- Ажлын цаг ашиглалтын бүртгэл
НХМаягт ЦХ-1
Аж ахуйн нэгж, байгууллагын ажилчин албан хаагчдын ажлын цаг ашиглалтанд байнгын хяналт тавих, үйлдвэрлэлд зарцуулсан хөдөлмөр, цалин хөлсний хэмжээг зөв тодорхойлох, хөдөлмөрийн сахилга бат, ажлын цаг ашиглалтыг сайжруулах зорилгоор ажлын цаг ашиглалтын бүртгэлийг хөтөлнө. Ажлын цаг ашиглалтын бүртгэлийг сарын эхэнд хариуцсан нягтлан бодогч ажилчин, албан хаагч нэг бүрийн нэрээр нээж, цаг бүртгэгчид хүлээлгэн өгнө.
Үйлдвэрийн газруудад цех, тасаг, ээлж, хэсгийн дарга, мастер, тоо бүртгэгч зэрэг хүмүүс бүртгэнэ. Ажлын цаг бүртгэгчид сард (сарын эхний, эцсийн цалин бодох үед) 2 удаа хариуцсан нягтлан бодогчоор ажлын цагийн бүртгэлийг шалгуулна. Ажлын цагийг бүртгэхдээ хүн нэг бүрийн өглөө, өдөр ажилдаа ирсэн цагийг 1, 3 мөрөнд, өдөр, орой тарсныг 2, 4 дүгээр мөрөнд, тухайн өдрийн нийт ажилласан цагийг 5 дугаар мөрөнд, илүү ажилласан цагийг ажилласан цагт оруулахгүйгээр зохих шифрээр ажилласан цагийн ард 5 дугаар мөрөнд тус тус бүртгэнэ.
Сарын эцэст ажиллаагүй цагаас шалтгаантайг нь зохих шифрээр 11 дүгээр баганад нөхөж бичнэ.
Цаг ашиглалтыг хавсралт 1 –д заагдсан тоон болон үсгийн шифрээр цагийн бүртгэлд тэмдэглэлээ хийж бүртгэж болно. Цаг бүртгэгчид сарын эцэст хүн нэг бүрийн цаг ашиглалтын тооцоог гаргаж нягтлан бодогчид ирүүлнэ.
2. Ажлын цагийн тооцоо
НХМаягт ЦХ-2
Хариуцсан нягтлан бодогч ажлын цагийн тооцоог ажлын цаг ашиглалтын бүртгэлтэй хүн нэг бүрээр тулган шалгаж хүлээн авсаны эцэст, дараагийн шатны цаг ашиглалтын бүртгэлийг олгоно.
- Ажлын даалгавар
НХМаягт ЦХ-3а,3б
Хийснээр болон цагаар цалинждаг хүмүүсийн гүйцэтгэсэн ажлыг тодорхойлж, цалин хөлсийг тооцоолохын тулд ажлын даалгаврыг хэрэглэнэ. Ажлын даалгаврыг ажил эхлэхийн өмнө цех, тасаг, ээлж, хэсгийн дарга, мастер, тоо бүртгэгч нар ажилчин нэг бүрээр буюу хэсэг, тасгаар нэг хувь бичиж төвлөрсөн журмаар олгоно. Ажилчид ажил эхлэхийн өмнө ажлын даалгаварт бичигдсэн ажилтай танилцаж, тодруулах зүйлийг лавлаж ажилдаа орно.
Тухайн ажлыг дуустал ажлын даалгаврыг ажилчид өөртөө хадгалж ажил дууссаны эцэст эд шалгагчаар нөхөн бичилт хийлгэж, ажлын гүйцэтгэлийг хүлээн авахад мастерт өгнө. Ажилчин нэг бүрээр бичих ажлын даалгаврыг ЦХ–3а маягтаар, хэсэг тасгаар гүйцэтгэх ажлын даалгаврыг ЦХ–3бмаягтаар бүртгэх бөгөөд ажилчин нэг бүрийн зэрэг, цалинг хуваарилах коэффициент, цалинг олгох хэлбэрийг хүн бүрээр нөхсөн байх шаардлагатай.
- Цалингийн тооцооны карт
НХМаягт ЦХ-4
Цалингийн тооцооны картыг ажлын цагийн тооцоо, ажлын даалгаврыг үндэслэн, цалин хөлс хариуцсан нягтлан бодогч сард нэг удаа нөхөн бичиж дарга, ерөнхий нягтлан бодогчоор батлуулж тамга тэмдэг дарсан байна.
5. Цалин олгох хүснэгт
НХМаягт ЦХ-5а, 5б
Цалин олгох хүснэгтийг хэрэглэснээр ажилчин албан хаагч нэг бүрийн цалингийн олголтонд байнгын хяналт тавих зорилготой юм. Цалин олгох хүснэгтийг, харицсан нягтлан бодогч цалингийн тооцооны бичилтийг үндэслэн ЦХ–5б маягтаар хийж, дарга, ерөнхий нягтлан бодогчоор батлуулан, мөнгөн зарлагын баримт бичиж хавсаргаж мөнгөний няравт хүлээлгэн өгнө.
Мөнгөний нярав хүн нэг бүрт цалинг олгож гарын үсэг зуруулж дууссаны эцэст бэлэн мөнгөний тайланд бичилт хийж, нягтлан бодогчид хугацаанд нь ирүүлнэ.
Ажилчин албан хаагчдад олгосон сарын эхний урьдчилгаа цалин, хөлсийг ЦХ-5а маягтаар олгож, цалин, хөлсний сарын эцсийн тооцоог цалингийн тооцооны карт ЦХ-4 маягтаар хийнэ.