СТОУС 7 : САНХҮҮГИЙН ХЭРЭГЛҮҮР:ТОДРУУЛГА

Зорилго:

Энэхүү СТОУС -ын зорилго нь дараах зүйлсийг үнэлэх боломжийг хэрэглэгчдэд олгох байдлаар өөрсдийн санхүүгийн тайландаа тодруулга хийхийг аж ахуй нэгжүүдээс шаардахад оршино. Үүнд

  1. Тухайн аж ахуй нэгжийн санхүүгийн байдал ба санхүүгийн үр дүнд санхүүгийн хэрэглүүрийн үзүүлэх ач холбогдол; ба
  2. Санхүүгийн хэрэглүүрээс үүсэх бөгөөд аж ахуй нэгжид тухайн тайлант үеийн эцэст учрах эрсдлийн шинж төрөл ба хэмжээ, түүнчлэн тэдгээр эрсдлийг уг аж ахуйн нэгж хэрхэн удирдан зохицуулдаг эсэх;

Цар хүрээ:

Бүх аж ахуй нэгжүүд нь доор дурдснаас бусад бүх төрлийн санхүүгийн хэрэглүүрийн хувьд энэ стандартыг мөрдөнө.

  1. СТОУС 10 Нэгтгэсэн санхүүгийн тайлан, НББОУС 27 Тусдаа санхүүгийн тайлан, НББОУС 28 Хараат компани ба хамтарсан үйлдвэр дэх хөрөнгө оруулалтын дагуу тайлагнадаг охин компани, хараат компани, хамтарсан үйлдвэр дэх хувь оролцоо. Гэвч зарим тохиолдолд СТОУС 10, НББОУС 27, НББОУС 28 нь охин компани, хараат компани, хамтарсан үйлдвэр дэх хувь оролцоог СТОУС 9-н дагуу тайлагнахыг аж ахуй нэгжээс шаарддаг буюу зөвшөөрдөг, ийм тохиолдолд аж ахуй нэгж нь энэ СТОУС-н шаардлагуудыг, харин бодит үнэ цэнээр хэмждэг хувь оролцооны хувьд СТОУС 13 Бодит үнэ цэнийн хэмжилт-ийн шаардлагыг мөрдөнө. Охин компани, хараат компани, хамтарсан үйлдвэр дэх хувь оролцоотой холбоотой үүсмэл хэрэглүүр нь НББОУС 32-т заасан өмчийн хэрэглүүрийн тодорхойлолтыг хангахгүй тохиолдолд аж ахуй нэгжүүд нь ийм бүх үүсмэл хэрэглүүрийн хувьд мөн энэ СТОУС-ыг дагаж мөрдөнө.
  2. НББОУС 19 Ажилтны тэтгэмж-ийг мөрдөх, ажилтны тэтгэмжийн хөтөлбөрийн дагуу хүлээх ажил олгогчийн эрх ба үүрэг
  3. СТОУС 17 Даатгалын гэрээ-ний цар хүрээнд хамаарах гэрээ. Гэхдээ энэ СТОУС-ыг дараах зүйлд мөрдөнө.
    1. Хэрэв СТОУС 9 нь СТОУС 17-н цар хүрээнд хамаарах гэрээг дагалдан гардагүүсмэл хэрэглүүрийг тусдаа тайлагнахыг аж ахуй нэгжээс шаарддаг бол тэдгээр үүсмэл хэрэглүүрт;
    1. Хэрэв СТОУС 17 нь ингэж салгаж тусгаарлахыг шаарддаг бол СТОУС 17-ийн цар хүрээнд хамаарах гэрээнээс салган тусгаарласан хөрөнгө оруулалтын бүрэлдэхүүн хэсэгт;

Түүнчлэн хэрэв санхүүгийн баталгааны гэрээг гаргагч нь тухайн гэрээг хүлээн зөвшөөрөх ба хэмжихдээ СТОУС 9-г мөрддөг бол уг санхүүгийн баталгааны гэрээнд энэ СТОУС-ийг мөрдөнө. Харин гаргагч нь СТОУС 17-ийн дагуу тэрхүү гэрээг хүлээн зөвшөөрөх ба хэмжихдээ СТОУС 17-г мөрдөх сонголт хийсэн бол СТОУС 17-г мөрдөнө.

СТОУС 9-н гэрээний цар хүрээнд хамаарах гэрээний хувьд энэ СТОУС-ыг мөрдөхөөс бусад тохиолдолд СТОУС 2-ийг мөрддөг хувьцаанд суурилсан төлбөрийн ажил гүйлгээний дагуу үүсэх санхүүгийн хэрэглүүр, гэрээ болон үүрэu

НББОУС 32-н дагуу өмчийн хэрэглүүр гэж ангилах шаардлагатай санхүүгийн хэрэглүүр.
 

Санхүүгийн байдал, санхүүгийн үр дүнд санхүүгийн хэрэглүүрийн үзүүлэх ач холбогдол

Аж ахуй нэгж нь түүний санхүүгийн байдал ба санхүүгийн үр дүнд санхүүгийн хэрэглүүрүүдийн үзүүлэх ач холбогдлыг үнэлэх боломжийг өөийн санхүүгийн тайлангийн хэрэглэгчдэд олгох мэдээллийг тодруулна.

СТОУС 9-д тусгайлан заасан дараах ангилал тус бүрийн дансны үнийг санхүүгийн байдлын тайланд эсвэл тодруулгад нэмж тодруулна.

  1. Бодит үнэ цэнээр хэмжсэн санхүүгийн хөрөнгө
  2. Санхүүгийн өр төлбөр

Энэ тухай тус СТОУС-н 8-р параграф-д нарийвчлан заасан.

Тодруулга:

Ашиг, алдагдлаар дамжуулан бодт үнэ цэнээр хэмжсэн санхүүгийн хөрөнгө буюу санхүүгийн төлбөр

Дэлгэрэнгүй орлогоор дамжуулан бодит үнэ цэнээр эсвэл хорогдуулсан өртөгөөр хэмжих байсан санхүүгийн хөрөнгийг аж ахуй нэгж нь ашиг алдагдлаар дамжуулан бодит үнэ цэнээр хэмжсэн гэж ангилсан бол дараах зүйлсийг тодруулна.

  1. Тайлант үеийн эцэс дэх санхүүгийн хөрөнгийн зээлийн эрсдлийн хамгийн их хэмжээ
  2. Холбогдох аливаа зээлийн үүсмэл хэрэглүүр буюу ижил хэрэглүүрээр уг зээлийн эрсдлийн хамгийн их хэмжээг бууруулах дүн
  3. Санхүүгийн хөрөнгийн зээлийн эрсдлийн өөрчлөлтөнд хамруулж болох бөгөөд доорх 2 хувилбарын аль нэгээр тодорхойлогдсон, уг санхүүгийн хөрөнгийн бодит үнэ цэнэд тухайн тайлант үеийн туршид болон хуримтлагдсан байдлаар гарсан өөрчлөлтийн дүн
    1. Зах зээлийн эрсдэл үүсэхэд хүргэдэг тухайн зах зээлийн нөхцөл байдлын өөрчлөлтөнд хамруулж болохгүй түүний бодит үнэ цэнийн өөрчлөлтийн дүн байдлаар; эсвэл
    1. Тухайн хөрөнгийн зээлийн эрсдлийн өөрчлөлтөнд хамруулж болох түүний бодит үнэ цэнийн өөрчлөлтийн дүнг илүү үнэн зөв илэрхийлнэ гэж аж ахуй нэгжийн найдаж буй өөр хувилбар аргыг ашиглснаар

Бусад дэлгэрэнгүй орлогоор дамжуулан бодит үнэ цэнээр хэмжсэн гэж ангилсан өмчийн хэрэглүүрт оруулсан хөрөнгө оруулалт

СТОУС 9-ийн 5.7.5-р параграфаар зөвшөөрсөнчлөн, аж ахуй нэгж нь өмчийн хэрэглүүрт оруулсан хөрөнгө оруулалтыг бусад дэлгэрэнгүй орлогоор дамжуулан бодит үнэ цэнээр хэмжсэн гэж ангилсан бол дараах зүйлсийг тодруулна.

  1. Бусад дэлгэрэнгүй орлогоор дамжуулан бдит үнэ цэнээр хэмжсэн гэж ангилсан, өмчийн хэрэглүүрт оруулсан хөрөнгө оруулалт
  2. Ингэж толилуулах хувилбарыг ашигласан шалтгаан
  3. Тухайн тайлант үеийн эцэс дэх ийм хөрөнгө оруулалт тус бүрийн бодит үнэ цэнэ
  4. Тухайн тайлант үед хүлээн зөвшөөрсөн ногдол ашиг, үүнд: тайлант үеийн туршид үл хүлээн зөвшөөрсөн хөрөнгө оруулалттай холбоотой ногдол ашиг ба тайлант үеийнэцэст эзэмшиж буй хөрөнгө оруулалттай холбоотой ногдол ашгийг ту тусад нь харуулна.
  5. Хуримтлагдсан олз гарзыг тухайн тайлант үейн туршид өмчийн бүрэлдэхүүн хэсгийн хооронд шилжүүлэх аливаа шилжүүлэлт, үүн дотроо ийм шлжүүлэлтийн учир шалтгаан

Хэрэв аж ахуй нэгж нь тухайн тайлант үеийн туршид бусад дэлгэрэнгүй орлогоор дамжууулан бодит үнэ цэнээр хэмжсэн, өмчийн хэрэглүүрт оруулсан хөрөнгө оруулалтыг үл хүлэээн зөвшөөрсөн бол дараах зүйлсийг тодруулна.

  1. Тухайн хөрөнгө оруулалтыг данснаас хассан шалтгаан
  2. Үл хүлээн зөвшөөрсөн өдрөөрх уг хөрөнгө оруулалтын боодит үнэ цэнэ
  3. Данснаас хасалтын хуримтлагдсан олз буюу гарз

Барьцаа

Аж ахуй нэгж нь дараах зүйлсийг тодруулна.

  1. Өр төлбөр буюу болзошгүй өр төлбөрийн баталгаа болгон барьцаалсан санхүүгийн хөрөнгийн дансны үнэ, үүн дотроо СТОУС 9-н 3.2.23(a) дагуу дахин ангилсан дүн; ба
  2. Түүний барьцаатай холбоотой нөхцөл, болзол

Аж ахуй нэгж нь барьцаа хөрөнгийг эзэмшиж байгаа бөгөөд үл биелүүлэлтийн нөхцөл байдал арилсан ч гэсэн тэрхүү барьцаа хөрөнгийг борлуулах буюу бусдад дахин барьцаалахыг г хөрөнгийн эзэн зөвшөөрсөн тохиолдолд дараах зүйлсийг тодруулна.

  1. Эзэмшиж байгаа хөрөнгийн бодит үнэ цэнэ
  2. Борлуулсан буюу бусдад дахин барьцаалсан ийм аливаа барьцаа хөрөнгийн бодит үнэ цэнэ, түүнчлэн тухайн аж ахуй нэгж нь түүнийг буцаан өгөх үүрэгтэй эсэх; ба
  3. Барьцааны хөрөнгийг ашиглахтай холбоотой нөхцөл болзол

Зээлийн гарзын хасагдуулгын данс

СТОУС 9-ийн 4.1.2А -д заасны дагуу бусад дэлгэрэнгүй орлогоор дамжуулан бодит үнэ цэнээр хэмжсэн, санхүүгийн хөрөнгийн дансны үнийг түүний гарзын хасагдуулгаар бууруулахгүй бөгөөд аж ахуй нэгж нь тухайн санхүүгийн хөрөнгийн дансны үнийн бууралт байдлаар уг гарзын хасагдуулгыг санхүүгийн байдлын тайланд тусад нь толилуулахгүй. Харин аж ахуй нэгж нь гарзын хасагдуулгыг санхүүгийн байдлын тайлангийн тодруулга хэсэгт тодруулна.

Дэлгэрэнгүй орлогын тайлан

Орлого, зардал, олз, гарзын зүйлс

 Аж ахуй нэгж нь орлого, зардал, олз, гарзын дараах зүйлсийг дэлгэрэнгүй орлогын тайланд эсвэл торуулгад тусгана.

  1. Доорх зүйлсийн цэвэр олз эсвэл цэвэр гарз
    1. Доорх байдлар тусад нь харуулсан бөгөөд ашиг алдагдлаар дамжуулан бодит үнэ цэнээр хэмжсэн санхүүгийн хөрөнгө буюу санхүүгийн өр төлбөр. Үүнийг СТОУС 9-н 6.7.1-д нарийвчлан тодорхойлж өгсөн болно.
    1. Хорогдуусан өртгөөр хэмжсэн санхүүгийн өр төлбөр
    1. Хорогдуусан өртгөөр хэмжсэн санхүүгийн хөрөнгө
    1. СТОУС 9-н 5.7.5-д заасны дагуу бусад дэлгэрэнгүй орлогоор дамжуулан бодит үнэ цэнээр хэмжсэн, өмчийн хэрэглүүрт оруулсан хөрөнгө оруулалт
    1. СТОУС 9-н 4.1.2А-д заасны дагуу бусад дэлгэрэнгүй орлогоор дамжуулан бодит үнэ цэнээр хэмжсэн санхүүгийн хөрөнгө
    1.  СТОУС 9-н 4.1.2А-д заасны дагуу бусад дэлгэрэнгүй орлогоор дамжуулан бодит үнэ цэнээр хэмжсэн санхүүгийн хөрөнгийн нийт хүүний орлого ба хүүний зардал, эсвэл ашиг алдагдлаар дамжуулан бодит үнэ цэнээр хэмжээгүй, санхүүгийн өр төлбөр
    1.  Энэ СТОУС-н 20В-д тодорхойлсон хураамжийн орлого ба зардал

Бусад тодруулга

Нягтлан бодох бүртгэлийн бодлого

НББОУС 1-н 117-рт заасны дагуу аж ахуй нэгж нь санхүүгийн тайланг бэлтгэхдээ ашигласан хэмжилтийн суурь, түүнчлэн тухайн санхүүгийн тайланг ойлгоход хамааралтай бөгөөд ашигласан нягтлан бодох бүртгэлийн бусад бодлогоос бүрдэх өөрийн нягтлан бодох бүртгэлийн гол бодлогуудыг тодруулна.

Мөн энэ СТОУС-д хейжийн нягтлан бодох бүртгэлийн талаар дэлгэрэнгүй оруулсныг тус СТОУС-н 21А параграфаас үзэж болно.

Зээлийн эрсдэл:  

Санхүүгийн хэрэглүүрийн оролцогч нэг тал нь үүргээ биелүүлээгүйн улмаас оролцогч нөгөө талдаа санхүүгийн хохирол учруулах эрсдэл

Зээлийн эрсдлийн зэрэглэлийн түвшин:

Санхүүгийн хэрэглүүрийн хувьд үл биелүүлэлт гарах эрсдэлд үндэслэсэн зээлийн эрсдэлийн зэрэглэл

Үнийн бусад эрсдэл:

Санхүүгийн хэрэглүүрийн бодит үнэ цэнэ буюу ирээдүйн мөнгөн гүйлгээ нь зах зээлийн үнийн өөрчлөлтийн улмаас хэлбэлзэн өөрчлөгдөх эрсдэл буюу тэдгээрийн өөрчлөлт нь тухайн санхүүгийн хэрэглүүр буюу түүнийг гаргагчид тусгайлан хамаарах хүчин зүйлсээс эсвэл зах зээлд арилжигдаж буй ижил төсөөтэй бүх санхүүгийн хэрэглүүрт нөлөөлөх хүчин зүйлсээс шалтгаалсан эсэхээс үл хамаарна.