Биет бус хөрөнгийн бүртгэл
Биет бус хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт:
- Тодорхойлогдохуйц байх
- Хянагдах боломжтой байх
- Эдийн засгийн үр өгөөжтэй байх
Биет бус хөрөнгийг олж авах:
- Өөрөө бүтээх
а. Судалгааны үе шат-Тайлант үеийн зардалд бүртгэнэ.
б. Хөгжүүлэлтийн үе шат-Капиталжуулах болон зардалд бүртгэнэ.
2. Худалдаж авах
Өртөг=ХАҮнэ – ХХөн – Хямдрал + Татварууд + АшигБэлдШуудЗардал
- Бизнесийн нэгдлийн үр дүнд худалдан авах
Өртөг=ХА-н өдрөөрх бодит үнэ цэн
- Хандиваар
Өртөг=БҮЦэн эсвэл нэрлэсэн үнэ ба АшигБэлдШуудЗардлын нийлбэр
5. Солилцоогоор
Өртөг=Нөхцөл байдлаас хамааран бодит үнэ цэн эсвэл дансны үнээр
Биет бус хөрөнгийн нийтлэг төрлүүд:
- Патент
- Зохиогчийн эрх
- Худалдааны тэмдэг
- Худалдааны нэр
- Гүүдвилл
- Фрайнчайз/Лиценз
- Түрээс
Биет бус хөрөнгө нь тодорхой хугацаатай ба хугацаагүй гэж байна.
Хугацаатай хөрөнгийг Хугацаанд нь хорогдуулан тайланд тусгана.
Хугацаа нь тодорхойгүй хөрөнгийг хорогдуулахгүй.
Гүүдвилээс бусад биет бус хөрөнгө дээр дахин үнэлгээ хийхийг стандартаар зөвшөөрдөг.
Байгалийн нөөц:
Байгалийн нөөц нь биет бус хөрөнгөөс ялгагдах онцлого нь биет шинжээ хадгалдаггүй.
Байгалийн нөөцд байгалийн хий, газрын тос, ой мод, ашигт малтмал багтна.
Ой мод нь СТОУС-д заасны дагуу биологийн хөрөнгө юм.
Байгалийн нөөцийн өртөг=ХАҮ+Зориулалтын дагуу ашиглахад бэлэн болгох зардлууд
Хорогдлыг тооцохдоо бүтээгдэхүүний нэгжид ногдуулах арга буюу үйл ажиллагааны аргаар тооцно. Жишээ нь: БББ нь 5 сая тонны нөөцтэй, үлдэх өртөггүй нүүрсний уурхайд 100 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн. Эхний жилд 100,000 тн нүүрс олборлож боруулсан.
Хорогдлыг тооцвол:
(Нийт өртөг-Үлдэх өртөг)/Нийт тооцоолсон нэгж=Нэгжид ногдох хорогдлын зардал
100,000,000/5,000,000=20төг
20*100,000тн=200,000 эхний жилийн хорогдол
Журналын бичилт:
ДТ: Материал -200,000
КТ: Хуримтлагдсан хорогдол 200,000