Үндсэн хөрөнгийн бүртгэл
/НББОУС 16, УСНББОУС 17 /
УСНББОУС 17-ийн дагуу үндсэн хөрөнгө нь дараахь шинж чанарыг агуулсан байна.
- Хөрөнгөнд холбогдох эдийн засгийн өгөөж буюу үйлчилгээний чадавхийг тухайн байгууллага хүртэх магадлалтай
- Хөрөнгийн өртөг эсвэл бодит үнэ цэнийг найдвартай үнэлэх боломжтой
Үндсэн хөрөнгийн өртөг:
- Хөрөнгийг эхлээд өртгөөр нь үнэлэх ѐстой бөгөөд анхны өртөг нь худалдан авсан үнэ, тээврийн ачиж буулгах зардал, бэлтгэх, суурилуулах, тохируулахтай холбогдон гарсан зардал, бүх төрлийн татвар, хураамж зэргээс бүрдэнэ.
- Барьж байгуулсан үндсэн хөрөнгийн өртөг нь барилгын материал, ажлын хөлс зэрэг холбогдох бүх зардлын дүнгээс бүрдэнэ.
Үндсэн хөрөнгийг худалдаж авах үеийн бүртгэл:
- Мөнгөөр худалдаж авах үед:
ДТ: Үндсэн хөрөнгө
КТ: Мөнгөн хөрөнгө/Дансны өглөг
- Үнэ төлбөргүй авах үед:
ДТ: Үндсэн хөрөнгө
КТ: Үнэ төлбөргүй авсан орлого
Үндсэн хөрөнгийн засварын зардал нь тухайн хөрөнгийн ашиглалтын хугацааг уртасгах гэх мэт уг хөрөнгөөс хүртэх эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлж байвал уг зардлыг капиталжуулан хөрөнгийн анхны өртгийг нэмэгдүүлнэ. Бусад тохиолдолд тайлант үеийн зардлаар хүлээн зөвшөөрнө.
Үндсэн хөрөнгийг актлах үеийн бүртгэл:
- Анхны өртгөө бүрэн нөхсөн үндсэн хөрөнгийг данснаас хасах үед:
ДТ: Хуримтлагдсан элэгдэл
КТ: Үндсэн хөрөнгө
- Анхны өртгөө бүрэн нөхөөгүй үндсэн хөрөнгийг данснаас хасах үед:
ДТ: Хуримтлагдсан элэгдэл
ДТ: Үндсэн хөрөнгийг данснаас хассаны гарз
КТ: Үндсэн хөрөнгө
Үндсэн хөрөнгийг борлуулах үеийн бүртгэл:
- Борлуулсан үнэ > Үлдэгдэл өртөг
ДТ: Мөнгөн хөрөнгө/авлага
ДТ: Үндсэн хөрөнгийн хуримтлагдсан элэгдэл
КТ: Үндсэн хөрөнгө /дансны үнэ/
КТ: Үндсэн хөрөнгө борлуулалтын олз
- Борлуулсан үнэ < Үлдэгдэл өртөг
ДТ: Мөнгөн хөрөнгө/авлага
ДТ: Хуримтлагдсан элэгдэл
ДТ: Үндсэн хөрөнгө борлуулалтын гарз
КТ: Үндсэн хөрөнгө /дансны үнэ/