СТОУС 10: НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
Зорилго:
Энэ СТОУС-ын зорилго нь аж ахуй нэгж нэг буюу хэд хэдэн өөр аж ахуй нэгжүүдийг хянадаг тохиолдолд нэгтгэсэн санхүүгийн тайланг бэлтгэх ба толилуула зарчмыг тогтооход оршино.
Мөн бизнесийн нэгдэл ба нэгдэлд тэдгээрийн үзүүлэхх үр нөлөө, үүн дотроо бизнесийн нэгдлээс үүсэх гүүдвилийн нягтлан бодох бүртгэлийн шаардлагуудыг авч үзэхгүй.
Цар хүрээ:
Толгой компани болох аж ахуй нэгж нь нэгтгэсэн санхүүгийн тайлан толилуулна. Дараахь аж ахуй нэгжүүдээс бусад бүх аж ахуй нэгжүүд нь энэ СТОУС-ыг дагаж мөрдөнө.
- Толгой компани нь дараах бүх нөхцлйг хангаж байвал нэгтгэсэн санхүүгийн тайлан толилуулах шаардлагагүй.
- Уг компани нь өөр аж ахуй нэгжийн бүэн болон бүхэн бус эзэмшлийн охин компани нь бөгөөд бүх эзэд, эзэмшигчидэд нь тайлан нэгтгэхгүй гэдгийг мэдэгдсэн, тэд хүлээн зөвшөөрсөн
- Түүний өрийн буюу өмчийн хэрэглүүрийг хөрөнгийн зах зээлд арилаалдаггүй.
- Уг компани нь санхүүгийн зах зээлд ямар нэг санхүүгийн хэрэглүүр гаргах зорилгоор санхүүгийн тайлангаа үнэт цаасны хороо болон зохицуулах байгууллагад танилцуулаагүй, мөн ингэж танилцуулахаар бэлтгээгүй ба,
- Уг компанийн аль нэг толгой компани нь олон нийт ашиглах боломжтой ба СТОУС-уудад нийцсэн санхүүгийн тайлан бэлтгэдэг, эрхүү санхүүгийн тайландаа охин компаниудыг нэгтгэдэг буюу энэ СТОУС-ын дагуу ашиг, алдагдлаар дамжуулан бодит үнэ цэнээр нь хэмждэг.
- НББОУС 19-г мөрддөг ажил эрхлэлтийн дараах тэтгэмжийн хөтөлбөр болон ажилтны бусад урт хугацаат тэтгэмжийн хөтөлбөрт энэ СТОУС-ыг дагаж мөрдөхгүй.
- Хөрөнгө оруулалтын аж ахуй нэгж болох толгой компани нь энэ СТОУС-ын 31-р параграфт зааснаар өөрийн бүх компаниудыг ашиг алдагдлаар дамжуулан бодит үнэ цэнээр хэмжих шаардлагатай бол уг толгой компани нь нэгтгэсэн санхүүгийн тайлан толилуулахгүй.
Хяналт:
Санхүүжигч аж ахуй нэгж дэх оролцооныхоо шинж төрлөөс үл хамааран, хөрөнгө оруулагч нь уг санхүүжигчийг хянадаг эсэхээ үнэлснээр өөрөө толгой компани мөн эсэхээ тодорхойлно. Хөрөнгө оруулагч нь санхүүжигч аж ахуй нэгж дэх өөрийн оролцооноос үүсэх өгөөжийн хувьсан өөрчлөлтийн хувьд эрсдэл хүлээдэг эсвэл тэрхүү өгөөжийг хүртэх эрхтэй бөгөөд уг санхүүжигч дэх бүрэн эрхээрээ дамжуулан тэдгээр өгөөжид нөлөө үзүүлэх чадвар, боломжтой бол тухайн хөрөнгө оруулагч нь санхүүжигчийг хянана.
Иймээс хөрөнгө оруулагч нь дараах бүх шинжүүдтэй бол, зөвхөн тийм тохиолдолд уг хөрөнгө оруулагч нь санхүүжигчийг хянана.
- Санхүүжигчийн хувьд бүрэн эрхтэй
- Санхүүжигчийн өгөөжийг хүртэх эрхтэй эсвэл өгөөжийн өөрчлөлтөнд эрсдэл үүрдэг
- Өгөөжийн дүнд нөлөө үзүүлэхийн тулд санхүүжигч дэх өөрийн оролцоо бүрэн эрхийг ашиглах чадвар боломжтой.
Бүрэн эрх:
Хөрөнгө оруулагч нь холбогдох үйл ажиллагааг өөрөөр хэлбэл, санхүүжигчийн өгөөжид мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх үйл ажиллагааг удиран чиглүүлэх одоогийн чадар боломжуудыг түүнд олгодог эрхтэй тохиолдолд санхүүжигчийн хувьд бүрэн эрхтэй байна. Бүрэн эрх нь эрхээс үүсдэг.
Хоёр буюу хэд хэдэн хөрөнгө оруулагч бүр нь өөр өөр үйл ажиллагааг удирдан чиглүүлэх нэг талт чадвар боломжуудыг тэдэнд олгох одоогийн эрхүүдтэй бол санхүүжигчийн өгөөжид хамгийн ихээр нөлөөлөх үйл ажиллагааг удирдан чиглүүлэх одоогийн чадвар бүхий хөрөнгө оруулагч нь уг санхүүжигчийн хувьд бүрэн эрхтэй байна.
Өгөөж:
Хөрөнгө оруулагчийн оролцооноос үүсэх өгөөж нь санхүүжигчийн үйл ажиллагааны үр дүнгээс хамааран хувьсан өөрчлөгдөх боломжтой тохиолдолд хөрөнгө оруулагч нь уг аж ахуй нэгж дэх өөрийн оролцоонос үүсэх өгөөжийн хувьсан өөрчлөлтийн хувьд эрсдэл хүлээдэг эсвэл тэрхүү өгөөжийг хүртэх эрхтэй байна. Өгөөж нь зөвхөн эерэг, зөвхөн сөрөг, эсвэл эерэг ба сөрөг байж болно. Зөвхөн нэг хөрөнгө оруулагч нь санхүүжигчмйг хянаж болох боловч нэгээс олон тал нь санхүүжигчийн өгөөжийг хуваалцаж болно.
Нягтлан бодох бүртгэлийн шаардлагууд:
Толгой компани нь төсөөтэй нөхцөл байдал дахь ижил ажил гүйлгээ б бусад үйл явдлын хувьд нягтлан бодох бүртгэлийн нэгдмэл бодлого баримтласнаар нэгтгэсэн санхүүгийн тайланг бэлтгэнэ.
Нэгтгэлий горим:
Нэгтэсэн санхүүгийн тайлан нь
- Толгой компаний хөрөнгө, өр төлбөр, өмч, орлого, зардал, мөнгөн гүйлгээг охин компаниудад эдгээр адилтгах зүйлстэй нэгтгэдэг.
- Охин компани бүр дэх толгой компаний хөрөнгө оруулалтын дансны үнэ болон охин компани бүрийн өмч дэх уг толгой компаний хувь оролцоог харилцан суутгана.(устгана) (аливаа холбогдох гуудвилийг хэрхэн тайлагнахыг СТОУС 3-т заасан)
- Группын аж ахуй нэгжүүдийн хооронд хийгдсэн ажил гүйлгээтэй холбоотой групп доторх хөрөнгө, өр төлбөр, өмч, орлого, зардал, мөнгөн гүйгээг бүрэн устгаж цэвэрлэнэ. (бараа материал, үндсэн хөрөнгө гэх мэт хөрөнгөөр хүлээн зөвшөөрсөн группын доторх ажил гүйлгээнээс үүссэн ашиг алдагдлыг бүрэн устгаж цэвэрлэнэ.) Группын доторх алдагдал нь нэгтгэсэн санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрөх шаардлагатай үнэ цэнийн бууралтыг илэрхийлж болох юм. Группын доторх ажил гүйлгээний үр дүн болох ашиг алдагдлыг устгаснаас үүссэн түр зөрүүгийн хувьд НББОУС 12-г мөрдөнө.
Нягтлан бодох бүртгэлийн нэгдмэл бодлого:
Хэрэв группын гишүүн нь төсөөтэй нөхцөл байдал дахь ижил ажил гүйлгээ нь бусад үйл явдлын хувьд нэгтгэсэн санхүүгийн тайланд мөрдснөөс өөр нягтлан бодох бүртгэлийн бодлого ашигладаг бол тухайн группын нягтлан бодох бүртгэлийн бодлоготой нийцүүлэхйн тулд нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлтгэх үедээ группын уг гишүүний санхүүгийн тайланд зохих залруулгыг хийнэ.
Хэмжилт:
Аж ахуй нэгж нь охин компаний хяналтыг олж авсан өдрөөс эхлэн хяналтгүй болох өдөр хүртэл тухайн охин компаний орлого, зардлыг нэгтгэсэн санхүүгийн тайланд тусгана. Охин компаний орлого, зардал нь тухайн худалдан авалтын өдрөөр нэгтгэсэн санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрсөн хөрөнгө, өр төлбөрийн дүнд үндэслэдэг. Жишээлбэл: Нэгтгэсэн орлогын дэлгэрэнгүй тайланд тухайн худалдан авалтын өдрөөс хойш хүлээн зөвшөөрсөн элэгдлийн зардал нь нэгтгэсэн санхүүгийн тайланд тэрхүү худалдан авалтын өдрөөр хүлээн зөвшөөрсөн, холбогдох элэгдүүлэх хөрөнгийн бодит үнэ цэнэд үндэслэсэн байдаг.
Боломжит саналын эрх:
Боломжит саналын эрх эсвэл боломжит саналын эрхийг агуулсан бусад үүсмэл хэрэглүүрүүд байггаа бол нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлтгэхдээ тухайн толгой компани болон хяналтын бус хувь оролцоонд хуваарилах ашиг, алдагдлын болон өмчийн өөрчлөлтийн хувь хэмжээ нь зөвхөн одоо оршин байгаа өмчлөлийн хувь оролцоонд үндэслэх бөгөөд энэ СТОУС-ын Б90-р параграфыг мөрдөхөөс бусад тохиолдолд боломжит саналын эрх болон бусад үүсмэл хэрэглүүрүүдийн боломжит хэрэгжилт буюу хөрвүүлэлтийг тусгахгүй.
Нэгтгэсэн охин компани дахь хувь оролцооны хувьд СТОУС 9-ыг мөрдөхгүй. Боломжит саналын эрхийг агуулсан хэрэглүүр нь охин компани дахь өмчлөлийн хувь оролцоотой холбоотой өгөөжийг хүртэх эрхийг мөн чанарын хувьд одоо олгодог тохиолдолд уг хэрэглүүр нь СТОУС 9-ын шаардлагуудад хамаарахгүй. Бусад тохиолдолд охин компани дахь саналын эрхийг агуулсан хэрэглүүрийг СТОУС 9-ийн дагуу тайлагнана.
Тайлагналын өдөр:
Нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлтгэхэд ашиглсан толгой компанийн болон түүний охин компаниудын санхүүгийн тайлан нь нэг ижил тайлагналын өдөртэй байх ёстой. Толгой компаний тайлант үеийн эцэс нь охин компаний тайлант үеийн эцсээс өөр бол нэмэлт санхүүгийн мэдээллийг бэлтгэх практик боломжгүй байхаас бусад тохиолдолд охин компани нь түүний санхүүгийн мэдээллийг нэгтгэх боломжийг толгой компанид олгохын тулд толгой компаний санхүүгийн тайлангийн өдөртэй ижил өдрөөр зохих нэмэлт мэдээллийг нэгтгэлийн зорилгоор бэлтгэж өгнө.