Мэргэшсэн нягтлан бодогч гэж хэн бэ.
Нягтлан бодогч гэдэг мэргэжлийг сонгон ажиллаж байгаа эрхэм санхүүчид маань мэдлэг, чадвараа хөгжүүлэн өөрийгөө дайчлан, ажил мэргэжлийн болон өөрийнхөө үнэ цэнийг өсгөхийг хүсвэл мэргэшсэн нягтлан бодогч болж, Монголдоо төдийгүй, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөх нягтлан бодогч болох хэрэгтэй.
Мэргэшсэн нягтлан бодогч болохын давуу тал
- Байгууллагын үйл ажиллагааны бүхий л шатыг хамарсан үнэлэмж өндөртэй зөвлөх болж чаддаг.
- Байгууллагын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, төлөвлөлт, гүйцэтгэлийг илүү сайн түвшинд хийж чадах чадварыг эзэмшнэ.
- Өөрийгөө үнэлэх үнэ цэнэ, өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.
- Илүү тогтвортой, өндөр цалинтай ажын байраар хангагдах боломжтой.
- Аливаа зүйлд хандах хандлага зөв чиглэлд тогтдог.
- Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрнэ.
- Хуульд зөвшөөрөгдсөн цалингийн нэмэгдэл авна.
- Мэргэжлийн байгууллагад харъяалагдан, байнга тасралтгүйгээр хөгжих боломжтой болно.
гэх мэт маш олон давуу талтай байдаг.
Харин тус зэргийг авахад өөрөө хичээн зүтгэх, сурч боловсрох хэрэгтэй болдог.
Мэргэшсэн нягтлан бодогчийн талаарх нарийн мэдээллийг www.monicpa.mn хаягаар орж дэлгэрэнгүй уншиж судлахыг зөвлөж байна.
Удахгүй бид цогц бодлого оруулах болно.
ТАНД ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ. ТА ЧАДНАА.