СТОУС 14: ЗОХИЦУУЛАЛТААР ХОЙШЛОГДСОН ДАНСУУД

Зорилго:

Энэ СТОУС-ын зорилго нь үнийн зохицуулалтад хамаарах үнэ буюу ханшаар аж ахуй нэгж бараа, үйлчилгээг худалдан авагчдад нийлүүлэх үед үүсдэг зохицуулалтаар хойшогдсон дансны үлдэгдлүүдийн хувьд санхүүгийн тайагналын шаардлагуудыг тодорхойлоход оршино. Энэхүү стандартын хүрээнд хамаарах аж ахуй нэгжүүд нь зохицуулалтаар хойшлогдсон дансны үлдэгдлүүдээ өөрийн санхүүгийн тайлланд өмнөх НББНХЗЗ-н дагуу тайлагнасан хэвээр байхыг уг стандараар зөвшөөрдөг бөгөөд энэ СТОУС-г анх мөрдөхдөө зарим өөрчлөлтийг хийнэ.

Цар хүрээ:

Зөвхөн дараах тохиолдолд энэ стандартын шаардлагуудыг өөрийн СТОУС-д нийцсэн анхны санхүүгийн тайландаа мөрдөхийг аж ахуй нэгжид зөвшөөрдөг.

  • Үнийн зохицуулалттай үйл ажилллагаа эрхлэн явуулдаг; ба
  •  Зохицуулалтаар хойшлогдсон дансны үлдэгдэл болох шалгуурыг хангасан дүнгүүдийг өөрийн санхүүгийн тайланд өмнөх НББНХЗЗ-н дагуу хүлээн зөвшөөрсөн.

Аж ахуй нэгж нь зохицуулалтаар хойшлогдсон дансны үлдэгдлийг СТОУС-д нийцсэн өөрийн аннхны санхүүгийн тайланд энэ стандартын шаардлагуудыг мөрдөх сонголт хийснээр хүлээн зөвшөөрсөн бол, зөвхөн тийм тохиолдолд аж ахуй нэгж нь дараагийн тайлант үеүдийн санхүүгийн тайланд энэ стандартын шаардлагуудыг дагаж мөрдөнө.

Энэ стандартын цар хүрээнд хамраах бөгөөд түүнийг мөрдөх сонголт хийсэн ж ахуй нэгж нь үнийн зохицуулалттай өөрийн бүх үйл ажиллагаанаас үүссэн, зохицуулалтаар хойшлогдсон бүх дансны үлдэгдэлд энэ тандартын бүх шаардлагуудыг мөрдөнө.

Хүлээн зөвшөөрөлт, хэмжилт, үнэ цэнийн бууралт, үл хүлээн зөвшөөрөлт

НББОУС 8 /Нягтлан бодох бүртгэлийн бодлого, нягтлан бодох бүртгэлийн өөрчлөлт ба алдаа/-ны 11-р параграфын шаардлагаас түр чөлөөлөх

Үнийн зохицуулалттай үйл ажиллагаа эрхэлдэг, энэ стандартыг мөрдөх сонголт хийсэн бөгөөд түүний цар хүрээнд хамаарах аж ахуй нэгж нь зохицуулалтаар хойшлогдсон дансны үлдэглийг хүлээн зөвшөөрөх, хэмжих, үнэ цэнийн бууралтыг тооцох, үл хүлээн зөвшөөрөх өөрийн нягтлан бодох бүртгэлийн бодлогыг боловсруулахдаа НББОУС 8-н 10 ба 12-р параграфуудыг мөрдөнө.

Одоогийн нягтлан бодох бүртгэлийн бодлогыг үргэлжлүүлэн мөрдөх:

Энэ стандартыг анх мөрдөх үедээ аж ахуй нэгж нь 13-15-р параграфаар зөвшөөрсөн аливаа өөрчлөлтөөс бусад зохицуулалтаар хойшлогдсон дансны үлдэгдлийн хүлээн зөвшөөрөлт, хэмжилт, үнэ цэнийн бууралт, үл хүлээн зөвшөөрөлтийн хувьд өмнөх НББНХЗЗ-д нийцсэн нягтлан бодох бүртгэлийн бодлогоо үргэлжлүүлэн мөрдөнө. Гэхдээ ийм дүнгүүдийн толилуулга нь уг аж ахуй нэгжийн өмнөх НББНХЗЗ-д нийцсэн, толилуулгын бодлогод өөрчлөлт хийхийг шаардаж болох энэхүү стандартын толилуулгын шаардлагуудтай нийцэн байна. 18-19-р параграфаас үзнэ үү.

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт

 Аж ахуй нэгж нь зохицуулалтаар хойшлогдсон дансны үлдэгдлүүдийг хүлээн зөвшөөрч эхлэхийн тулд өөрийн нягтлан бодох бүртгэлийн бодлогоо өөрчлөх шаардлагатай. Харин ийм өөрчлөлт нь санхүүгийн тайлангийн хэрэглэгчдийн эдийн засгийн шийдвэр гаргах хэрэгцээ шаардлагад илүү хамааралтай болгодог бөгөөд найдвартай байдлыг бууруулдаггүй эсвэл найдвартай байдлыг нэмэгдүүлдэг ба хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад хамааралтай байдлыг багасгадаггүй зөвхөн ийм тохиолдолд аж ахуй нэгж нь зохицуулалтаар хойшлогдсон дансны үлдэгдлүүдийн хүлээн зөвшөөрөлт, хэмжилт, үнэ цэнийн бууралт, үл хүлээн зөвшөөрөлтийн талаарх өөрийн нягтлан бодох бүртгэлийн бодлогыг өөрчилж болно. Аж ахуй нэгж нь НББОУС 8-ын 10-р параграфт заасан шалгуурыг ашигласнаар хамааралтай ба найдвартай байдлыг шүүн тунгаадаг.

Бусад стандарттай харилцан үйлчлэх :

Энэ стандарт ба бусад стандартын хоорондох харилцан үйлчлэлтэй холбоотой аливаа тусгай гажих нөхцөл, чөлөөлөт буюу нэмэлт шаардлагуудыг энэ стандартад тусгана. (Б7-Б28-р пагарфаас үзнэ үү.)  Ийм ямар нэг гажих нөхцөл буюу нэмэлт шаардлага байхгүй тохиолдолд бусад стандартын дагуу хүлээн зөвшөөрдөг хөрөнгө, өр төлбөр, орлого, зардалд тэдгээр стандартыг мөрддөг ижил арга замаар тэдгээр бусад стандарыг уг зохицуулалтаар хойшлогдсон дансны үлдэгдлүүдэд мөрдөнө.

Зохицуулалтаар хойшлогдсон дансны үлдэгдлүүдийн ангилал

Аж ахуй нэгж нь дараах зүйлсийн хувьд санхүүгийн байдлын тайланд тусдаа мөрийн зүйсийг толилуулна.

  • Зохицуулалтаар хойшлогдсон бүх дансны дебит үлдэгдлийн нийт дүн ба
  • Зохицуулалтаар хойшлогдсон бүх дансны кредит үлдэгдлийн нийт дн

Аж ахуй нэгж нь эргэлтийн ба эргэлтийн бус хөрөнгө, богино ба урт хугацаат өр төлбөрийг өөрийн санхүүгийн байдлын тайланд тусдаа ангилал байдлаар толилуулдаг тохиолдолд тухайн аж ахуй нэгж нь зохицуулалтаар хойшлогдсон дансны үлдэгдлүүдийн нийт дүнг эргэлтийн ба эргэлтийн бус, эсвэл богино ба урт хугацаат гэж ангилахгүй. Харин үүний оронд тухайн зохиуулалтаар хойшлогдсон дансны үлдэгдлүүдийг толилуулахын өмнө оруулсан дэд дүнг ашиглах замаар тэрхүү 20-р параграфаар шаардсан, тусдаа мөрийн зүйлсийг бусад стандартын дагуу толилуулдаг хөрөнгө, өр төлбөрөөс ялган харууна.

 Зохицуулалтаар хойшлогдсон дансны үлдэгдлүүдийн өөрчлөлт, хөдөлгөөний ангилал

Аж ахуй нэгж нь бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрсөн зүйлстэй холбоотой уг зохицуулалтаар хойшлогдсон бүх дансны үлдэгдлүүдийн тухайн тайлант үеийн цэвэр өөрчлөлт, хөдөлгөөний Ашиг, алдагдал ба Бусад дэлгэрэнгүй орлогын тайлангийн бусад дэлгэрэнгүй орлогын хэсэгт толилуулна. Бусад стандаруудын дагуу дараах байдлаар тусгах зүйлстэй холбоотой цэвэр өөрчлөлт, хөдөлгөөний хувьд тусдаа мөрийн зүйлийг ашиглана.

  • Дараагийн тайлант үед ашиг алдагдалд дахин ангилахгүй; ба
  • Тусгайлан заасан нөхцлүүд хангагдсан тохиолдолд дараагийн тайлант үед ашиг, алдагдалд дахин ангилах

Худалдан авалттай холбоотой дүн гэх мэт ашиг, алдагдалд тусгадаггүй өөрчлөлт, хөдөлгөөнөөс бусад зохицууалтаар хойшлогдсн бүх дансны үлдэгдлүүдийн тухайн тайлант үеийн үлдэх цэвэр өөрчлөлт, хөдөлгөөний хувьд аж ахуй нэгж нь Ашиг, алдагдал ба Бусад дэлгэрэнгүй орлогын тайлангийн ашиг, алдагдлын хэсэгт эсвэл ашиг, алдагдлын тусдаа тайланд тусдаа мөрийн зүйлийг толилуулна. Уг зохицуулалтаар хойшлогдсон дансны үлдэгдлүүдийн цэвэр өөрчлөлт, хөдөлгөөний өмнө оруулсан дэд дүнг ашиглах замаар тэрхүү тусдаа мөрийн зүйлийг бусад стандартын дагуу толилуулдаг орлого, зардлаас ялган харуулна.

Зохицуулалтаар хойшлогдсон дансны үлдэгдлүүдийн үр дүнд аж ахуй нэгж нь хойшлогдсн татварын хөрөнгө буюу хойшлогдсон татварын өр төлбөр хүлээн зөвшөөрдөг тохиолдолд тухайн аж ахуй нэгж нь тэрхүү үр дүн болох хойшлогдсон татварын хөрөнгө(өр төлбөр), түүнчлэн хойшлогдсон тэдгээр татварын хөрөнгө(өр төлбөр) -н харгалзах өөрчлөлт, хөдөлгөөнийг  НББОУС 12-ын дагуу толилуулсан хойшлогдсон татварын хөрөнгө(өр төлбөр) ба татварын зардал(орлого)-н нийт дүнд оруулахгүй, харин тухайн холбогдох зохицуулалтаар хойшлогдсон дансны үлдэгдлүүд болон тэдгээр үлдэгдлийн өөрчлөлт, хөдөлгөөнтэй хамт толилууна. (Б9-Б12-р параграфыг үзэх)

Толилуулга:

Зорилго

Энэ стандартыг мөрдөхөөр сонголт хийсэн аж ахуй нэгж нь дараах зүйлсийг үнэлэх боломжийг санхүүгийн тайлангийн хэрэглэгчдэд олгох мэдээллийг тодруулна.

  • Аж ахуй нэгж нь нийлүүлсэн бараа, үйлчилгээнийхээ хариуд худалдан  авагчдаас нэхэмжилж болох үнийг нь тогтоодог тухайн үнийн зохицуулалтын шинж төрөл ба түүнтэй холбоотой эрсдлүүд; ба
  • Аж ахуй нэгжийн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээнд үзүүлэх уг зохицуулалтын үзүүлэх үр нөлөө