Нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлтгэх горим
Нэгтгэсэн тайлан гаргах үед СТОУС 10-н дагуу бэлтгэнэ.
Санхүүгийн тайланг нэгтгэхдээ хөрөнгө, өр төлбөр, эзэмшигчийн өмч, орлого, зардал зэрэг ижил зүйлсийг хооронд нь мөр мөрөөр нь нэмэх замаар толгой болон охин компаниудын санхүүгийн тайланг нэгтгэнэ. Ийнхүү нэгтгэсэн тайланг аж аху нэгж байдлаар харуулахдаа СТОУС-н дагуу дэс дарааллын дагуу гүйцэтгэнэ.
- Охин компани тус бүрд толгой компаний оруулсан хөрөнгө оруулалтын дансны үнэ болон охин компани тус бүрийн капиталаас толгой компаний эзэмших хэсгийг устгана.
- Охин компаний тайлант хугацааны ашиг/алдагдал дахь хяналтын бус оролцоог тодорхойлж, уг дүнгээрээ биенесийн нэгдлийн ашгийг бууруулж бичнэ. Ингэснээр, Охин компаний цэвэр ашигаас толгой компаний хүртэх хувь тодорхой болно.
- Охин компаний цэвэр хөрөнгөн дэх хяналтын бус хувь оролцоог тодорхойлж уг дүнг толгой компанийн эзэмшлийн хувь оролцооноос тусад нь тайлагнах ёстой.
- Мөн бүлгийн дотоод ажил гүйлгээ буюу толгой болон охин компани хоорондын ажил гүйлгээгээр бий болсон өглөг, авлага, урьдчилж тооцсон ашиг/алдагдал, хоорондын ажил гүйлгээнээс үүссэн олз, гарзыг бүрэн устгаж нэгтгэсэн санхүүгийн тайланг бэлтгэнэ.