СТОУС 8 : ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СЕГМЕНТ

Үндсэн зарчим:

Аж ахуй нэгж нь өөрийн эрхэлдэг бизнесийн үйл ажиллагаа болон үйл ажиллагаа явуулдаг эдийн засгийн орчны шинж төрөл ба санхүүгийн үр нөлөөг үнэлэх боломжийг санхүүгийн тайлангийн хэрэглэгч нарт олгох мэдээллийг тодруулна.

Цар хүрээ:

Энэ СТОУС-г дараах зүйлсд мөрдөнө.

  1. Доорх аж ахуй нэгжийн тусдаа буюу бие даасан санхүүгийн тайланд
    1. Өрийн буюу өмчийн хэрэглүүр нь хөрөнгийн зах зээлд арилжаалагддаг(зах зээлийг тус СТОУС-д нарийн заасан); эсвэл
    1. Хөрөнгийн зах зээлд аль нэг төрлийн санхүүгийн хэрэглүүр гаргах зорилгоор санхүүгийн тайлангаа холбогдох байгууллагад танилцуулдаг эсвэл танилцуулахаар бэлдэж байгаа
  2.  Доорх толгой компанийн нэгтгэсэн санхүүгийн тайланд
    1. Өрийн буюу өмчийн хэрэглүүр нь хөрөнгийн зах зээлд арилжаалагддаг эсвэл
    1. Хөрөнгийн зах зээлд аль нэг төрлийн санхүүгийн хэрэглүүр гаргах зорилгоор нэгтгэсэн санхүүгийн тайлангаа холбогдох байгууллагад танилцуулдаг эсвэл танилцуулахаар бэлдэж байгаа

Үйл ажиллагааны сегмент

Үйл ажиллагааны сегмент нь аж ахуй нэгжийн дараах шинж чанар бүхий бүрэлдэхүүн хэсэг юм.

  1. Орлого олж зардал гаргаж болох бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг
  2. Үйл ажиллагааны үр дүнг тогтмол хянан үнэлдэг
  3. Уг сегментд хамаарах тусдаа санхүүгийн мэдээлэл нь бэлэн байдаг

Нэгтгэх шалгуур

Хоёр буюу хэд хэдэн үйл ажиллагааны сегментүүдийг нэгтгэх нь энэ СТОУС-н үндсэн зарчимтай нийцэх бөгөөд эдгээр сегментүүд нь ижил төстэй эдийн засгийн шинж чанартай ба дараах зүйл тус бүрийн хувьд ижил төсөөтэй бол тэдгээрийн нэг үйл ажиллагааны сегмент болгон нэгтгэж болно.

  1. Бүтээгдэхүүн үйл ажиллагааны шинж, төрөл
  2. Үйлдвэрлэлийн процессийн шинж төрөл
  3. Тэдгээрийн бүтээгдэхүүн, тэдгээрийн худалдан авагчдын төрөл буюу анги
  4. Тэдний бүтээгдэхүүнийг түгээх эсвэл үйлчилгээ үзүүлэхдээ ашиглах аргууд
  5. Хэрэв хамааралтай бол тэдний зохицуулалтын орчны шинж, төрөл

Тодруулга

Аж ахуй нэгж нь өөрийн эрхэлдэг бизнесийн үйл ажиллагаа болон үйл ажиллагаа явуулдаг эдийн засгийн орчны шинж төрөл ба санхүүгийн үр нөлөөг үнэлэх боломжийг санхүүгийн тайлангийн хэрэглэгч нарт олгох мэдээллийг тодруулна.

  1. Ерөнхий мэдээлэл
  2. Ашиг, алдагдал болон хөрөнгө, өр төлбөрийн талаарх мэдээлэл
  3. Тохируулгын тайлан
  4. Өмнө тайлагнасан мэдээллийн дахин тайлагналт
  5. Аж ахуй нэгжийн хэмжээний тодрулга
  6. Бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээлэл
  7. Газар зүйн бүсийн талаарх мэдээлэл
  8. Гол худалдан авагчийн талаарх мэдээлэл