхэд зориулан хамааралтай ба ач холбогдолтой мэдээллийг санхүүгийн тайлангийн хэрэглэгч нарт толилуулах юм.
Цар хүрээ:
Бүх аж ахуй нэгжүүд нь доор дурдснаас бусад бүх төрлийн санхүүгийн хэрэглүүрийн хувьд энэ сатндартыг мөрдөнө.
- СТОУС 10, НББОУС 27, НББОУС 28 эдгээр стандартын дагуу тайлагнадаг охин компани, хараат компани, хамтарсан үйлдвэр дэх хувь оролцоо. Зарим тохиолдолд дээрх 3 стандарт нь охин компани, хараат компани, хамтарсан үйлдвэр дэх хувь оролцоог энэ стандартын зарим эсвэл бүх шаардлагуудын дагуу тайлагнахыг аж ахуй нэгжээс шаарддаг буюу зөвшөөрдөг. Охин компани, хараат компани, хамтарсан үйлдвэр дэх хувь оролцоотой холбоотой үүсмэл хэрэглүүр буюу НББОУС 32-д заасан тухайн аж ахуй нэгжийн өмчин хэрэглүүрийн тодорхойлолтыг хангахгүй тохиолдолд аж ахуй нэгжүүд нь тэрхүү үүсмэл хэрэглүүрт мөн энэ стандартыг дагаж мөрдөнө.
- СТОУС 2, СТОУС 3, СТОУС 15, СТОУС 16, СТОУС 17, СТОУС 19, НББОУС 32 зэрэг стандартуудын хувьд ямар шаардлагуудыг хангасан үед дагаж мөрдөхийг энэ стандартын цар хүрээ хэсэгт нарийвчлан заасан.
Хүлээн зөвшөөрөлт ба үл хүлээн зөвшөөрөлт:
Анхны хүлээн зөвшөөрөлт:
Аж ахуй нэгж нь тухайн хэрэглүүрийн гэрээний нэг тал болсон (Б3.1.1, Б3.1.2-р параграфыг үзнэ үү.) зөвхөн тийм тохиолдолд уг аж ахуй нэгж нь санхүүгийн хөрөнгө буюу санхүүгийн өр төлбөрийг өөрийн санхүүгийн хөрөнгийг анх удаа хүлээн зөвшөөрөх үед түүнийг 4.1.1-4.1.5-р параграфын дагуу ангилж, 5.1.1-5.1.3-р параграфын дагуу хэмжинэ. Аж ахуй нэгж нь санхүүгийн өр төлбөрийг анх удаа хүлээн зөвшөөрөх үед түүнийг 4.2.1, 4.2.2-р параграфын дагуу ангилж, 5.1.1-р параграфын дагуу хэмжинэ.
Санхүүгийн хөрөнгийг ердийн нөхцлөөр худалдан авах буюу борлуулах
Санхүүгийн хөрөнгийн ердийн нөхцлөөр худалдан авалт буюу борлуулалтыг арилжааны өдрийн нягтлан бодох бүртгэл эсвэл барагдуулалтын өдрийн нягтлан бодох бүртгэлийн аль тохиромжтойг ашигласнаар хүлээн зөвшөөрөх буюу үл хүлээн зөвшөөрнө. (Б3.1.3-Б3.1.6-р параграфыг үзнэ үү.)
Санхүүгийн хөрөнгийн үл хүлээн зөвшөөрөлт:
Үл хүлээн зөвшөөрөлтийг энэ СТОУС-ын 3.2-р хэсэгт нарийвлан тодорхойлсон. Дараах тохиолдолд санхүүгийн хөрөнгийг үл хүлээн зөвшөөрнө.
- Тухайн санхүүгийн хөрөнгөөс бий болох мөнгөн гүйлгээг авах гэрээний эрхийн хүчинтэй хугацаа дууссан; эсвэл
- 3.2.4, 3.2.5-р параграфт заасанчан, тухайн санхүүгийн хөрөнгийг шилжүүлсэн бөгөөд уг шилжүүлэлт нь үл хүлээн зөвшөөрөх шалгуурыгхангасан.
Хөрөнгийн шилжүүлэлт:
Аж ахуй нэгж нь санхүүгийн хөрөнгө(анхны хөрөнгө)-ийн мөнгөн гүйлгээг хүлээн авах гэрээний эрхийг хадгалан үлдсэн боловч нэг буюу хэд хэдэн аж ахуй нэгжүүд (эцсийн хүлээн авагчид) -д тэдгээр мөнгөн гүйлгээг төлөх гэрээний үүргийг хүлээсэн бол тухайн аж ахуй нэгж нь дараах гурван нөхцөл бүгд хангагдсан зөвхөн тийм тохиолдолд уг ажил гүйлгээг санхүүгийн хөрөнгийн шилжүүлэлт гэж үзнэ.
Санхүүгийн хөрөнгий бүхэлд нь үл хүлээн зөвшөөрөх тохиолдолд дараах дүнгүүдийн хоорондох зөрүүг ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрнө.
- Дансны үнэ (үл хүлээн зөвшөөрөлтийн өдрөөр хэмжсэн) ба
- Хүлээн авсан төлбөр (үүнд: олж эзэмшсэн аливаа шинэ хөрөнгөөс уг хариуцсан аливаа шинэ өр төлбөрийг хассан дүн хамаарна).
Дараах дүнгүүдийн хоорондох зөрүүг ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрнө.
- Үл хүлээн зөвшөөрсөн хэсэгт хуваарилсан дансны үнэ (үл хүлээн зөвшөөрөлтийн өдрөөр хэмжсэн) ба
- Уг үл хүлээн зөвшөөрсөн хэсгийн хувьд хүлээн авсан төлбөр(үүнд: олж эзэмшсэн аливаа шинэ хөрөнгөөс уг хариуцсан аливаа шинэ өр төлбөрийг хассан дүн хамаарна).
Санхүүгийн хөрөнгийн ангилал
4.1.5-р параграфыг мөрдөхөөс бусад тохиолдолд аж ахуй нэгж нь дараах зүйлсийн аль алинд үндэслэн санхүүгийн хөрөнгийг дараагийн тайлант үед хорогдуулсан өртгөөр, бусад дэлгэрэнгүй орлогоор дамжуулан бодит үнэ цэнээр эсвэл ашиг, алдагдлаар дамжуулан бодит үнэ цэнээр хэмжсэн гэж ангилна.
- Санхүүгийн хөрөнгийг удирдан зохицуулах тухайн аж ахуй нэгжийн бизнесийн загвар, ба
- Санхүүгийн хөрөнгийн гэрээний мөнгөн гүйлгээний шинж чанар
Санхүүгийн өр төлбөрийн ангилал:
- Аж нэгж нь доор дурдснаас бусад, бүх санхүүгийн өр төлбөрийг дараах тайлант үед хорогдуулсан өртгөөр хэмжсэн гэж ангилан.
- Ашиг, алдагдлаар дамжуулан бодит үнэ цэнээр хэмжсэн санхүүгийн өр төлбөр. Ийм өр төлбөрүүдийг, үүн дотроо өр төлбөр болох үүсмэл хэрэглүүрүүдийг дараагийн тайлант үеүдэд бодит үнэ цэнээр хэмжинэ.
- . . . санхүүгийн баталгааны гэрээ
- . . . болзошгүй өр төлбөр
- . . .зээл олгох баталгаа
Хэмжилт:
5.3.1-р параграфын цар хүрээнд хамаарах худалдааны авлагаас бусад санхүүгийн хөрөнгө буюу санхүүгийн өр төлбөрийг аж ахуй нэгж нь анх хүлээн зөвшөөрөхдөө түүний бодит үнэ цэнээр хэмжинэ. Харин ашиг, алдагдлаар дамжуулан тусгах бодит үнэ цэнээс өөр дүнгээр илэрхийлэгдэх санхүүгийн хөрөнгө буюу санхүүгийн өр төлбөр байх тохиолдолд тэдгээрийн олж эзэмшилт буюу гаргалтанд шууд хамаарах ажил гүйлгээний зардлыг тэрхүү дүн дээр нэмэх эсвэл хасах байдлаар хэмжинэ.
- Санхүүгийн хөрөнгийн дараагийн тайлант үеийн хэмжилт
- Хорогдуулсан өртөгөөр
- Бусад дэлгэрэнгүй орлогоор дамжуулан бодит үнэ цэнээр
- Ашиг, алдагдлаар дамжуулан бодит үнэ цэнээр\
- Санхүүгийн өр төлбөрийн дараагийн тайлант үеийн хэмжилт
- Энэ стандартын 4.2.1-4.2.2-р параграфын дагуу хэмжинэ.
Хүлээгдэж буй зээлийн алдагдлын хэмжилт:
Санхүүгийн хэрэглүүрийн хүлээгдэж буй зээлийн алдагдлыг дараах зүйлсийг тусгах байдлаар хэмжинэ.
- Боломжит үр дүнгүүдийг хамаарах мужийг үнэлэх замаар тодорхойлох, хэт нэг талыг баримтлаагүй ба магадлалаар жинэлсэн дүн.
- Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ
- . . . дэмжих мэдээлэл (цэгийн мэдээллийг тус СТОУС-с дэлгэрүүлэн уншина уу. )
Санхүүгийн хөрөнгийн дахин ангилал:
Хэрэв аж ахуй нэгж нь санхүүгийн хөрөнгийг 4.4.1-р параграфын дагуу дахин ангилсан бол дахин ангилал хийсэн өдрөөс эхлэн уг дахин ангилалыг гүйцээх горимоор мөрдөнө. Өмнө нь хүлээн зөвшөөрсөн аливаа олз гарз(үүн дотроо үнэ цэнийн бууралтын олз гарз), хүүг дахин тайлагнахгүй. Дахин ангилах талаархи шаардлагуудыг тус СТОУС-н 5.6.2-5.6.7-р параграфт заасан.
Олз ба гарз:
Бодит үнэ цэнээр хэмждэг санхүүгийн хөрөнгө буюу санхүүгийн өр төлбөр нь дараах шинжтэй байхаас бусад тохиолдолд түүний олз гарзыг ашиг, алдагдалд хүлээн зөшөөрнө.