СТОУС 6 : АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛ БА ҮНЭЛГЭЭ
Зорилго:
Энэхүү СТОУС-ын зорилго нь ашигт малтмалын хайгуул ба үнэлгээний санхүүгийн тайлагналыг тодорхойлоход оршино.
Энэ нь дараах зүйлсийг шаардана.
- Хайгуул ба үнэлгээний зарлагын одоогийн нягтлан бодох бүртгэлийн практикт зарим сайжруулалтыг хийх
- Хайгуул ба үнэлгээний хөрөнгийг хүлээн зөвшөөрдөг аж ахуй нэгжүүдэд ийм хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг энэ СТОУС-ын дагуу үнэлэх ба аливаа үнэ цэнийн бууралтыг НББОУС 36-ын дагуу хэмжих
- Ашигт малтмалын хайгуул ба үнэлгээний үр дүнд үүсэж, тухайн аж ахуй нэгжийн санхүүгийн тайланд тусгагдсан дүнгүүдийг тодорхойлж тайлбарлах, түүнчлэн тэдгээр санхүүгийн тайлангийн хэрэглэгч нар нь аливаа хүлээн зөвшөөрсөн хайгуул ба үнэлгээний хөрөнгөөс бий болох ирээдүйн мөнгөн гүйлгээний дүн, хугацаа, магадлалыг ойлгоход тэдэнд туслах тодруулгыг хийх
Цар хүрээ:
Аж ахуй нэгж нь гарсан хайгуул ба үнэлгээний зарлагын хувьд энэ СТОУС-ыг мөрдөнө.
Энэхүү СТОУС нь ашигт малтмалын хайгуул ба үнэлгээний үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн нягтлан бодох бүртгэлийн бусад асуудлуудыг авч үзэхгүй.
Аж ахуйн нэгж нь дараах байдлаар гарсан зардлын хувьд энэ СТОУС-ыг мөрдөхгүй.
- Аж ахуй нэгж нь тодорхой газар нутагт хайгуул хийх хууль ёсны эрхийг олж авахын өмнө гарсан зарлага гэх мэт тухайн ашигт малтмалын хайгуул ба үнэлгээний өмнөх
- Ашигт малтмалыг олборлох техник эдийн засгийн үндэслэлтэй гэдгийг батлан харуулах боломжтой болсны дараах
Хайгуул ба үнэлгээний хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт
Хайгуул ба үнэлгээний хөрөнгийг хүлээн зөвшөөрч буй аж ахуй нэгж нь өөрийн нягтлан бодох бүртгэлийн бодлогыг боловсруулах үедээ НБОУС 8-н харгалзах шаардлагуудыг мөрдөнө.
Хайгуул ба үнэлгээний хөрөнгийн хэмжилт
Хайгуул ба үнэлгээний хөрөнгийг өртөгөөр нь хэмжинэ. Өртөгийн элементүүд дараах байдлаар тодорхойлогдно.
Аж ахуй нэгж нь аль зарлагыг хайгуул ба үнэлгээний хөрөнгө гэж хүлээн зөвшөөрөх эсэхийг тусгайлан заасан нягтлан бодох бүртгэлийн бодлогыг тодорхойлох бөгөөд уг бодлогоо тууштай мөрдөнө. Хайгуул ба үнэлгээний хөрөнгийн анхны хэмжилтэнд хамруулж болох зарлагын жишээнээс үзүүлэв.
- Хайгуулын эрхийн олж эзэмшилт
- Байр зүйн, геологийн, геохимийн, геофизикийн судалгаа
- Хайгуулын өрөмдлөг
- Суваг гаргалт
- Дээж авалт; ба
- Ашигт малтмалыг олборлох техник, эдийн засгийн үндэслэлийг үнэлэхтэй холбоотой үйл ажиллагаа
Ашигт малтмалын хөгжүүлэхтэй холбоотой зарлагыг хайгуул ба үнэлгээний хөрөнгө гэж хүлээн зөвшөөрөхгүй.
Аж ахуй нэгж нь ашигт малтмалын хайгуул ба үнэлгээг хийсний үр дүнд тухайн тайлант үеийн туршид гарсан хаягдлыг зайлуулах болон нөхөн сэргээх аливаа үүргийг НББОУС 37-ын дагуу хүлээн зөвшөөрнө.
Хүлээн зөвшөөрөлтийн хэмжилт
Хүлээн зөвшөөрөлтийн дараа аж ахуй нэгж нь тухайн хайгуул ба үнэлгээний хөрөнгөнд өртөгийн загвар эсвэл дахин үнэлгээний загварын аль нэгийг хэрэглэнэ.
Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт
Хайгуул ба үнэлгээний зарлагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт нь эдийн засгийн шийдвэр гаргах хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад тухайн санхүүгийн тайланг илүү хамааралтай болгох боловч санхүүгийн тайлангийн найдвартай байдлыг бууруулахгүй, эсвэл санхүүгийн тайлангийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх боловч хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад хамааралтай байдлыг бууруулахгүй бол аж ахуй нэгж нь өөрийн нягтлан бодох бүртгэлийн бодлогыг өөрчилж болно. Мөн НББОУС 8-д заасан шалгуурыг ашиглан хамааралтай ба найдвартай байдлыг шүүн тунгаана.
Толилуулга
Хайгуул ба хөрөнгийн үнэлгээний ангилал
Аж ахуй нэгж нь тухайн олж эзэмшсэн хөрөнгийн шинж төрлийн дагуу хайгуул ба үнэлгээний хөрөнгийг биет эсвэл биет бус гэж ангилах ба уг ангилалыг тууштай мөрдөнө.
Биет бус хөрөнгийг хөгжүүлэхэд биет хөрөнгийг зарцуулсан бол уг зарцуулалтыг илэрхийлэх дүн нь тухайн биет бус хөрөнгийн өртөгийн нэг хэсэг болно. Гэхдээ биет бус хөрөнгийг хөгжүүлэхийн тулд биет хөрөнгийг биет бус хөрөнгө болгон өөрчлөхгүй.
Хайгуул ба үнэлгээний хөрөнгийн дахин ангилал
Ашигт малтмалыг борлуулах техник эдийн засгийн үндэслэлтэй гэдгийг батлан харуулах боломжтой болсон гэх мэт тохиолдолд хайгуул ба үнэлгээний хөрөнгийг цаашид энэ хэвээр ашиглахгүй. Хайгуул ба үнэлгээний хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг үнэлэх ба үнэ цэнийн бууралтын аливаа гарзыг уг хөрөнгийг дахин ангилахаас өмнө хүлээн зөвшөөрнө.
Үнэ цэнийн бууралт
Хүлээн зөвшөөрөлт ба хэмжилт
Хайгуул ба үнэлгээний хөрөнгийн дансны үнэ нь түүний нөхөгдөх дүнгээс давж хэтэрсэн байж болохыг бодит баримт болон нөхцөл байдал илтгэн харуулж байвал хайгуул ба үнэлгээний хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг үнэлнэ. Энэ тохиолдолд үнэ цэнийн бууралтын гарзыг НББОУС 36-ын дагуу хэмжиж, толилуулах ба тодруулна. Мөн үнэ цэнийн бууралтыг үнэлэх түвшинг тогтооно.
Тодруулга
Аж ахуй нэгж нь ашигт малтмалын хайгуул ба үнэлгээгээс үүссэн бөгөөд өөрийн санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрсөн дүнгүүдийг тодорхойлох ба тайлбарлах мэдээллийг тодруулна.
- Хайгуул ба үнэлгээний зарлагын талаарх нягтлан бодох бүртгэлийн бодлого, үүн дотроо хайгуул ба үнэлгээний хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт
- Ашигт малтмалын хайгуул ба үнэлгээтэй холбоотой үүссэн хөрөнгө, өр төлбөр, орлого, зардал, үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээний дүн
Хайгуул ба үнэлгээний хөрөнгө:
Тухайн аж ахуй нэгжийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын дагуу хөрөнгө гэж хүлээн зөвшөөрсөн хайгуул ба үнэлгээний зарлага
Хайгуул ба үнэлгээний зарлага:
Ашигт малтмалыг олборлох, техник эдйн засгийн үндэслэлтэй гэдгийг батлан харуулах боломжтой болохын өмнө тухайн ашигт малтмалын хайгуул ба үнэлгээтэй холбоотойгоор гаргасан зарлага.
Ашигт малтмалын хайгуул ба үнэлгээ:
Аж ахуй нэгж нь тодорхой газар нутагт хайгуул хийх хууль ёсны эрх олж авсны дараа ашигт малтмал, үүн дотроо эрдэс түүхий эд, газрын тос, байгалийн хий болон бусад ижил төсөөтэй үл нөхөн сэргээгдэх нөөцийн эрэл хайгуул, түүнчлэн ашигт малтмалыг олборлох, техник эдийн засгийн үндэслэлийн тодорхойлолт