ЦАЛИН БОДОХ АРГАЧЛАЛ
ЦАЛИНГАА ТООЦОЖ СУРЦГААЯ.
Тухайн байгууллага цалингаа сард 1 эсвэл 2 удаа бодож олгох нь удирдлагын сонголт байдаг. Ихэнх байгууллага урьдчилгаа цалин өгч сарын эцэст суутгалууд болон урьдчилгааг суутган олгодог. Доорх хүснэгтэнд урьдчилгаа болон сарын эцсийн цалинг бодож харуулав.
Ажиллавал зохих хоног: 21 Урьдчилгааны хоног: 10
Ажилласан хоног: 21 Хоол унаа мөнгө: 1 хоногт 2,500 төгрөг
НДШ: 11.5 % НДШ-ийг даатгуулагчаас 11.5%, ажил олгогчоос 12.5%
ХАОАТ: (Бодогдсон цалин – НДШ) *10%-Хөнгөлөлт
( ХХОАТ-н хуулийн 7-р зүйлийн дагуу татвар тооцно. Хөнгөлөлт нь ХХОАТ-н хуулийн 23-р зүйлийн дагуу тооцогдно.)
Цалингийн дансны бичилт: | ||
1. ДТ: | Цалингийн зардал | 4,911,941 |
КТ: Цалингийн өглөг | 4,911,941 | |
2. ДТ: | Цалингийн өглөг | 564,874 |
КТ: НДШ-н өглөг | 564,874 | |
3. ДТ: | Цалингийн өглөг | 326,708 |
КТ: ХАОАТ-н өглөг | 326,708 | |
4. ДТ: | Цалингийн өглөг | 4,020,359 |
КТ: Мөнгөн хөрөнгө | 4,020,359 | |
5. ДТ: | НДШ-н зардал | 613,993 |
КТ: НДШ-н өглөг | 613,993 |