СТОУС 2: ХУВЬЦААНД СУУРИЛСАН ТӨЛБӨР
Зорилго:
Хувьцаанд сууриласан төлбөрйн ажил гүйлгээ хийдэг аж ахуй нэгжийн санхүүгийн тайлагналыг тусгайлан тодорхойлоход оршино. Тухайлбал: хувьцаанд суурилсан төлбөрийн ажил гүйлгээний үр нөлөөг, үүн дотроо ажилтнуудад хувьцааны опцион олгох ажил гүйлгээтэй холбоотой зардлыг өөрийн ашиг, алдагдлын болон санхүүгийн байдлын тайландаа тусгахыг шаарддаг.
Цар хүрээ:
Аж ахуй нэгж нь хүлээн авах бүх эсвэл зарим бараа үйлчилгээг тусгайлан тодорхойлж чадах эсэхээс үл хамааран тухайн аж ахуй нэгжийн өмнөөс группын өөр аж ахуй нэгж нь хувьцаанд суурилсан төлбөрийн ажил гүйлгээг барагдуулдагаас бусад тохиолдолд дээрх ажил гүйлгээний хувьд энэхүү стандарыг мөрдөнө. Гэхдээ аж ахуй нэгж нь СТОУС 3/Бизнесийн нэгдэл/, СТОУС 11/Хамтын хэлэлцээр/ стандартуудын дагуу барааг хүлээн авдаг аж ахуй нэгжийн хувьд энэ стандартыг дагаж мөрдөхгүй. Харин уг нэгдэгчийн ажилтнуудад олгох өмчийн хэрэглүүр нь энэ СТОУС-д хамаарна. Үүнд:
- Өмчөөр барагдуулах хувьцаанд суурилсан төлбөрийн ажил гүйлгээ
- Мөнгөөр барагдуулах хувьцаанд суурилсан төлбөрийн ажил гүйлгээ 2 хэлбэрээр хүлээн авах эсвэл барагдуулж болно.
(Аж ахуй нэгж нь бараа, үйлчилгээг хүлээн авах буюу олж эзэмших бөгөөд хэлцлийн нөхцлүүд нь уг ажил гүйлгээг мөнгөөр эсвэл өмчийн хэрэглүүр гаргаснаар тухайн аж ахуй нэгж барагдуулах сонголтыг түүнд эсвэл тэрхүү бараа, үйлчилгээг нийлүүлэгчид олгодог ажил гүйлгээ )
Бодит үнэ цэнэ:
Энэ стандартыг мөрдөх үедээ аж ахуй нэгжүүд нь бодит үнэ цэнийг СТОУС 13-н дагуу биш СТОУС 2-н дагуу хэмжнэ.
Хүлээн зөвшөөрөлт:
Бараа, үйлчилгээг олж авсан буюу хүлээн авсан үед аж ахуй нэгж нь хувьцаанд суурилсан төлбөрийн ажил гүйлгээгээр хүлээн авах буюу олж эзэмших бараа, ажил гүйлгээг хүлээн зөвшөөрнө. Өмчөөр барагдуулах ажил гүйлгээнд суурилсан төлбөрийн ажил гүйлгээгээд бараа, үйлчилгээг хүлээн авсан бол өмчийн харгалзах өсөлтийг харин мөнгөөр барагдуулах хувьцаанд суурилсан төлбөрийн ажил гүйлгээгээр бараа, үйлчилгээг хүлээн авсан бол өр төлбөрийн харгалзах өсөлтийг хүлээн зөвшөөрнө.
Хувьцаанд суурилсан төлбөрийн ажил гүйлгээгээр хүлээн авсан буюу олж эзэмшсэн бараа, үйлчилгээ нь хөрөнгө гэж хүлээн зөвшөөрөх шалгуурыг хангаагүй бол тэдгээрийг зардал гэж хүлээн зөвшөөрнө. Зардал н бараа, үйлчилгээний ашиглалт, зарцуулалтаас үүснэ.
-Өмчөөр барагдуулах хувьцаанд суурилсан төлбөрийг ажил гүйлгээ
Өмчөөр барагдуулах хувьцаанд суурилсан төлбөрийн ажил гүйлгээний хувьд, хүлээн авсан бараа, үйлчилгээний бодит үнэ цэнийг найдвартай тооцож чадахгүй байхаас бусад тохиолдолд аж ахуй нэгж нь хүлээн авсан бараа, үйлчилгээ ба өмчийн харгалзах өсөлтийг тухайн хүлээн авсан бараа, үйлчилгээний бодит үнэ цэнээр шууд хэмжнэ. Хэрэв хүлээн авсан бараа, үйлчилгээний бодит үнэ цэнийг найдвартай хэмжиж чадахгүй бол олгох өмчийн хэрэглүүрийн бодит үнэ цэнийг лавлагаа болгосноор тэдгээр бараа, үйлчилгээний үнэ цэнэ болон өмчийн харгалзах өсөлтийг шууд бусаар хэмжнэ.
Баталгаажуулах нөхцлийн арга, хандлага:
Өмчийн хэрэглүүрийн олголт нь тусгайлан заасан баталгаажуулах нөхцлүүдийн биелэлтээс нөхцөлт хамааралтай байж болох юм. Жишээлбэл: Ажилтанд хувьцаа буюу хувьцааны опцион олгох нь тухайн ажилтан уг аж ахуй нэгждээ тохиролцсон хугацаанд ажиллах эсэхээс ихэвчлэн нөхөцөлт хамааралтай байдаг. Иймээс зах зээлийн нөхцөл бүхий өмчийн хэрэглүүрийн олголтын хувьд, аж ахуй нэгж нь тухайн зах зээлийн нөхцөл байдал хангагдсан эсэхээс үл хамааран, баталгаажуулалтын бусад бүх нөхцлүүдийг хангасан, оролцогч нөгөө талаас хүлээн авсан бараа, үйлчилгээг (жишээлбэл: тохиролцсон хугацааны туршид ажиллаж буй ажилтнаас хүлээн авсан үйлчилгээ) хүлээн зөвшөөрнө.
Үл баталгаажуулах нөхцлийн арга, хандлага:
Мөн аж ахуй нэгж нь олгох өмчийн хэрэглүүрийн бодит үнэ цэнийг тооцолохдоо үл баталгаажуулах бүх нөхцлүүдийг харгалзан үзнэ. Иймээс үл баталгаажуулах нөхцөл бүхий өмчийн хэрэглүүрийн олголтын хувьд, тэдгээр үл баталгаажуулах нөхцлүүд хангагдсан эсэхээс үл хамааран, зах зээлийн нөхцөл байдлаас өөр бусад, баталгаажуулах нөхцлийг хангасан, оролцогч нөгөө талаас хүлээн авсан бараа, үйлчилгээг(жишээлбэл: тохиролцсон хугацааны туршид ажиллаж буй ажилтнаас хүлээн авсан үйлчилгээ) хүлээн зөвшөөрнө.
-Мөнгөөр барагдуулах хувьцаанд суурилсан төлбөрийг ажил гүйлгээ
Мөнгөөр барагдуулах хувьцаанд суурилсан төлбөрийг ажил гүйлгээний хувьд аж ахуй нэгж нь олж эзэмшсэн бараа үйлчилгээ болон хариуцах өр төлбөрийг тодорхой шаардлагын дагуу тухайн өр төлбөрийн бодит үнэ цэнээр хэмжнэ. Өр төлбөрийг барагдуулах хүртэл уг өр төлбөрийн бодит үнэ цэнийг тухайн тайлант үед ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрсөн түүний бодит үнэ цэнийн аливаа өөрчлөлтийн хамтаар тайлант үе бүрийн эцэст барагдуулалтын өдрөөр дахин хэмжнэ.
Суутган татварын үүргийн улмаас цэвэр дүнгээр барагдуулах шинж бүхий хувьцаанд суурилсан төлбөрийг ажил гүйлгээ
Суутгасан өмчийн хэрэглүүрийн цэвэр дүнгээр барагдуулах өдрийн бодит үнэ цэнээс давсан хэмжээнээс бусад, уг хийсэн төлбөрийг тэрхүү суутгасан хувьцааны хувьд өмчөөс хасагдах дүн байдлаар тайлагнана.
Группын аж ахуй нэгжүүдийн хоорондох хувьцаанд суурилсан төлбөрийн ажил гүйлгээ
Группын аж ахуй нэгжүүдийн хоорондох хувьцаанд суурилсан төлбөрийн ажил гүйлгээний хувьд, бараа, үйлчилгээг хүлээн авч буй аж ахуй нэгж нь уг хүлээн авсан бараа үйлчилгээг дараах зүйлсийг үнэлснээр өөрийн тусдаа буюу бие даасан санхүүгийн тайландаа өмчөөр барагдуулах эсвэл мөнгөөр барагдуулах хувьцаанд суурилсан төлбөрийн ажил гүйлгээ байдлаар хүлээн зөвшөөрнө:
- олгох урамшууллын шинж төрөл, ба
- өөрийн эрх ба үүрэг
Тодруулга:
- Аж ахуй нэгж нь тухайн тайлант үеийн туршид оршин байсан, хувьцаанд суурилсан төлбөрийнхэлцлийн шинж төрөл ба хэмжээг ойлгох боломжийг санхүүгийн тайлангийн хэрэглэгчдэд олгох мэдээллийг тодруулна.
- Аж ахуй нэгж нь тухайн тайлант үеийн туршид хүлээн авсан бараа, үйлчилгээний бодит үнэ цэнэ буюу олгох өмчийн хэрэглүүрийн бодит үнэ цэнийг хэрхэн тодорхойлсныг ойлгох боломжийг санхүүгийн тайлангийн хэрэглэгчдэд олгох мэдээллийг тодруулна.
- Аж ахуй нэгж нь тухайн тайлант үеийн туршид ашиг, алдагдал болон санхүүгийн байдалд уг хувьцаанд суурилсан төлбөрийн ажил гүйлгээний үзүүлэх үр нөлөөг ойлгох боломжийг санхүүгийн тайлангийн хэрэглэгчдэд олгох мэдээллийг тодруулна.
Өмчийн хэрэглүүр: Бүх өр төлбөрийг хассны дараа аж ахуй нэгжийн хөрөнгөнд үлдэх хувь оролцоог илэрхийлэх аливаа гэрээ.
Олгосон өмчийн хэрэглүүр: Хувьцаанд суурилсан төлбөрийн хэлцлийн дагуу аж ахуй нэгж буюу өөр нэг талаас олгосон тухайн аж ахуй нэгжийн өмчийн хэрэглүүрийн эрх.
Бодит үнэ цэнэ: Зохих мэдлэгтэй, арилжаанд оролцоход бэлэн байгаа талуудын хоорондох харилцан хамааралгүй талуудын ажил, гүйлгээгээр хөрөнгийг арилжих, өр төлбөрийг барагдуулах буюу олгох өмчийн хэрэглүүрийг арилжиж болох дүн.
Хувьцаанд суурилсан төлбөрийн гүйлгээ: Аж ахуй нэгж нь дараах зүйлсийг гүйцэтгэдэг ажил гүйлгээ юм.
- Бараа, үйлчилгээний нийлүүлэгчээс(үүн дотроо ажилтнаас) хувьцаанд суурилсан төлбөрийн хэлцлээр бараа, үйлчилгээг хүлээн авдаг.
- Өөр аж ахуй нэгж нь тэдгээр бараа, үйлчилгээг хүлээн авдаг тохиолдолд хувьцаанд суурилсан төлбөрийн хэлцлээр бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн ажил гүйлгээг барагдуулах үүрэг хүлээдэг.
Хувьцааны опцион: Аж ахуй нэгжийн хувьцааг тогтмол буюу тодорхойлж болох дүнгээр товлосон хугацаанд захиалах эрхийг эзэмшигчдээ олгодог боловч ийм үүргийг хүлээлгэдэггүй гэрээ.
Баталгаажуулалт: Бүрэн эрхтэй болох. Хувьцаанд суурилсан төлбөрийн хэлцлийн дагуу оролцогч нөгөө талын бүрэн эрх нь аливаа баталгаажуулах нөхцлийн биелэлтээс цаашид нөхцөлт хамааралтай байхаа болих үед аж ахуй нэгжийн мөнгө, бусад хөрөнгө буюу өмчийн хэрэглүүрийг авах уг оролцогч нөгөө талын эрх нь баталгааждаг.