НББОУС 32: САНХҮҮГИЙН ХЭРЭГЛҮҮР: ТОЛИЛУУЛГА

Зорилго:

            Энэ стандартын зорилго нь санхүүгийн хэрэглүүрийг өр төлбөр эсвэл өмч байдлаар толилуулах, түүнчлэн санхүүгийн хөрөнгө ба санхүүгийн өр төлбөрийг харилцн суутгаж, цэвэр дүн гаргах зарчмуудыг тогтооход оршино. Энэ стандартад заасан зарчмууд нь санхүүгийн хөрөнгө, санхүүгийн өр төлбөрийг хүлээн зөвшөөрч, хэмжих СТОУС 9-ийн зарчмууд болон санхүүгийн хөрөнгө, санхүүгийн өр төлбөрийн талаарх мэдээллийг тодруулах СТОУС 7-ын зарчмуудын нэмэлт гүйцээлт юм.

Цар хүрээ:

            Бүх аж ахуй нэгжүүд нь доор дурдснаас бусад бүх төрлийн санхүүгийн хэрэглүүрийн хувьд энэ стандартыг мөрдөнө.

  • СТОУС 10, НББОУС 27, НББОУС 28 стандарууд. Гэвэч зарим тохиолдолд СТОУС 10, НББОУС 27, НББОУС 28 нь охин компани, хараат компани, хамтарсан үйлдвэр дэх хувь оролцоог СТОУС 9-ыг ашиглан тайлагнахыг аж ахуй нэгжээс шаарддаг буюу зөвшөөрдөг. Ийм тохиолдолд аж ахуй нэгж нь энэ стандартын шаардлагуудыг мөрдөнө. Мөн аж ахуй нэгжүүд нь охин компани, хараат компани, хамтарсан үйлдвэр дэх хувь оролцооны холбоотой бүх үүсмэл хэрэглүүрийн хувьд энэ стандартыг мөрдөнө.
  • НББҮУС 17-ийг мөрдөх ажилтны тэтгэмжийн хөтөлбөрийн дагуу хүлээн ажил олгогчийн эрх ба үүрэг
  • СТОУС 17-ийн цар хүрээнд хамаарах гэрээнүүд. Гэвч доорх зүйлсийн хувьд энэ стандартыг мөрдөнө.
    • СТОУС 17-ийн цар хүрээнд хамаарах гэрээнүүдийг дагалдах, үүсмэл хэрэглүүрийг хэрэв СТОУС 9 нь тусдаа тайлагнахыг аж ахуй нэгжүүдээс шаарддаг бол дагалдах үүсмэл хэрэглүүрт
    • СТОУС 17-ийн цар хүрээнд хамаарах гэрээнүүдээс салган тусгаарлсан бөгөөд ингэж тусгаарлахыг СТОУС 17-гоор шаарддаг уг гэрээний хөрөнгө оруулалтын бүрэлдэхүүн хэсгүүд

Түүнчлэн, гаргагч нь санхүүгийн баталгааны гэрээг хүлээн зөвшөөрөх ба хэмжихдээ СТОУС 9-ийг мөрддөг бол уг гэрээнд энэхүү стандартыг мөрдөнө. Харин гаргагч нь тухайн гэрээг хүлээн зөвшөөрөх ба хэмжихдээ СТОУС 17-ийн 7(д) параграфын дагуу мөрдөнө.

  • Доор дурдснаас бусад бөгөөд СТОУС 2-г мөрдөх хувьцаанд суурилсан ажил гүйлгээний дагуух санхүүгийн хэрэглүүр, гэрээ ба үүрэг:
    • Энэ стандартын 8-10-р паргарфын цар хүрээнд хамаарах бөгөөд энэ стандартыг мөрдөх гэрээнүүд
    • Ажилтны хувьцааны опционы хөтөлбөр, ажилтны хувьцаа худалдан авах хөтөлбөр болон хувьцаанд суурилсан хөтөлбөр бүхий бусад хэлцэлтэй холбоотойгоор худалдан авсан, борлуулсан, гаргасан буюу хүчингүй болгосон халаасны хувьцаанд мөрдөх энэ стандартыг 33 ба 34-р параграф.

Санхүүгийн бус зүйлийг худалдан авах буюу борлуулах бөгөөд цэвэр дүнгээр нь мөнгөөр буюу бусад санхүүгийн хэрэглүүрүүдээр солилцож болох гэрээнүүдэд, тэдгээр гэрээ нь өөрөө санхүүгийн хэрэглүүр байсан мэтээр энэхүү стандартыг мөрдөнө. Харин аж ахуй нэгжийн хүлээгдэж буй худалдан авалт, борлуулалт буюу ашиглалтын шаардлагуудын дагуу санхүүгийн бус зүйлийг хүлээн авах эсвэл өгөх зорилгоор байгуулсан ба ийм зорилгоор үргэлжлүүлэн эзэмшиж буй гэрээнүүдэд хамаарахгүй. Гэхдээ аж ахуй нэгж нь СТОУС 9-ийн 2.5-р параграфын дагуу ашиг, алдагдлаар дамжуулан бодит үнэ цэнээр хэмжинэ гэж сонгосон тэдгээр гэрээнүүдийн хувьд энэ стандартыг мөрдөнө.

Тодорхойлолт:

Энэ стандартад дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ.

Санхүүгийн хэрэглүүр гэдэг нь нэг аж ахуй нэгжийн хувьд санхүүгийн хөрөнгө, нөгөө аж ахуй нэгжийн хувьд санхүүгийн өр төлбөр эсвэл өмчийн хэрэглүүр үүсэхэд хүргэдэг аливаа гэрээ юм.

Санхүүгийн хөрөнгө нь дараах аливаа хөрөнгө юм.

  • Мөнгө
  • Өөр аж ахуй нэгжийн өмчийн хэрэглүүр
  • Доорх гэрээний эрх
    • Өөр аж ахуй нэгжээс мөнгө буюу бусад санхүүгийн хөрөнгийг хүлээн авах; эсвэл
    • Санхүүгийн хөрөнгө эсвэл санхүүгийн өр төлбөрийг тухайн аж ахуй нэгжид тааламжтай байх нөхцлөөр өөр аж ахуй нэгжтэй солилцоо; эсвэл
  • Тухайн аж ахуй нэгжийн өөрийн өмчийн хэрэглүүрээр барагдуулах буюу барагдуулж болох гэрээ ба үүнд:
    • Тухайн аж ахуй нэгж нь өөрийн өмчийн хэрэглүүрийг тогтмол бус тоо ширхэгээр хүлээн авах үүрэг хүлээсэн буюу хүлээж болох үүсмэл бус хэрэглүүр; эсвэл
    • Тухайн аж ахуй нэгжийн тогтмол тоо ширхэгтэй өөрийн өмчийн хэрэглүүрийн хариуд тогтмол дүн бүхий мөнгө буюу бусад санхүүгийн хөрөнгийг солилцохоос бусад байдлаар барагдуулах буюу барагдуулж болох үүсмэл хэрэглүүр. Энэ зорилгын хувьд тухайн аж ахуй нэгжийн өөрийн өмчийн хэрэглүүрт дараах зүйлс хамаарахгүй. 16А ба 16Б параграфын дагуу өмчийн хэрэглүүр гэж ангилсан буцаах эрхтэй санхүүгийн хэрэглүүр; тухайн аж ахуй нэгжийг зөвхөн татан буулгах үед түүний хөрөнгөөс хувь тэнцүүлэн нөгөө талдаа өгөх үүргийг тухайн аж ахуй нэгжид хүлээлгэдэг бөгөөд 16В, 16Г параграфын дагуу өмчийн хэрэглүүр гэж ангилсан хэрэглүүр; тухайн аж ахуй нэгжийн өөрийн өмчийн хэрэглүүрийг ирээдүйд хүлээн авах эсвэл өгөх тийм гэрээ болох хэрэглүүр.

Санхүүгийн өр төлбөр нь дараах аливаа өр төлбөр юм.

  • Доорх гэрээний үүрэг
    • Өөр аж ахуй нэгжид мөнгө буюу бусад санхүүгийн хөрөнгийг өгөх; эсвэл
    • Санхүүгийн хөрөнгө эсвэл санхүүгийн өр төлбөрийг тухайн аж ахуй нэгжид тааламжгүй байх нөхцлөөр өөр аж ахуй нэгжид солилцох; эсвэл
  • Тухайн аж ахуй нэгжийн өөрийн өмчийн хэрэглүүрээр барагдуулах буюу барагдуулж болох гэрээ ба үүнд:
    • Тухайн аж ахуй нэгж нь өөрийн өмчийн хэрэглүүрийг тогтмол бус тоо ширхэгээр өгөх үүрэг хүлээсэн буюу хүлээж болох үүсмэл бус хэрэглүүр; эсвэл
    • Тухайн аж ахуй нэгжийн тогтмол тоо ширхэгтэй өөрийн өмчийн хэрэглүүрийн хариуд тогтмол дүн бүхий мөнгө буюу бусад санхүүгийн хөрөнгийг солилцохоос бусад байдлаар барагдуулах буюу барагдуулж болох үүсмэл хэрэглүүр. Энэ зорилгын хувьд хэрэв тухайн аж ахуй нэгж нь тодорхой нэг ангилалын өөрийн үүсмэл бус өмчийн хэрэглүүрийн одоогийн бүх эздэд эрх, опцион, баталгааг хувь тэнцүүлэн санал болгодог бол тухайн аж ахуйн нэгжийн тогтмол тоо ширхэгтэй өөрийн өмчийн хэрэглүүрийг тогтмол дүн бүхий ямар нэг валютаар худалдан авах эрх, опцион, баталгаа нь өмчийн хэрэглүүр болно. Мөн эдгээр зорилгын хувьд тухайн аж ахуй нэгжийн өөрийн өмчийн хэрэглүүрт дараах зүйлс хамаарахгүй: 16А ба 16Б параграфын дагуу өмчийн хэрэглүүр гэж ангилсан буцаах эрхтэй санхүүгийн хэрэглүүр; тухайн аж ахуй нэгжийг зөвхөн татан буулгах үед түүний цэвэр хөрөнгөөс хувь тэнцүүлэн нөгөө талдаа өгөх үүргийг тухайн аж ахуй нэгжид хүлээлгэдэг бөгөөд 16В, 16Г параграфын дагуу өмчийн хэрэглүүр гэж ангилсан хэрэглүүр; тухайн аж ахуй нэгжийн өөрийн өмчийн хэрэглүүрийг ирээдүйд хүлээн авах эсвэл өгөх тийм гэрээ болох хэрэглүүр.

Хэрэв санхүүгийн өр төлбөрийн тодорхойлолтыг хангах хэрэглүүр нь 16А, 16Б параграфт эсвэл 16В, 16Г параграфт заасан бүх шинжүүдтэй ба нөхцлүүдийгхангаж байвал гажих тохиолдол болгон уг хэрэглүүрийг өмчийн хэрэглүүр гэж ангилна.

Өмчийн хэрэглүүр гэдэг нь бүх өр төлбөрийг хассаны дараа аж ахуй нэгжийн хөрөнгөнд үлдэх хувь оролцоог илэрхийлэх аливаа гэрээ юм.

Бодит үнэ цэнэ гэдэг нь зах зээлд оролцогчдын хоорондох хэвийн ажил гүйлгээгээр хэмжилтийн өдөр хөрөнгийг борлуулснаар хүлээн авах эсвэл өр төлбөрийг барагдуулснаар төлөх үнийн дүн юм. (СТОУС 13-г үзнэ үү)

Буцаах эрхтэй хэрэглүүр гэдэг нь гаргагч талд уг хэрэглүүрийг буцаан өгч мөнгө буюу бусад санхүүгийн хөрөнгө авах эрхийг эзэмшигчдээ олгодог эсвэл ирээдүйд тодорхой бус үйл явдал гарч тохиолдох буюу хэрэглүүрийг эзэмшигч нас барах, тэтгэвэрт гарах үед тухайн гаргагч талд автоматаар буцаадаг санхүүгийн хэрэглүүр юм.

Толилуулга:

Өр төлбөр ба өмч(Мөн ЗУ13-ЗУ14Л болон ЗУ25-ЗУ29А параграфыг үз)

Санхүүгийн хэрэглүүрийг гаргагч нь уг хэрэглүүр буюу түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг анх хүлээн зөвшөөрөхдөө тухайн гэрээ хэлцлийн мөн чанар болон сахүүгийн өр төлбөр, санхүүгийн хөрөнгө, өмчийн хэрэглүүрийн тодорхойлолтын дагуу санхүүгийн өр төлбөр, санхүүгийн хөрөнгө эсвэл өмч хэрэглүүр гэж ангилна.

Барагдуулалтын сонголтууд

Үүсмэл санхүүгийн хэрэглүүр нь түүнийг хэрхэн барагдуулах талаар сонголт хийх боломжийг аль нэг талд олгодог(жишээлбэл; гаргагч эсвэл эзэмшигч нь цэвэр дүнгээр нь мөнгөөр, эсвэл хувьцаагаа мөнгөөр солилцсноор барагдуулах сонголт хийж болно) бөгөөд барагдуулалтын бүх хувилбарууд нь уг хэрэглүүрийг өмчийн хэрэглүүр болгох үр дүнтэй байхаас бусад тохиолдолд энэ нь санхүүгийн хөрөнгө эсвэл санхүүгийн өр төлбөр болно.

Нийлмэл санхүүгийн хэрэглүүр(ЗУ30-ЗУ35 болон үлгэрчилсэн жишээ 9-12-г үз)

Үүсмэл бус санхүүгийн хэрэглүүр нь өр төлбөр ба өмчийн бүрэлдэхүүн хэсгийн аль алинийг агуулж буй эсэхийг тодорхойлохын тулд түүний гаргагч нь уг санхүүгийн хэрэглүүрийн нөхцүүдийг үнэлж үзнэ. Ийм бүрэлдэхүүн хэсгүүдийг 15-р параграфын дагуу санхүүгийн өр төлбөр, санхүүгийн хөрөнгө эсвэл өмчийн хэрэглүүр гэж тус тусад нь ангилна.

Халаасны хувьцаа (Мөн ЗУ36-р параграфыг үз )

Хэрэв аж ахуй нэгж нь өөрийн өмчийн хэрэглүүрүүдийг буцаан худалдаж авсан бол тэдгээр хэрэглүүр(халаасны хувьцаа)-ийг өмчөөс хасна. Аж ахуй нэгжийн өөрийн өмчийн хэрэглүүрийг худалдан авах, борлуулах, гаргах, хүчингүй болгох үед ямар нэг олз, гарзыг ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн аж ахуй нэгж эсвэл нэгтгэсн группын бусад гишүүд нь ийм халаасны хувьцааг худалдан авч эзэмшиж болно. Төлсөн буюу хүлээн авсан төлбөрийг өмчид шууд хүлээн зөвшөөрнө.

Хүү, ногдол ашиг, олз ба гарз (Мөн ЗУ37-р параграфыг үз)

Санхүүгийн хэрэглүүртэй эсвэл түүний санхүүгийн өр төлбөр гэж ангилсан бүрэлдэхүүн хэсэгтэй холбоотой хүү, ногдол ашиг, гарз, олзыг ашиг, алдагдалд орлого буюу зардал гэж хүлээн зөвшөөрнө. Тухайн аж ахуй нэгж нь өмчийн хэрэглүүр эзэмшигчдэд олгох хуваарилалтыг өмчид шууд хүлээн зөвшөөрнө. Өмчийн ажил гүйлгээтэй холбоотой ажил гүйлгээний зардлыг өмчийн бууралт байдлаар тайлагнана.

Санхүүгийн хөрөнгө ба санхүүгийн өр төлбөрийг харилцан суутгаж,  цэвэр дүн гаргалт(Мөн ЗУ38А-ЗУ38Е болон ЗУ39-р параграфыг үз)

Зөвхөн дараах тохиолдолд санхүүгийн өр төлбөр ба санхүүгийн хөрөнгийг харилцан суутгаж цвэр дүн гаргах бөгөөд уг цэвэр дүнг санхүүгийн байдлын тайланд толилуулна.

  • Одоо аж ахуй нэгж нь уг хүлээн зөвшөөрсөн дүнгүүдийг харилцан суутгаж, цэвэр дүн гаргах хууль ёсны хүчин төгөлдөр эрхтэй байх; ба
  • Аж ахуй нэгж нь цэвэр дүнгээр барагдуулах эсвэл хөрөнгийг борлуулж өр төлбөрийг үүнтэй нэгэн зэрэг барагдуулах төлөвлөгөөтэй байх

Үл хүлээн зөвшөөрөх шалгуурыг хангаагүй санхүүгийн хөрөнгийн шилжүүлэлтийг тайлагнахдаа тухайн аж ахуй нэгж нь уг шилжүүлсэн хөрөнгө ба холбогдох өр төлбөрийг харилцан суутгаж, цэвэр дүн гаргахгүй.(СТОУС 9-ийн 3.2.22-р паргарфаас үзнэ үү)