СТОУС 5 : БОРЛУУЛАХ ЗОРИЛГООР ЭЗЭМШИЖ БУЙ ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГӨ БА ЗОГСООСОН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Зорилго:
Энэхүү СТОУС-ын зорилго нь борлуулах зорилгоор эзэмшиж буй хөрөнгийн нягтлан бодох бүртгэл ба зогсоосон үйл ажиллагааны толилуулга, тодруулгыг тодорхойлоход оршино. Тухайлбал дараахь зүйлийг шаардана.
- Борлуулах зорилгоор эзэмшиж буй гэж ангилах шалгуурыг хангасан хөрөнгийг түүний данны үнэ ба борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнийн аль багаар хэмжих бөгөөд ийм хөрөнгийн элэгдлийг зогсоох,
- Борлуулах зорилгоор эзэмшиж буй гэж ангилах шалгуурыг хангасан хөрөнгийг санхүүгийн байдлын тайланд нь тусад нь, харин зогсоосон үйл ажиллагааны үр дүнг дэлгэрэнгүй орлогын тайланд тусад нь толилуулах,
Цар хүрээ:
Энэ СТОУС-ын ангилал ба толилуулгын шаардлагуудыг тухайн аж ахуйн нэгжийн хүлээн зөвшөөрсөн бүх эргэлтийн бус хөрөнгө ба бүх данснаас хасах бүлгүүдийн хувьд мөрдөнө. Харин дараахь зүйлд мөрдөхгүй.
- Хойшлогдсон татварын хөрөнгө /НББОУС 12-Орлогын албан татвар/
- Ажилтны тэтгэмжээс үүссэн хөрөнгө /НББОУС 19-Ажилтны тэтгэмж/
- СТОУС 9 Санхүүгийн хэрэглүүр-ийн цар хүрээнд хамаарах санхүүгийн хөрөнгө
- НББОУС 40 Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө-д дурдсан бодит үнэ цэнийн загварын дагуу тайлагнасан эргэлтийн бус хөрөнгө
- НББОУС 41 Хөдөө аж ахуй-н дагуу борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнээр хэмжсэн эргэлтийн бус хөрөнгө
- СТОУС 17 Даатгалын гэрээ-ний цар хүрээнд хамаарах бүлэг гэрээ
Борлуулах зорилгоор эзэмшиж буй гэж ангилсан эргэлтийн бус хөрөнгөнд мөрдөгдөх энэ СТОУС-ын ангилал, толиуулах хэмжилтийн шаардлагуудыг мөн эзэд болохын хувьд тэдний бүрэн эрхийн хүрээнд эздэд олгох хуваарилалтын зорилгоор эзэмшиж буй гэж ангилсан эргэлтийнбус хөрөнгөнд мөрдөнө.
Борлуулах зорилгоор эзэмшиж буй эсвэл эздэд хуваарилах зорилгоор эзэшиж буй эргэлтийн бус хөрөнгийн ангилал
Эргэлтийн бус хөрөнгийг үргэлжлүүлэн ашиглах замаар биш, харин борлуулах ажил гүйлгээгээр түүний дансны үнийг үндсэндээ нөхөх бол аж ахуй нэгж нь уг хөрөнгийг борлуулах зорилгоор эзэмшиж буй гэж ангилна.
Ашиглалтаас хасах эргэлтийн бус хөрөнгө
Аж ахуй нэгж нь ашиглалтаас хасах эргэлтийн бус хөрөнгийг борлуулах зорилгоор эзэмшиж буй гэж ангилахгүй. Түр ашиглахгүй байгаа эргэлтийн бус хөрөнгийг ашиглалтаас хасах хөрөнгө гэж ангилахгүй.
Борлуулах зорилгоор эзэмшиж буй гэж ангилсан эргэлтийн бус хөрөнгө(буюу данснаас хасах бүлэг)-ийн хэмжилт
Аж ахуй нэгж нь борлуулах зорилгоор эзэмшиж буй гэж ангилсан эргэлтийн бус хөрөнгө (буюу данснаас хасах бүлэг)-ийг түүний дансны үнэ ба борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнийн аль багаар хэмжнэ.
Аж ахуй нэгж нь эздэд хуваарилах зорилгоор эзэмшиж буй гэж ангилсан эргэлтийн бус хөрөнгө (буюу данснаас хасах бүлэг)-ийг түүний дансны үнэ ба хуваарилах зардлыг хассан бодит үнэ цэнийн аль багаар хэмжинэ.
Хэрэв хөрөнгө(буюу данснаас хасах бүлэг)ийг бизнесийн нэгдлийн нэг хэсэг байдлаар олж эзэмшсэн бол түүний борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнээр уг хөрөнгийг хэмжинэ.
Борлуулалтыг нэг жилээс хойших хугацаанд хийхээр хүлээгдэж байх тохиолдолд тухайн аж ахуйн нэгж нь борлуулах зардлыг түүний өнөөгийн үнэ цэнээр хэмжинэ.
Цаг хугацаа өнгөрсний үр дүнд уг борлуулах зардлын өнөөгийн үнэ цэнэд гарсан аливаа өсөлтийг санхүүгийн зардал гэж ашиг, алдагдалд толиуулна.
Үнэ цэнийн бууралтын гарз болон түүний буцаалтын хүлээн зөвшөөрөлт
Аж ахуй нэгж нь тухайн хөрөнгө(буюу данснаас хасан бүлэг)-ийн анхны буюу дараагийн аливаа үнэ цэнийн бууралтын хувьд үнэ цэнийн бууралтын гарзыг энэ СТОУС-ын 19-р параграфын дагуу хүлээн зөвшөөрөөгүй байгаа тэр хэмжээгээр түүний борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнэ хүртэл хүлээн зөвшөөрнө.
Аж ахуй нэгж нь данснаас хасах бүлгийн борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнийн дараагийн тайлант үеийн аливаа өсөлтийн хувьд олзыг дараах байдлаар хүлээн зөвшөөрнө.
- энэ СТОУС-ын 19-р параграфын дагуу хүлээн зөвшөөрөөгүй байгаа тэр хэмжээгээр; гэхдээ
- энэ СТОУС-ын хэмжилтийн шаардлагын цар хүрээнд хамаарах эргэлтийн бус хөрөнгийн хувьд энэхүү СТОУС-ын дагуу, эсвэл НББОУС 36-ийн дагуу өмнө хүлээн зөвшөөрсөн, үнэ цэнийн бууралтын хуримтлагдсан гарзаас илүүгүй дүнгээр,
Аж ахуй нэгж нь борлуулах зорилгоор эзэмшиж буй гэж ангилсан эсвэл борлуулах зорилгоор эзэмшиж буй гэж ангилсан данснаас хасах бүлгийн нэг хэсэг байх эргэлтийн бус хөрөнгийг элэгдүүлэхгүй(хорогдуулахгүй). Борлуулах зорилгоор эзэмшиж буй гэж ангилсан данснаас хасах бүлгийн өр төлбөрт хамаарах хүүний болон бусад зардлуудыг үргэлжүүлэн хүлээн зөвшөөрнө.
Толилуулга ба тодруулга
Аж ахуй нэгж нь зогсоосон үйл ажиллагааны санхүүгийн үр нөлөө ба эргэлтийн бус хөрөнгө (буюу данснаас хасах бүлэг)-ийн данснаас хасалтыг үнэлэх болмжийг тухайн санхүүгийн тайлангийн хэрэглэгчдэд олгох мэдээллийг толилуулж бодруулна.
Зогсоосон үйл ажиллагааг толилуулах:
- Доорх зүйлсийн нийлбэрийг дэлгэрэнгүй орлогын тайланд нэг дүнгээр;
- Зогсоосон үйл ажиллагааны татварын дараах ашиг эсвэл алдагдал;
- Борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнээрх хэмжилтээр эсвэл уг зогсоосон үйл ажиллагааг бүрдүүлэх тухайн данснаас хасах бүлэг буюу хасснаас хасалтаар хүлээн зөвшөөрсөн татварын дараах олз эсвэл гарз;
- а-д дурдсан нэг дүнг доорх хэсгүүдэд задлан харццлсан шинжилгээ:
- зогсоосон үйл ажиллагааны орлого, зардал ба татварын өмнөх ашиг эсвэл алдагдал
- НББОУС 12-д шаардсан дээрхтэй холбоотой орлогын албан татварын зардал;
- Борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнээрх хэмжилтээр эсвэл уг зогсоосон үйл ажиллагааг бүрдүүлэх тухайн данснаас хасах бүлэг буюу хөрөнгийн данснаас хасалтаар хүлээн зөвшөөрсөн олз эсвэл гарз;
- НББОУС 12-д шаардсан дээрх холбоотой орлогын албан татварын зардал
Ердийн үйл ажиллагааны олз, гарз
Зогсоосон үйл ажиллагааны тодорхойлолтыг хангахгүй бөгөөд борлуулах зорилгоор эзэмшиж буй гэж ангилсан эргэлтиын бус хөрөнгө (буюу данснаас хасах бүлэг)-ийн дахин хэмжилтээс үүссэн аливаа олз, гарзыг ердийн үйл ажиллагааны ашиг, алдагдалд оруулан тусгана.
Мөнгө бий болгогч нэгж:
Бусад хөрөнгө буюу хөрөнгүүдийн бүлгийн мөнгөн орлогоос бүрэн хамааралгүй байдлаар мөнгөн орлогыг бий болгодог хөрөнгүүдийн тодорхойлж болох хамгийн бага бүлэг.
Аж ахуйн нэгжийн бүрэлдэхүүн хэсэг:
Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлагналын зорилгын хувьд тухайн аж ахуй нэгжийн бусад үлдсэн хэсгээс илт тодорхой ялган зааглаж болох үйл ажиллагаа ба мөнгөн гүйлгээ
Борлуулах зардал:
Хөрөнгө (буюу данснаас хасах бүлэг)-ийн данснаас хасалтад шууд хамаарах, өсөн нэмэгдэх зардал бөгөөд үүнд санхүүгийн зардал болон орлогын татварын зардал хамаарахгүй.
Зогсоосон үйл ажиллагаа:
Аж ажуй нэгжийн данснаас хассан эсвэл борлуулах зорилгоор эзэмшиж буй гэж ангилсан бүхэлдэхүүн хэсэг бөгөөд энэ нь:
- Бизнесийн нэг гол төрөл буюу үйл ажиллагааны газар зүйн бүс нутгийг илэрхийлнэ.
- Бизнесийн гол төрөл буюу үйл ажиллагааны газар зүйн бүс нутгийг данснаас хасах нэгдсэн төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсэг байна эсвэл
- Зөвхөн буцаан борлуулах зорилгоор олж эзэмшсэн охин компани.
Данснаас хасах бүлэг:
Борлуулалт буюу бусад арга замаар, нэг ажил гүйлгээгээр бүлэг байдлаар хамтад нь данснаас хасах хөрөнгүүдийн, түүнчлэн тэдгээр хөрөнгүүдтэй шууд холбоотой бөгөөд уг ажил гүйлгээгээр хамт шилжүүлэх өр төлбөрүүдийн бүлэг.
Бодит үнэ цэнэ:
Зах зээлд оролцогчдын хоорондох хэвийн ажил гүйлгээгээр хэмжилтийн өдөр хөрөнгийг борлуулснаар хүлээн авах эсвэл өр төлбөрийг барагдуулснаар төлөх үнийн дүн юм.
Худалдан авах баталгаа:
Холбоогүй талуудын хооронд хийгдсэн бөгөөд аль аль тал нь заавал биелүүлэх ихэвчлэн хуулийн дагуу хүчин төгөлдөр биелэгдэх гэрээ.
Нөхөгдөх дүн:
Хөрөнгийн борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнэ ба түүний ашиглалтын үнэ цэнийн аль өндөр дүн.
Ашиглалтын үнэ:
Хөрөнгийн үргэлжлүүлэн ашиглалтаас, түүнчлэн түүний ашиглалтын хугацааны эцэст данснаас хасалтаас үүсэхээр хүлээгдэж буй тооцоолсон ирээдүйн мөнгөн гүйлгээний өнөөгийн үнэ цэнэ.