ГАДААД ВАЛЮТЫН ХАНШИЙН ЗӨРҮҮНИЙ БҮРТГЭЛ
Гадаад валютын үлдэгдлийг Монгол банкны зарласан тухайн өдрийн ханшаар дахин үнэлэхэд ханшийн зөрүүгээс гарз гарч болно.
Гадаад валютын ханшийн зөрүүгийн гарз нь гадаад валютаар гүйлгээ хийх үед ханш өөрчлөгдсөнөөс болж илүү мөнгө зарцуулах, мөн тайлант үеийн эцсийн үлдэгдлийг бодит ханшаар үнэлэх үед хөрөнө буурах, өр төлбөр нэмэгдэх, байдлаас гарз үүсч болно. Тэдгээрийг тооцоологдсон дүнгээр нь хүлээн зөвшөөрнө.
(а) Гадаад валютын авлага нь валютын ханш буурсан үед барагдахад :
Дт. Мөнгөн хөрөнгө
Дт. Гадаад валютын ханшийн зөрүүгийн гарз
Кт. Авлага
(б) Гадаад валютын өглөгийг валютын ханш өссөн үед төлөхөд:
Дт. Өглөг
Дт. Гадаад валютын ханшийн зөрүүгийн гарз
Кт. Мөнгөн хөрөнгө
(в) Гадаад валютын өглөгийн үлдэгдлийг тайлангийн өдрийн ханшаар
үнэлэхэд үүсэх ханшийн зөрүүгийн алдагдал :
Дт. Гадаад валютын ханшийн зөрүүгийн гарз
Кт. Өглөг
(г) Гадаад валютын үлдэгдлийг тайлангийн өдрийн ханшаар үнэлэхэд үүсэх ханшийн зөрүүгийн алдагдал :
Дт. Гадаад валютын ханшийн зөрүүгийн гарз
Кт. Мөнгөн хөрөнгө
Гадаад валютын ханшийн зөрүүгийн гарзыг тайлант хугацааны эцэст орлого үр дүнгийн тайланд зардлаар хүлээн зөвшөөрч бүртгэнэ.