СТОУС 3 : БИЗНЕСИЙН НЭГДЭЛ
Зорилго:
Энэхүү СТОУС-ын зорилго нь бизнесийн нэгдэл болон түүний үр нөлөөний талаар тайлагнагч аж ахуйн нэгж өөрийн санхүүгийн тайландаа тусгасан мэдээллийн хамааралтай, найдвартай, зэрэгцүүлэгдэх байдлыг сайжруулахад оршино. Уг зорилгыг хангахын тулд дараах зүйлсийг нэгтгэгч хэрхэн гүйцэтгэх талаархи зарчим ба шаардлагуудыг энэ СТОУС-д тогтоосон:
(а) олж эзэмшсэн тодорхойлогдох хөрөнгө, хариуцсан өр төлбөр болон нэгдэгч дэх аливаа хяналтын бус хувь оролцоог өөрийн санхүүгийн тайландаа хүлээн зөвшөөрөх ба хэмжих;
(б) бизнесийн нэгдлээр олж эзэмшсэн гүүдвил болон тохиролцоот худалдан авалтаас үүссэн олзыг хүлээн зөвшөөрөх ба хэмжих; ба
(в) бизнесийн нэгдлийн шинж төрөл ба санхүүгийн үр нөлөөг үнэлэх боломжийг санхүүгийн тайлангийн хэрэглэгчдэд олгохын тулд тодруулга хийх мэдээллийг тодорхойлох.
Цар хүрээ:
Энэхүү СТОУС-ыг бизнесийн нэгдлийн тодорхойлолтыг хангаж буй ажил гүйлгээ буюу бусад үйл явдалд мөрдөнө. Энэ СТОУС-ыг дараах зүйлсэд мөрдөхгүй:
(a) Байгуулсан хамтын хэлэлцээрийг тухайн хамтын хэлэлцээрийн өөрийнх нь санхүүгийн тайланд тайлагнах.
(б) бизнесийг бүрдүүлэхгүй хөрөнгө буюу хөрөнгүүдийн бүлгийг олж эзэмших. Энэ тохиолдолд нэгтгэгч нь олж эзэмшсэн тухайн тодорхойлогдох хөрөнгө (үүн дотроо, НББОУС 38 Биет Бус Хөрөнгө-нд заасан биет бус хөрөнгийн тодорхойлолт болон хүлээн зөвшөөрөлтийн шалгуурыг хангадаг хөрөнгүүд) ба хариуцах өр төлбөрийг тогтоож, хүлээн зөвшөөрнө. Хөрөнгүүдийн бүлгийн өртгийг тухайн худалдан авалтын өдрөөрх тэдгээрийн харгалзах бодит үнэ цэнэд үндэслэн тэдгээр тодорхойлогдох хөрөнгө, өр төлбөрт хуваарилна. Ийм ажил гүйлгээ буюу үйл явдал нь гүүдвил үүсэхэд хүргэхгүй.
(в) ерөнхий хяналтанд буй аж ахуйн нэгжүүд буюу бизнесүүдийн нэгдэл).
СТОУС 10 Нэгтгэсэн Санхүүгийн Тайлан-д тодорхойлсончлон, ашиг, алдагдлаар дамжуулан бодит үнэ цэнээр хэмжихийг шаарддаг, хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжийн охин компани дахь хөрөнгө оруулалтыг олж эзэмшихэд энэ Стандартын шаардлагуудыг мөрдөхгүй. Өөрөөр хэлбэл, үндсэн үйл ажиллагаа нь бусад аж ахуйн нэгжийн хувьцааг худалдан авч борлуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нэгтгэлийн үйл ажиллагаа гэж үзэхгүй тул энэ Стандартыг мөрдөхгүй гэсэн үг юм.
Бизнесийн нэгдлийг тодорхойлох:
Олж эзэмшсэн хөрөнгүүд болон хариуцсан өр төлбөрүүд нь бизнес үүсгэхийг шаарддаг энэ СТОУС-ын тодорхойлолтыг ашигласнаар, тухайн ажил гүйлгээ буюу бусад үйл явдал нь бизнесийн нэгдэл мөн эсэхийг аж ахуйн нэгж тодорхойлно. Хэрэв олж эзэмшсэн хөрөнгө нь бизнес биш бол тухайн тайлагнагч аж ахуйн нэгж нь уг ажил гүйлгээ буюу бусад үйл явдлыг хөрөнгийн худалдан авалт гэж тайлагнана. Бизнесийн нэгдлийг тодорхойлох заавар удирдамж болон бизнесийн тодорхойлолтыг дараах зүйлээр тодорхойлно.
Үүнд:
- нэг буюу хэд хэдэн бизнес нь нэгтгэгчийн охин компани болох эсвэл нэг буюу хэд хэдэн бизнесийн цэвэр хөрөнгүүдийг хууль ёсоор тухайн нэгтгэгчид нэгтгэн нийлүүлэх
- нэгдэж буюу аж ахуйн нэгж нь өөрийнцэвэр хөрөнгийг, эсвэл түүний эзэд нь өөрсдийн өмчийн хувь оролцоог нэгдэж буй өөр нэг аж ахуй нэгжид эсвэл түүний эзэнд шилжүүлэх
- нэгдэж буй бүх аж ахуй нэгжүүд нь өөрсдийн цэвэр хөрөнгийг эсвэл тэдгээр аж ахуй нэгжүүдийн эзэд нь өөрсдийн өмчийн хувь оролцоог шинээр үүсгэн байгуулагдсан аж ахуй нэгжид шилжүүлэх(үүнийг зарим үед хуримтуулах эсвэл хамтд нь нэгтгэх ажил гүйлгээ гэж нэрлэдэг) эсвэл
- нэгдэж буй аж ахуй нэгжүүдийн аль нэгний хуучин эздийн бүлэг нь тухайн нэгж байгаа аж ахуйн нэгжийг хянах
Бизнесийн тодорхойлолт:
Бизнес нь орц, түүнчлэн гарц үүсгэх боломж бүхий тэдгээр орцуудад хэрэглэх процессоос бүрддэг. Бизнес нь ихэвчлэн гарцтай байх боловч бизнесийн шалгуурыг хангахын тулд гарц нь заавал нэгдмэл байхыг шаардахгүй. Бизнесийн дээрх гурван элементийг дараахь байдлаар тодорхойлсон.
- Орц: Нэг буюу хэд хэдэн процессыг түүнд хэрэглэснээр гарцыг үүсгэдэг буюу ингэж үүсгэх чадвар боломж бүхий аливаа эдийн засгийн нөөц.
- Процесс: Орц буюу орцуудад хэрэглэснээр гарцуудыг үүсгэдэг буюу үүсгэх чадвар боломж бүхий аливаа систем, стандарт, аргачлал, дүрэм, журам.
- Гарц: Орцууд болон тэдгээрт хэрэглэсэн процессуудын үр дүн бөгөөд хөрөнгө оруулагчид буюу бусад эзэд, гишүүд буюу оролцогчдод өгөжиг ногдол ашиг, өртөг зардлын хуримтлуулалт болон бусад эдийн засгийн үр өгөөж хэлбэрээр шууд олгодог буюу олгох чадвар боломжтой байдаг.
Аж ахуй нэгж нь бизнесийн нэгдэл нэг бүрийг худалдан авалтын арга хэрэглэн тайлагнана.
Худалдан авалтын арга:
Энэ аргыг ашиглахад дараахь зүйлсийг гүйцэтгэхийг шаарддаг.
- Нэгтгэгчийг тодорхойлох
-Бизнесийн нэгдэл бүрийн хувьд нэгдэж буй аж ахуй нэгжүүдийн аль нэгнийг нэгтгэгч гэж тодорхойлно. Ингэхийн тулд СТОУС 10-д заасан заавар журмыг мөрдөнө.
- Худалдан авалтын өдрийг тодорхойлох
-Нэгтгэгч нь худалдан авалтын өдрийг тогтооно. Энэ нь нэгдэгчийн хяналтыг олж авсан өдөр юм. Уг нэгтгэгч төлбөрийг хууль ёсоор шилжүүлсэн, нэгдэгчийн хөрөнгийн олж эзэмшсэн ба өр төлбөрийг хариуцсан өдөр буюу хаалтын өдөр байна.
- Олж эзэмшсэн тодорхойлогдох хөрөнгө, хариуцсан өр төлбөр болон нэгдэгч дэх аливаа хяналтын бус хувь оролцоог хүлээн зөвшөөрөх ба хэмжих
–Хүлээн зөвшөөрөлтийн зарчим:
Олж эзэмшсэн тодорхойлогдох хөрөнгө, хариуцсан өр төлбөр болон нэгдэгч дэх аливаа хяналтын бус хувь оролцоог гүүдвилээс тусад нь хүлээн зөвшөөрнө.
Худалдан авалтын аргыг хэрэглэх үйл явцын нэг хэсэг хүлээн зөвшөөрөлтийн шалгуурыг ханган биелүүлэхийн тулд тухайн худалдан авч эзэмшсэн тодорхойлогдох хөрөнгө ба хариуцсан өр төлбөр нь Санхүүгийн Тайланг Бэлтгэх, Толилуулах Үзэл Баримтлал-д заасан хөрөнгө өр төлбөрийн тодорхойлолтыг худалдан авалтын өдөр хангасан байх ёстой.
Бизнесийн нэгдлээр олж эзэмшсэн тодорхойлогдох хөрөнгө ба хариуцсан өр төлбөрийн ангилал буюу тодорхойлолт
Тухайн олж эзэмшсэн тодорхойлогдох хөрөнгө ба хариуцсан өр төлбөрийг нэгтгэгч нь бусад СТОУС-уудыг дараагийн тайлант үед даган мөрдөх зорилгоор уг худалдан авалтын өдрөөр ангилах буюу тодорхойлно. Нэгтгэгч нь уг худалдан авалтын өдрөөр оршин байсан гэрээний нөхцөл, эдийн засгийн нөхцөл байдал, өөрийн үйл ажиллагааны болон нягтлан бодох бүртгэлийн бодлого, бусад холбогдох нөхцлүүдэд үндэслэн ангилал буюу тодорхойлолтыг хийнэ.
Хэмжилтийн зарчим:
Нэгтгэгч нь олж эзэмшсэн тодорхойлогдох хөрөнгө ба хариуцсан өр төлбөрийг тэдгээрийн худалдан авалтын өдрийн бодит үнэ энээр хэмжинэ. Нэгтгэлийн үеийн болзошгүй өр төлбөр болон орлогын албан татвар, нөхөн төлбөрийн хөрөнгө, түрээс, даатгалын гэрээ, биет бус хөрөнгө зэргийг хэрхэн хэмжих талаар тус СТОУС-д нарийвчлан заасан.
Бизнесийн нэгтгэлийг хийх, худалдан авалттай холбоотой гарсан бүх зардлыг /өрийн буюу өмчийн үнэт цаас гаргахтай холбоотой зардлаас бусад/тайлант үеийн зардал гэж тайлагнана.
Тодруулга:
Нэгтгэгч нь дараах хугацааны аль нэгт гарч тохиолдсон бизнесийн нэгдлийн шинж төрөл ба санхүүгийн үр нөлөөг үнэлэх боломжийг өөрийн санхүүгийн тайлангийн хэрэглэгчдэд олгох мэдээллийг торуулна.
Нэгтгэгч нь тайлант үед эсвэл өмнөх тайлант үеүдэд гарч тохиолдсон биенесийн нэгдэлтэй холбоотойгоор тухайн тайлант үед хүлээн зөвшөөрсөн залруулгын санхүүгийн үр нөлөөг үнэлэх боломжийг өөрийн санхүүгийн тайлангийн хэрэглэгчдэд олгох мэдээллийг торуулна.
Сөрөг худалдан авалт:
Үнэт цаас гаргаж буй аж ахуй нэгж(хууль ёсны нэгтгэгч)-ийг тус СТОУС-д заасан заавар журам, удирдамжинд үндэслэн нягтлан бодох бүртгэлийн зорилгоор нэгтгэгч гэж тодорхойлосон тохиолдолд сөрөг худалдан авалт үүсдэг. Харин өмчийн хувь оролцоогоо зарж эзэмшүүлж байгаа аж ахуй нэгж (хууль ёсны нэгдэгч) нь сөрөг худалдан авалт гэж үзэх ажил гүйлгээний хувьд нягтлан бодох бүртгэлийн зорилгоор нэгтгэгч байх ёстой. Энэ талаар тус СТОУС -д нарийвчлан заасан.