СТОУС 17: ДААТГАЛЫН ГЭРЭЭ
Зорилго:
СТОУС 17 Даатгалын гэрээ нь түүний цар хүрээнд хамаарах даатгалын гэрээний хүлээн зөвшөөрөлт, хэмжилт, толилуулга, тодруулгын зарчмуудыг тогтоодог. СТОУС 17-гийн зорилго нь даатгалын гэрээг үнэн зөв илэрийлэх, холбогдох мэдээллийг аж ахуй нэгж бэлтгэдэг эсэхийг ханган магадлахад оршино. Энэ мэдээлэл нь аж ахуй нэгжийн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээнд тухайн даатгалын гэрээний үзүүлэх үр нөлөөг санхүүгийн тайлангийн хэрэглэгч нар үнэлэх суурь үндэслэлээр хангадаг.
Цар хүрээ:
Аж ахуй нэгж нь СТОУС 17-г дараах зүйлсд мөрдөнө.
- Өөрийн гаргасан даатгалын гэрээ, үүн дотроо давхар даатгалын гэрээнд
- Өөрий эзэмшиж буй давхар даатгалын гэрээнд; ба
- Хэрэв аж ахуй нэгж нь даатгалын гэрээг бас гаргадаг бол уг аж ахуй нэгжийн гаргасан, сонголттой оролцох шинж бүхий хөрөнгө оруулалтын гэрээнд
СТОУС 17-д даатгалын гэрээ гэж дурдсан бүх хэллэг нь доорх зүйлсд бас хамаарна.
- Эзэмшиж буй давхар даатгалын гэрээнд, гэвч дараах тохиолдолд хамаарахгүй
- Гаргасан даатгалын гэрээ гэсэн хэллэгт; ба
- 60-70-р параграфт дурдсан давхар даатгалын гэрээнд
- 3(в) параграфт заасан, сонголттой оролцох шинж бүхий хөрөнгө оруулалтын гэрээнд, гэвч энэ нь 3(в) параграфт дурдсан даатгалын гэрээ гэсэн хэллэгт болон 71-р параггарфт тайлбарласа нөхцөлд хамаарахгүй.
Гаргасан даатгалын гэрээ гэж СТОУС 17-д дурдсан бүх хэллэг нь эзэмшиж буй давхар даатгалын гэрээнээс бусад, тухайн аж ахуй нэгж даатгалын гэрээний шилжүүлэлт эсвэл бизнесийн нэгдлээр олж эззэмшсэн даатгалын гэрээнд бас хамаарна.
Даатгалын гэрээг хавсралт А-д тодорхойлсон бөгөөд даатгалын гэрээний тодорхойлолтын талаарх заавар удирдамжийг хавсралт Б-н Б2-Б30-р параграфт тусгасан.
Аж ахуй нэгж нь СТОУС 17-г дагаж мөрдөхгүй тайлбаруудыг энэ СТОУС-н 7-р параграфаас дэлгэрэнгүй уншина уу.
Даатгалын гэрээнүүдийг нэгтгэн нийлүүлэх түвшин
Аж ахуй нь даатгалын гэрээний багцыг тогтооно. Багц нь ижил төсөөтэй эрсдэлд өртөх ба хамтад нь удирдах гэрээнүүдээс бүрдэнэ. Даатгалын бүтээгдэхүүний нэг төрөлд хамаарах гэрээнүүд нь ижил төсөөтэй эрсдэлтэй байх ба имээс тэдгээрийг хамтад нь удирдвал нэг багцад хамаарахаар хүлээгдэж байдаг. Даатгалын бүтээгдэхүүний өөр өөр төрлүүдийн гэрээ нь ижил төсөөтэй эрсдэлтэй байхгүй бөгөөд иймээс өөр өөр багцад хамаарахаар хүлээгдэж байдаг.
Гаргасан даатгалын гэрээний хувьд 16-24-р параграфыг мөрдөнө. Эзэмшиж буй давхар даатгалын гэрээнүүдийг нэгтгэн нийлүүлэх түвшний талаархи шаардлагуудыг 61-р параграфт заасан.
Аж ахуй нэгж нь гаргасан даатгалын гэрээнүүдийн багцыг хамгийн наад зах нь дараах байдлаар ангилан хуваана.
- Хэрэв байгаа бол анх хүлээн зөвшөөрөх үед алдагдалтай гэрээнүүдийн бүлэг
- Хэрэв байгаа бол анх хүлээн зөвшөөрөх үед тэдгээр нь дараагийн тайлант үед алдагдалтай болох мэдэгдэхүйц магадлалгүй гэрээнүүдийн бүлээг; ба
- Хэрэв байгаа бол уг багцад үлдсэн гэрээнүүдийн бүлэг
Аж ахуй нэгж нь нэгээс олон жилийн зайтайгаар гаргасан гэрээнүүдийг нэг бүлэгт оруулахгүй. Энэхүү шаардлагыг биелүүлэхийн тулд аж ахуй нь 16-21-р параграфт дурдсан бүлгүүдийг хэрэв шаардлагатай бол ангилан хуваана.
Хүлээн зөвшөөрөлт:
Дараах хугацааны аль түрүүнд болох өдрөөс эхлэн аж ахуй нэгж нь өөрийн гаргасан даатгалын гэрээнүүдийн бүлгийг хүлээн зөвшөөрнө.
- Гэрээнүүдийн бүлгийн хамрах хугацааны эхлэл
- Тухайн бүлэг дэх даатгалын гэрээ эзэмшигчээс анхны төлбөрийг авах ёстой өдөр; ба
- Алдагдалтай гэрээнүүдийн хувьд, уг бүлэг нь алдагдалтай болсон өдөр
Анх хүлээн зөвшөөрөх үеийн хэмжилт
Анх хүлээн зөвшөөрөх үед аж ахуй нэгж нь даатгалын гэрээнүүдийн бүлгийг дараах зүйлсийн нийлбэрээр хэмжинэ.
- Гэрээг биелүүлэх мөнгөн гүйлгээ, энэ нь доорх зүйлсээс бүрдэнэ. Үүнд
- Ирээдүйн мөнгөн гүйлгээний тооцоолол (33-35-р параграф)
- Ирээдүйн мөнгөн гүйлгээний тооцоололд санхүүгийн эрсдлийг тусгаагүй байх хэмжээгээр тухайн мөнгөн гүйлгээтэй холбоотой санхүүгийн эрсдлүүд болон мөнгөний цаг хугацааны үнэ цэнийг тусгахын тулд хийсэн тохируулга (36-р параграф); ба
- Санхүүгийн бус эрсдлийн хувьд хийх эрсдлийн тохируулга (37-р параграф)
- 38-39-р параграфын дагуу хэмжсэн тухайн гэрээт үйлчилгээний нийт ашиг
Гэрээт үйлчилгээний нийт ашиг
Гэрээт үйлчилгээний нийт ашиг нь тухайн даатгалын гэрээнүүдийн бүлэгт хамаарах уг хөрөнгө буюу өр төлбөрийн нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд ирээдүйд аж ахуй нэгж нь үйлчилгээ үзүүлснээр хүлээн зөвшөөрөх түүний урьдчилж орсон орлогыг илэрхийлдэг. Даатгалын гэрээнүүдийн бүлгийг анх хүлээн зөвшөөрөх үед аж ахуй нэгж нь (алдагдалтай гэрээний хувьд) 47-р параграфыг мөрдөж байхаас бусад тохиолдолд дараах зүйлсээс орлого эсвэл зардал үүсэхгүй байх тийм дүнгээр тухайн гэрээт үйлчилгээний нийт ашгийг хэмжинэ.
- 32-37-р парграфын дагуу хэмжсэн, уг гэрээг биелүүлэх мөнгөн гүйлгээний дүнг анх хүлээн зөвшөөрснөөр
- 27-р параграфын дагуу даатгалын худалдан авалтын мөнгөн гүйлгээний хувьд хүлээн зөвшөөрсөн аливаа хөрөнгө буюу өр төлбөрийг тэрхүү анхны хүлээн зөвшөөрөлтийн өдөр үл хүлээн зөвшөөрснөөр ;ба
- Тухайн бүлэг дэх гэрээнүүдээс уг өдөр үүсэх аливаа мөнгөн гүйлгээнээс
Дараагийн тайлант үеийн хэмжилт
Тайлант үе бүрийн эцэс дэх даатгалын гэрээнүүдийн бүлгийн дансны үнэ нь дараах зүйлсийн нийлбэр байна.
- Даатгалын хамралтын үлдсэн хэсгийн өр төлбөр, энэ нь доорх зүйлсээс бүрдэнэ.
- Тухайн өдрөөр тэрхүү бүлэгт хуваарилсан, ирээдүйн үйлчилгээтэй холбоотой уг
- гэрээг биелүүлэх мөнгөн гүйлгээ, үүнийг 33-37 болон Б36-Б92-р параграфын дагуу хэмжинэ.
- Тухайн өдрөөрх уг бүлгийн гэрээт үйлчилгээний нийт ашиг, үүнийг 43-46-р параграфын дагуу хэмжинэ; ба
- Учирсан хохирлын өр төлбөр, энэ нь тухайн өдрөөр тэрхүү бүлэгт хуваарилсан, өмнөх үйлчилгээтэй холбоотой уг гэрээг биелүүлэх мөнгөн гүйлгээнээс бүрдэх бөгөөд үүнийг 33-37 болон Б36-Б92-р параграфын дагуу хэмжинэ.
Даатгалын хамралтын үлдсэн хэсгийн өр төлбөрийн дансны үнийн дараах өөрчлөлтүүдийн хувьд аж ахуй нэгж нь орлого, зардлыг хүлээн зөвшөөрнө.
- Тухайн тайлант үед үзүүлсэн үйлчилгээний үр дүнд уг даатгалын хамралтын үлдсэн хэсгийн өр төлбөрт гарсан бууралтын хувьд даатгалын орлого -үүнийг Б120-Б124-р параграфын дагуу хэмжинэ.
- Алдагдалтай гэрээнүүдийнбүлгийн алдагдал ба ийм алдагдлын буцаалтын хувьд даатгалын үйлчилгээний зардал (47-52-р параграфыг үзнэ үү); ба
- 87-р параграфт тусгайлан заасан мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн үр нөлөө ба санхүүгийн эрсдлийн үр нөлөөний хувьд даатгалын санхүүгийн орлого эсвэл санхүүгийн зардал
Учирсан хохирлын өр төлбөрийн дансны үнийн дараах өөрчлөлтүүдийн хувьд аж ахуй нэгж нь орлого, зардлыг хүлээн зөвшөөрнө.
- Тайлант үед учирсан хохирол ба зардлын (хөрөнгө оруулалтын аливаа бүрэлдэхүүн хэсэг хамаарахгүй) улмаас нэмэгдсэн өр төлбөрийн хувьд даатгалын үйлчилгээний зардал
- Учирсан хохирол ба гарсан зардалтай холбоотойгоор уг гэрээг биелүүлэх мөнгөн гүйлгээнд орсон дараагийн тайлант үеийн аливаа өөрчлөлтийн хувьд даатгалын үйлчилгээний зардал
- 87-р параграфт тусгайлан заасан мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн үр нөлөө ба санхүүгийн зардал
Гэрээт үйлчилгээний нийт ашиг (Б96-Б119-р параграф)
Тайлант үеийн эцэс дэх гэрээт үйлчилгээний нийт ашиг нь уг бүлэг дэх гэрээнүүдийн дагуу үзүүлэх ирээдүйн үйчилгээтэй холбоотой учраас ашиг, алдагдалд хараахан хүлээн зөвшөөрөөгүй байгаа тухайн даатгалын гэрээнүүдийн бүлгийн ашгийг илэрхийлнэ.
Хүлээн зөвшөөрөлт
Зөвхөн дараах тохиолдолд аж ахуй нэгж нь даатгалын гэрээг үл хүлээн зөвшөөрнө.
- Даатгалын гэрээг барагдуулсан, өөрөөр хэлбэл уг даатгалын гэрээнд заасан үүргийн хугацаа дууссан эсвэл үүргийг биелүүлсэн буюу хүчингүй болгосон; эсвэл
- 72-р параграфт заасан нөхцлүүдийн аль нэг нь биелэгдсэн.
Санхүүгийн байдлын тайлан дахь толилуулга
Аж ахуй нэгж нь дараах зүйлсийн бүлгүүдийн дансны үнийг санхүүгийн байдлын тайланд тус тусад нь толилуулна.
- Гаргасан бөгөөд хөрөнгө болох даатгалын гэрээнүүд
- Гаргасан бөгөөд өр төлбөр болох даатгалын гэрээнүүд
- Эзэмшиж буй бөгөөд хөрөнгө болох давхар даатгалын гэрээнүүд; ба
- Эзэмшиж буй бөгөөд өр төлбөр болох давхар даатгалын гэрээнүүд
Санхүүгийн үр дүнгийн тайлан дахь хүлээн зөвшөөрөлт ба толилуулга
Ашиг, алдагдал болон бусад дэлгэрэнгүй орлогын тайланд хүлээн зөвшөөрсөн дүнгүүдийг аж ахуй нэгж нь 41 ба 42-р параграфын дагуу дараах байдлаар салган задална.
- Даатгалын үйлчилгээний үр дүн (83-86-р параграф), энэ нь даатгалын үйлчилгээний орлого ба даатгалын үйлчилгээний зардлаас бүрдэнэ; ба
- Даатгалын санхүүгийн орлого эсвэл санхүүгийн зардал (87-92-р параграф)
Эзэмшиж буй давхар даатгалын гэрээний орлого, зардлыг аж ахуйн нэгж нь гаргасан даатгалын гэрээний орлого, зардлаас тусад нь толилуулна.
Даатгалын үйлчилгээний үр дүн
Аж ахуй нэгж нь гаргасан даатгалын гэрээнүүдийн бүлгээс үүссэн даатгалын орлогыг ашиг, алдагдалд толилуулна. Даатгалын орлого нь даатгалын гэрээнүүдийн бүлгээс үүссэн даатгалын хамралтын болон бусад үйлчилгээний нийлүүлэлтийг тэдгээр үйлчилгээний хариуд уг аж ахуй нэгжийн авах эрхтэй төлбөрийг тусгасан дүнгээр илэрхийлнэ. Аж ахуй нэгж нь даатгалын орлогыг хэрхэн хэмжихийг Б120-Б127-р параграфт тусгайлан заасан байдаг.
Аж ахуй нэгж нь гаргасан даатгалын гэрээнүүдийн бүлгээс үүсэх даатгалын үйлчилгээний зардлыг ашиг, алдагдалд толилуулна. 103(б) параграфт заасанчлан, даатгалын үйлчилгээний зардал нь учирсан хохирол (хөрөнгө оруулалтын бүрэлдэхүүн хэсгийн буцаан төлөлт хамаарахгүй), даатгалын үйлчилгээтэй холбоотойгоор гарсан бусад зардал болон бусад дүнгүүдээс бүрдэнэ.
Ашиг, алдагдалд толилуулсан даатгалын орлого болон даатгалын үйлчилгээний зардал нь аливаа хөрөнгө оруулалтын бүрэлдэхүүн хэсгийг агуулаагүй байна. Хэрэв хураамжийн талаарх мэдээлэл нь 83-р параграфтай нийцэхгүй бол аж ахуй нэгж нь хураамжийн талаарх мэдээллийг ашиг, алдагдалд толилуулахгүй.
Даатгалын санхүүгийн орлого эсвэл санхүүгийн зардал
(Б128-Б136-р параграфыг үзнэ үү)
Даатгалын санхүүгийн орлого эсвэл санхүүгийн зардал нь дараах зүйлсийн үр дүнд даатгалын гэрээнүүдийн бүлгийн дансны үнэд орсон өөрчлөлтөөс бүрдэнэ.
- Мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн үр нөлөө ба мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн өөрчлөлт; ба
- Санхүүгийн эрсдлийн үр нөлөө ба санхүүгийнэрсдлий өөрчлөлт; харин
- Гэрээт үйлчилгээний нийт ашгийг тохиуулах боловч 45(б)(ii), 45(б)(iii), 45(в)(ii), 45(в)(iii) параграфуудыг мөрдөх үед ингэж тохируулга хийдэггүй, шууд оролцох шинж бүхий даатгалын гэрээнүүдийн бүлгийн хувьд ийм аливаа өөрчлөлт нь даатгалын санхүүгийн орлого, зардалд хамаарахгүй. Тэдгээрийг даатгалын үйлчилгээний зардалд тусгана.
89-р параграфыг мөрдөхөөс бусад тохиолдолд аж аху нэгж нь дараах 2 хувилбараас аль нэгийг сонгож, нягтлан бодох бүртгэлийн бодлогыг тодорхойлно.
- Тухайн тайлант үеийн даатгалын санхүүгийн орлого эсвэл санхүүгийн зардлыг ашиг, алдагдалд тусгах; эсвэл
- Даатгалын хүлээгдэж буй нийт санхүүгийн орлого эсвэл санхүүгийн зардлыг уг даатгалын гэрээнүүдийн хугацааны туршид системчилсэн байдлаар хуваариласнаар Б130-Б133-р параграфын дагуу тодоройлсон дүнг ашиг, алдагдалд тусгахын тулд тухайн тайлант үеийн даатгалын санхүүгийн орлого эсвэл санхүүгийн зардлыг салган задлах
Тухайн суурь зүйлсийг нь аж ахуй нэгж эзэмшдэг, шууд оролцох шинж бүхий даатгалын гэрээнүүдийн хувьд, уг аж ахуй нэгж нь дараах хоёр хувилбараас аль нэгийг сонгож, нягтлан бодох бүртгэлийн бодлогыг тодорхойло.
- Тайлант үеийн даатгалын санхүүгийн орлого эсвэл санхүүгийн зардлыг ашиг, алдагдалд тусгах; эсвэл
- Уг эзэмшиж буй суурь зүйлсийн хувьд ашиг, алдагдалд тусгасан орлого, зардалтай үл нийцэх нягтлан бодох бүртгэлийн уялдаагүй байдлыг Б134-Б136-р параграфын дагуу арилгах тийм дүнг ашиг, алдагдалд тусгахын тулд тухайн тайлант үеийн даатгалын санхүүгийн орлого эсвэл санхүүгийн зардлыг салган задлах
Хэрэв аж ахуй нэгж нь 88(б) эсвэл 89(б) параграфт дурдсан, нягтлан бодох бүртгэлийн бодлогыг сонгосон бол тэдгээр параграфт заасан сууриудаар хэмжсэн, уг даатгалын санхүүгийн орлого, зардал ба тухайн тайлант үеийн даатгалын нийт санхүүгийн орлого, зардлын хоорондох зөрүүг Бусад дэлгэрэнгүй орлогод тусгана.
77-р параграфын дагуу аж ахуй нэгж нь даатгалын гэрээнүүдийн бүлгийг шилжүүлдэг буюу даатгалын гэрээг үл хүлээн зөвшөөрдөг бол:
- Тухайн аж ахуй нэгж нь 88(б) параграфт заасан нягтлан бодох бүртгэлийн бодлогыг сонгосон тохиолдолд бусад дэлгэрэнгүй орлогод өмнө нь хүлээн зөвшөөрч байсан, уг бүлгийн (буюу гэрээний) аливаа үлдсэн дүнг дахин ангилах залруулга байдлаар ашиг, алдагдалд дахин ангилж тусгана.
- Тухайн аж ахуй нэгж нь 89(б) параграфт заасан нягтлан бодох бүртгэлийн бодлогыг сонгсон тохиолдолд бусад дэлгэрэнгүй орлогод өмнө нь хүлээн зөвшөөрч байсан, уг бүлгийн (буюу гэрээний) аливаа үлдсэн дүнг дахин ангилах залруулга байдлаар ашиг, алдагдалд дахин ангилахгүй.
Тодруулга
Аж ахуй нэгжийн хувьд тодруулгын шаардлагуудын зорилго нь санхүүгийн байдлын тайлан, санхүүгийн үр дүнгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайланд тусгасан мэдээллийн хамтаар тэмдэглэл хэсэгт мэдээллийг тодруулах, түүнчлэн нуг аж ахуй нэгжийн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээнд СТОУС 17-н цар хүрээнд хамаарах гэрээний үзүүлэх үр нөлөөг тухайн санхүүгийн тайлангийн хэрэглэгч нар үнэлэх суурь үндэслэлийг бүрдүүлэхэд оршино. Энэ зорилгод хүрэхийн тулд аж ахуй нэгж нь дараах зүйлсийн тоон болон чанарын шинжтэй мэдээллийг тодруулна.
- СТОУС 17-н цар хүрээнд хамаарах гэрээнүүдийн хувьд өөрийн санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрсөн дүнгүүд (97-116-р параграфыг үзнэ үү)
- СТОУС 17-г мөрдөх үед хийсэн мэдэгдэхүйц шүүн тунгаалтууд ба тэдгээр шүүн тунгаалтын өөрчлөлтүүд (117-120-р параграф)
- СТОУС 17-н цар хүрээнд хамаарах гэрээнүүдээс үүсэх эрсдлийн шинж төрөл ба хэмжээ (121-132-р параграф)