Эрхэм нягтлан та хэдийд, хаана ямар тайлан өгдөг вэ.
Тайлан өгч байгаа байгууллага бүрээс төлөвлөгөөт болон бусад шалгалтууд орж ирдэг болохыг анхаарна уу. Мөн тайланг маш сайн хянаж, үлдэгдэл болон ногдол, төлөлт, гүйцэтгэл гэх мэт тоон мэдээллүүдийг нягтлан баталгаажуулсны дараа удирдлагаараа хянуулан заасан хугацаанд нь илгээж байхыг анхаарай.
д/д | Тайлангийн нэр | Хүлээн авах байгууллага | Хугацаа |
1. | Сарын мэдээ | Харьяа төрийн сан | Дараа сарын 1-2-нд |
2. | Нийгмийн даатгалын тайлан | Харъяа НД хэлтэс | Дараа сарын 5-ны дотор |
3. | Санхүүгийн тайлан, баланс | Харъяа Төрийн сан | Улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20, жилийн эцсийн тайланг дараа оны 2-р сарын 10-ны дотор |
4. | Суутган тооцсон ХАОАТ | Харъяа татварын алба | |
5. | Шилэн данс | Тухай бүр, сар бүр, улирал бүр, хагас жил бүр, бүтэн жил | |
6. | Үндсэн хөрөнгийн тайлан | Өмчийн харилцааны газар | Тухай бүр |
7. | НӨАТ тайлан | Харъяа татварын алба | Дараа сар бүрийн 10-ны дотор |
8. | ААНОАТ тайлан | Харъяа татварын алба | Улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20, жилийн эцсийн тайланг дараа оны 2-р сарын 10-ны дотор |