НББОУС 33: НЭГЖ ХУВЬЦААНД НОГДОХ АШИГ

Зорилго:

            Энэ стандартын зорилго нь нэг тайлант үеийн хувьд өөр өөр аж ахуй нэгжүүдийн хооронд, түүнчлэн аж ахуй нэгжүүдийн өөр өөр тайлант үеүдийн хооронд хийгдэх үр дүнгүүдийн зэрэгцүүлэгдэх байдлыг сайжруулахын тулд нэгж хувьцаанд ногдох ашгийн тодорхойлолт ба толилуулгын зарчмуудыг тогтоох явдал юм. “Ашиг”-г тодрхойлохдоо нягтлан бодох бүртгэлийн янз бүрийн бодлогуудыг мөрдөж болох учраас нэгж хувьцаанд ногдох ашгийг мэдээ нь учир дутагдалтай байдаг боловч хуваарьт тусгагдах дүнг зохих ёсоор тодорхойлох нь санхүүгийн тайлагналыг сайжруулдаг. Нэгж хувьцаанд ногдох ашгийг тооцоолохдоо хуваарьт тусгагдах дүнг энэ стандартд голлон анхаарсан болно.

Цар хүрээ:

Энэхүү стандартыг дараах санхүүгийн тайланд мөрдөнө.

  • Доорх аж ахуй нэгжийн тусдаа буюу бие даасан санхүүгийн тайлан
    • Энгийн хувьцаа буюу боломжит энгийн хувьцаа нь хөрөнгийн зах зээлд(дотоодын буюу гадаадын хөрөнгийн бирж, эсвэл орон нутгийн буюу бүс нутгийн албан бус зах заалд) арилжаалагддаг ; эсвэл
    • Хөрөнгийн зах зээлд энгийн хувьцаа гаргах зорилгоор өөрийн санхүүгийн тайланг Үнэт цаасны хороо буюу зохицуулагч байгууллагад танилцуулдаг эсвэл ингэж танилцуулахаар бэлтгэж байгаа; ба
  • Доорх толгой компаний нэгтгэсэн санхүүгийн тайлан
    • Энгийн хувьцаа буюу боломжит энгийн хувьцаа нь хөрөнгийн зах зээлд(дотоодын буюу гадаадын хөрөнгийн бирж, эсвэл орон нутгийн буюу бүс нутгийн албан бус зах заалд) арилжаалагддаг; эсвэл
    • Хөрөнгийн зах зээлд энгийн хувьцаа гаргах зорилгоор өөрийн санхүүгийн тайланг Үнэт цаасны хороо буюу бусад зохицуулагч байгууллагад танилцуулдаг эсвэл нгэж танилцуулахаар бэлтгэж байгаа; ба

Нэгж хувьцаанд ногдох ашийн тодруулга хийдэг аж ахуй нэгж нь энэхүү стандартын дагуу нэгж хувьцаанд ногдох ашгийг тооцож, тодруулна.

Аж ахуй нэгж нь СТОУС 10 ба НББОУС 27-ийн дагуу тус тус бэлтгэсэн, нэгтгэсэн болон тусдаа санхүүгийн тайлангийн аль алиныг толилуулж буй тохиолдолд энэ стандартаар шаардсан тодруулгыг зөвхөн нэгтгэсэн мэдээлэд үндэслэн толилуулах хэрэгтэй. Нэгж хувьцаанд ногдох ашгийг өөрийн тусдаа санхүүгийн тайланд үндэслэн тодруулахаар сонголт хийсэн аж ахуй нэгж нь нэгж хувьцаанд ногдох ашгийн ийм мэдээллийг зөвхөн дэлгэрэнгүй орлогын тайландаа толилуулна. аж ахуй нэгж нь нэгж хувьцаанд ногдох ашгийн ийм мэдээллийг нэгтгэсэн санхүүгийн тайландаа толилуулахгүй.

 Хэрэв аж ахуй нэгж нь ашиг, алдагдлын зүйлсийг НББОУС 1-ын 10А параграфт заасанчлан, тусдаа тайланд толилуулдаг бол нэгж хувьцаанд ногдох ашгийг зөвхөн уг тусдаа тайланд толилуулна.

Тодорхойлолт:

Энэ стандартад дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ.

Сөрөг хорогдуулалт гэдэг нь хөрвөх хэрэглүүрийг хөрвүүлнэ, опцион буюу баталгааг хэрэгжүүлнэ эсвэл тусгай нөхцөл хангагдсанаар энгийн хувьцааг гаргана гэсэн төсөөллийн үр дүнд бий болсон нэгж хувьцаанд ногдох ашгийн өсөлт буюу нэгж хувьцаанд ногдох алдагдлын бууралт юм.

Болзошгүй хувьцааны хэлцэл гэдэг нь тусгай нөхцлийн биелэлтээс хамааран хувьцааг гаргах хэлцэл юм.

Гаргаж болзошгүй энгийн хувьцаа гэдэг нь болзошгүй хувьцааны хэлцэлд заасан тусгай нөхцөл хангагдсанаар мөнгө буюу бусад төлбөргүйгээр, эсвэл багахан төлбөртэйгээр гаргаж болох энгийн хувьцаа юм.

Хорогдуулалт гэдэг нь хөрвөх хэрэглүүрийг хөрвүүлнэ, опцион буюу баталгааг хэрэгжүүлнэ эсвэл тусгай нөхцөл хангагдсанаар энгийн хувьцааг гаргана гэсэн төсөөллийн үр дүнд бий болсон нэгж хувьцаанд ногдох ашгийн бууралт буюу нэгж хувьцаанд ногдох алдагдлын өсөлт юм.

Опцион, баталгаа ба тэдгээртэй адилтгах зүйлс гэдэг нь энгийн хувьцаа худалдан авах эрхийг тухайн эзэмшигчдээ олгодог санхүүгийн хэрэглүүр юм.

Энгийн хувьцаа гэдэг нь бусад бүх ангийн өмчийн хэрэглүүрүүдтэй харьцуулахад тэргүүн бус ээлжийн эрхтэй өмчийн хэрэглүүр юм.

Боломжит энгийн хувьцаа гэдэг нь энгийн хувьцааг эзэмших эрхийг өөрийн эзэмшигчдээ олгож болох санхүүгийн хэрэглүүр буюу бусад гэрээ юм.

Энгийн хувьцааны буцаах опцион гэдэг нь тодорхой заасан хугацааны дотор тогтооосон үнээр энгийн хувьцааг худалдах эрхийг тухайн эзэмшигчдэд олгодог гэрээ юм.

Өөрөөр зааснаас бусад тохиолдолд НББОУС 32-д тодорхойлсон нэр томьёонуудыг НББОУС 32-н 11-р параграфт заасан утгаар энэ стандартад хэрэглэнэ. НББОУС 32 нь санхүүгийн хэрэглүүр, санхүүгийн хөрөнгө, санхүүгийн өр төлбөр, өмчийн хэрэглүүрийг тодорхойлсон бөгөөд тэдгээр тодорхойлолтыг мөрдөх заавар удирдамжийг хангадаг. СТОУС 13 нь бодит үнэ цэнийг тодорхойлсон бөгөөд уг тодорхойлолтуудыг мөрдөх шаардлагуудыг заасан байдаг.

Нэгж хувьцаанд ногдох суурь ашиг

Аж ахуй нэгж нь толгой компаний энгийн хувьцаа эзэмшигчдэд хамаарах ашиг, алдагдлын хувьд, мөн түүнчлэн хэрэв тайлагнассан бол тасралтгүй үйл ажиллагаанаас бий болох ашиг, алдагдлаас тэдгээр энгийн хувьцаа эзэмшигчдэд хамаарах ашиг, алдагдлын хувьд нэгж хувьцаанд ногдох суурь ашгийг тооцно.   

Толгой компаний энгийн хувьцаа эзэмшигчдэд хамаарах ашиг, алдагдлыг тухайн тайлант үеийн туршид эргэлтэнд байсан энгийн хувьцааны жинэлсэн дундаж тоонд хувааснаар нэгж хувьцаанд ногдох ашийг тооцоолно.

Суурь ашиг

Нэгж хувьцаанд ногдох суурь ашгийг тооцоолох зорилгын хувьд толгой компаний энгийн хувьцаа эзэмшигчдэд хамаарах дүн нь даву эрхтэй хувьцааны татварын дараах ногдол ашгийн дүн, давуу эрхтэй хувьцааг барагдуулснаас үүссэн зөрүү болон өмч гэж ангилсан давуу эрхтэй хувьцааны бусад адилтгах үр нөлөөний хувьд тохируулга хийсэн доорх зүйлсээс бүрдэнэ.

  • Тасралтгүй үйл ажиллагаанаас үүссн бөгөөд толгой компанид хамаарах ашиг, алдагдал;
  • Толгой компанид хамаарах ашиг, алдагдал

Хувьцаа

Нэгж хувьцаанд ногдох суурь ашгийг тооцоолох зорилгын хувьд энгийн хувьцааны тоо нь тухайн тайлант үеийн туршид эргэлтэнд байсан энгийн хувьцааны жинэлсэн дундаж тоо юм.

Тухайн тайлант үе болон толилуулсан бүх тайлант үеүдийн турш эргэлтэнд байсан энгийн хувьцааны жинэлсэн дундаж тоог эх үүсвэрийн дүнд харгалзах өөрчлөлт оруулахгүйгээр эргэлтэд байгаа энгийн хувьцааны тоог өөрчдөх, боломжит энгийн хувьцааны хөрвүүлэлтээс бусад үйл явдлуудын хувьд тохируулна.

Нэгж хувьцаанд ногдох хорогдуулсан ашгийг тооцоолох зорилгын хувьд энгийн хувьцааны тоо нь 19, 26-р параграфын дагуу тооцоолсон энгийн хувьцааны жинэлсэн дундаж тоон дээр хорогдуулах боломжит бүх энгийн хувьцааг хөрвүүлснээр гаргах байсан энгийн хувьцааны жинэлсэн дундаж тоог нэмсэн дүн байна. Хорогдуулах боломжит энгийн хувьцааг тухайн тайлант үеийн эхэнд хэрэв үүнээс хожим бол уг боломжит энгийн хувьцааг гаргах өдрөөр энгийн хувьцаанд хөрвүүлнэ гэж төсөөлнө.    

Нэгж хувьцаанд ногдох хорогдуулсан ашиг

Аж ахуй нэгж нь толгой компаний энгийн хувьцаа эзэмшигчдэд хамаарах ашиг, алдагдлын хувьд, мөн түүнчлэн хэрэв тайлагнасан бол тасралтгүй үйл ажиллагаанаас бий болох ашиг, алдагдлаас тэдгээр энгийн хувьцаа эзэмшигчдэд хамаарах ашиг, алдагдлын хувьд нэгж хувьцаанд ногдох хорогдуулсан ашгийг тооцоолно.

Нэгж хувьцаанд ногдох хорогдуулсан ашгийг тооцоолох зорилгоор аж ахуй нэгж нь толгой компаний энгийн хувьцаа эзэмшигчдэд хамаарах ашиг, алдагдал болон эргэлтэнд байгаа энгийн хувьцааны жинэлсэн дундаж тоог уг хорогдуулах боломжит бүх энгийн хувьцааны аливаа үр нөлөөний хувьд тохируулна.

Хорогдуулах боломжит энгийн хувьцаа

Энгийн хувьцаанд хөрвүүлэлт нь тасралтгүй үйл ажиллагаанаас бий болох нэгж хувьцаанд ногдох ашгийг бууруулах эсвэл нэгж хувьцаанд ногдох алдагдлыг нэмэгдүүлэх зөвхөн тийм тохиолдолд боломжит энгийн хувьцааг хорогдуулах нөлөөтэй гэж үзнэ.

Опцион, баталгаа ба тэдгээртэй адилтгах зүйлс

Нэгж хувьцаанд ногдох хорогдуулсан ашгийг тооцоолох зорилгоор аж ахуй нэгж нь тухайн аж ахуй нэгжийн хорогдуулах опцион ба баталгааны хэрэгжилтийг төсөөлөн авч үзнэ. Эдгээр хэрэглүүрүүдээс олох төсөөлсөн орлого нь тухайн тайлант үеийн турш дахь энгийн хувьцааны дундаж зах зээлийн үнээр уг энгийн хувьцаануудыг гаргасан бол хүлээн авах дүн гэж үзнэ. Гаргасан хувьцааны тоо ба тухайн тайлант үеийн турш дахь энгийн хувьцааны дундаж зах зээлийн үнээр гаргах байсан энгийн хувьцааны тооны хоорондох зөрүүг ямар нэг төлбөргүй гаргасан энгийн хувьцаа гэж үзнэ.

Энгийн хувьцаа ба мөнгөөр барагдуулж болох гэрээ

Аж ахуй нэгж нь өөрийн сонголтоор энгийн хувьцаа буюу мөнгөөр барагдуулж болох гэрээг гаргасан тохиолдолд тухайн аж ахуйн нэгж нь уг гэрээг энгийн хувьцаагаар барагдуулна гэж урьдчилан төсөөлөх ба үүний үр дүн болох боломжит энгийн хувьцааг хэрэв хорогдуулах нөлөөтэй бол нэгж хувьцаанд ногдох хорогдуулсан ашигт оруулна.

Тухайн эзэмшигчийн сонголтоос хамааран энгийн хувьцаагаар эсвэл мөнгөөр барагдуулж болох гэрээний хувьд мөнгөн барагдуулалт ба хувьцаагаар барагдуулалтын аль илүү хорогдуулах нөлөөтэйг нь нэгж хувьцаанд ногдох хорогдуулсан ашгийн тооцоололд ашиглана.

Гаргасан буцаах опцион

Өөрийн хувьцааг буцаан худалдан авахыг тухайн аж ахуй нэгжээс шаарддаг гаргасан буцаах опцион, худалдан авах форвард гэрээ гэх мэт гэрээнүүд нь хорогдуулах нөлөөтэй бол тэдгээрийг нэгж хувьцаанд ногдох хорогдуулсан ашгийн тооцоололд тусган оруулна. Хэрэв эдгээр гэрээ нь тухайн тайлант үеийн туршид “мөнгөн ашигтай” (өөрөөр хэлбэл, хэрэгжүүлэх буюу барагдуулах үнэ нь тухайн тайдант үеийн зах зээлийн дундаж үнээс өндөр) байвал нэгж хувьцаанд ногдох ашигт үзүүлэх уг боломжит хорогдуулах нөлөөг дараах байдлаар тооцоолно.

  • Уг гэрээний нөхцлийг биелүүлэхийн туллд мөнгөн орлого бий болгох үүднээс тухайн тайлант үеийн эхэнд хангалттай тооны энгийн хувьцааг (тухйн тайлант үеийн турш дахь зах зээлийн дундаж үнээр) гаргана гэж төсөөлнө.
  •  Уг гаргалтаас олох мөнгөн орлогыг тухайн гэрээний нөхцлийг биелүүлэхэд (өөрөөр хэлбэл, энгийн хувьцааг буцаан худалдан авахад) ашиглана гэж төсөөлнө; ба
  • Өсөн нэмэгдэх энгийн хувьцаа (гаргана гэж төсөөлсөн энгийн хувьцааны тоо ба тухайн гэрээний нөхцлийг биелүүлснээр хүлээн авсан энгийн хувьцааны тооны хоорондох зөрүү)-г нэгж хувьцаанд ногдох хорогдуулсан ашгийн тооцоололд орууна.

 Буцаан хийх тохируулга

Хэрэв эргэлтэнд байгаа энгийн буюу боломжит энгийн хувьцааны тоо нь капиталжуулалт, шагналын хувьцаа гаргалт, хувьцааны жижигрүүлэлтийн үр дүнд өссөн эсвэл хувьцааны сөрөг жижигрүүлэлтийг үр дүнд буурсан бол толилуулсан бүх тайлант үеүдийн хувьд нэгж хувьцаанд ногдох суурь болон хорогдуулсан ашгийн тооцооллыг буцаан тохируулна. Хэрэв эдгээр өөрчлөлтүүд нь уг тайлагналын үеэс хойш боловч санхүүгийн тайланг гаргахыг зөвшөөрөхийн өмнө гарч тохиолдсон бол толилуулсан тухайн тайлант үеийн өмнөх тайлант үеийн санхүүгийн тайлан дахь нэгж хувьцаанд ногдох ашгийн тооцоолол нь хувьцааны шинэ тоонд үндэслэнэ. Нэгж хувьцаанд ногдох ашгийн тооцоолол нь хувьцааны тооны ийм өөрчлөлтүүдийг тусгасан бол энэ тухай тодруулга хийнэ. Түүнчлэн, буцаан тайлагнасан, нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлтийн үр дүн болох тохируулга ба алдааны үр нөлөөний хувьд эдгээр толилуулсан бүх тайлант үеүдийн нэгж хувьцаанд ногдох суурь ба хорогдуулсан ашгийг тохируулна.

Толилуулга

Тасралтгүй үйл ажиллагаанаас бий болсон бөгөөд толгой компаний энгийн хувьцаа эзэмшигчдэд хамаарах ашиг, алдагдлын хувьд, түүнчлэн тайлант үеийн ашгаас хувь хүртэх өөр өөр эрх бүхий энгийн хувьцааны анги тус бүрээр тухайн тайлант үед толгой компаний энгийн хувьцаа эзэмшигчдэд хамаарах ашиг, алдагдлын хувьд нэгж хувьцаанд ногдох суурь болон хорогдуулсан ашгийг аж ахуй нэгж нь дэлгэрэнгүй орлогын тайландаа толилуулна.

Аж ахуй нэгж нь толилуулсан бүх тайлант үеүдийн хувьд адил ач холбогдолтой байдлаар нэгж хувьцаанд ногдох суурь болон хорогдуулсан ашгийг толилуулна.

Зогсоосон үйл ажиллагааг толилуулдаг аж ахуй нэгж нь уг зогсоосон үйл ажиллагааны хувьд нэгж хувьцаанд ногдох суурь болон хорогдуулсан ашгийн дүнг дэлгэрэнгүй орлогын тайланд эсвэл тодруулгад толилуулна.

Хэдийгээр дүн нь сөрөг (өөрөөр хэлбэл, нэгж хувьцаанд ногдо алдагдалтай) байсан ч гэсэн аж ахуй нэгж нь нэгж хувьцаанд ногдох суурь болон хорогдуулсан ашгийг толилуулна.

  • Нэгж хувьцаанд ногдох суурь болон хорогдуулсан ашгийг тооцоолоход хүртвэр болгон ашигласан дүнгүүд, түүнчлэн эдгээр дүнгүүд ба тухайн тайлант үед толгой компанид хамаарах ашиг, алдагдлын дүнгийн хоорондох тохируулга. Энэхүү тохируулга нь нэгж хувьцаанд ногдох ашигт нөлөөлөх тухайн хэрэглүүрийн анги нэг бүрийн тусдаа үр нөлөөг харуулна.
  • Нэгж хувьцаанд ногдох суурь болон хорогдуулсан ашгийг тоцоолоход хуваарь болгон ашигласан энгийн хувьцааны жинэлсэн дундаж тоо, түүнчлэн эдгээр хуваарь болсон дүнгүүдийн хоорондох тохируулга. Энэхүү тохируулга нь нэгж хувьцаанд ногдох ашигт нөлөөлөх тухайн хэрэглүүрийн анги нэг бүрийн тусдаа үр нөлөөг харуулна.
  • Толилуулсан тухайн тайлант үед сөрөг хорогдуулах нөлөөтэй тул нэгж хувьцаанд ногдох хорогдуулсан ашгийн тооцоололд оруулаагүй боловч нэгж хувьцаанд ногдох суурь ашгийг ирээдүйд хорогдуулах нөлөөтэй байж болох хэрэглүүр(үүн дотроо, гаргаж болзошгүй хувьцаа).
  • Тухайн тайлагналын үеэс хойш гарч тохиолдсон бөгөөд хэрэв тайлант үеийн эцсээс өмнө гарч тохиолдсон бол уг тайлант үеийн эцсээр эргэлтэнд байх энгийн хувьцаа буюу боломжит энгийн хувьцааны тоог мэдэгдэхүйц өөрчлөх байсан ба 64-р параграфын дагуу тайлагнасан ажил гүйлгээнээс бусад, энгийн хувьцааны ажил гүйлгээ буюу боломжит энгийн хувьцааны ажил гүйлгээний талаарх тайлбар.

Хэрэв аж ахуй нэгж нь нэгж хувьцаанд ногдох суурь болон хорогдуулсан ашгаас гадна дэлгэрэнгүй орлогын тайланд тайлагнасан бөгөөд энэхүү стандартаар шаардсанаас бусад бүрэлдэхүүн хэсгийг ашигласанаар нэгж хувьцаанд ногдох дүнг тодруулдаг бол энэ стандартын дагуу тодорхойлсон энгийн хувьцааны жинэлсэн дундаж тоог ашиглаж, тэрхүү дүнг тооцоолно.

Ийм бүрэлдэхүүн хэсэгтэй холбоотой нэгж хувьцаанд ногдох суурь болон хорогдуулсан ашгийн дүнг адил ач холбогдолтой байдлаар тодруулах бөгөөд тодруулга хэсэгт толилуулна. Аж ахуй нэгж нь хүртвэрийг тодорхойлох суурийг, үүн дотроо нэгж хувьцаанд ногдох дүн нь татварын өмнөх эсвэл дараах ашиг эсэхийг зааж илэрхийлнэ. Хэрэв дэлгэрэнгүй орлогын тайланд тусдаа мөрийн зүйл болгон тайлагнадаггүй, дэлгэрэнгүй орлогын тайлангийн тийм бүрэлдэхүүн хэсгийг ашигладаг бол уг ашигласан бүрэлдэхүүн хэсэг ба дэлгэрэнгүй орлогын тайланд тусдаа тайлагнасан харгалзах мөрийн зүйлийн хоорондох тохируулгыг бэлтгэж харуулна.

Нэгж хувьцаанд ногдох суурь болон хорогдуулсан ашгаас гадна энэ стандартаар шаардсанаас өөр бусад ашиг, алдагдлын тайлагнасан зүйлийг ашиглан тооцосон нэгж хувьцаанд ноглох ашгийн дүнг тодруулдаг аж ахуй нэгж нь 73-р парагарфыг бас мөрдөнө.