НББОУС 41: ХӨДӨӨ АЖ АХУЙ

Зорилго:

            Энэ стандартын зорилго нь ХАА-н үйл ажиллагаатай холбоотой нягтлан бодох бүртгэлийн арга хандлага болон тодруулгыг тодорхойлоход оршино.

Цар хүрээ:

            Дараах зүйлс нь ХАА-н үйл ажиллагаатай холбоотой тохиолдолд тэдгээрийн нягтлан бодох бүртгэлд энэхүү стандартыг бүртгэнэ.

  • Эх ургамлаас бусад биологийн хөрөнгө
  • Үр шим хүртэх үеийн ХАА-н бүтээгдэхүүн
  • 34,35-р параграфт хамаарах засгийн газрын буцалтгүй тусламж

Тодорхойлолт:

Энэ стандартад дараах нэр  томьёог доор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ.

ХАА-тай холбоотой тодорхойлолт

ХАА-н үйл ажиллагаа гэдэг нь биологийн хөрөнгийн борлуулах эсвэл түүнийг ХАА-н бүтээгдэхүүн буюу нэмэлт биологийн хөрөнгө болгон хувиргахын тулд уг хөрөнгийн биологийн хувьсал, түүнчлэн биологийн хөрөнгөөс үр шим хүртэлтийг удирдан явуулах ХАА-н нэгжийн үйл ажиллагаа юм.

ХАА-н бүтээгдэхүүн гэдэг нь тухайн аж ахуй нэгжийн биологийн хөрөнгөөс хүлээн авсан бүтээгдэхүүн юм.

Эх ургамал гэдэг нь дараах амьд ургамлыг хэлнэ.

  • ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл буюу нийлүүлэлтэнд ашиглагдах
  • Нэгээс олон тайлант үед бүтээгдэхүүн өгөхөөр хүлээгдэж байгаа
  • Тохиолдлын шинжтэй хаягдлын борлуулалтаас бусад тохиолдолд ХАА-н бүтээгдэхүүн байдлаар борлуулах магадлал багатай.

Биологийн хөрөнгө гэдэг нь амьд амьтан буюу ургамал юм.

Биологийн хувьсал гэдэг нь биологийн хөрөнгөд тоон буюу чанарын өөрчлөлт гарахад хүргэх өсөлт, хөгшрөлт, үйлдвэрлэл, нөхөн үржлийн үйл явц юм.

Борлуулах зардал гэдэг нь хөрөнгийн данснаас хасалтад шууд хамаарах өсөн нэмэгдсэн зардал бөгөөд үүнд санхүүгийн зардал ба орлогын татварын зардал хамаарахгүй.

Биологийн хөрөнгүүдийн бүлэг гэдэг нь амьд, ижил төсөөтэй ургамал буюу амьтны нэгдэл юм.

Үр шим хүртэлт гэдэг нь биологийн хөрөнгөөс бүтээгдэхүүнийг салган авалт эсвэл биологийн хөрөнгийн амьдрах үйл явцын зогсоолт юм.

Дансны үнэ гэдэг нь хөрөнгийг санхүүгийн байдлын тайланд хүлээн зөвшөөрсөн дүн.

Бодит үнэ цэнэ гэдэг нь зах зээлд оролцогчдын хоорондох хэвийн ажил гүйлгээгээр хэмжилтийн өдөр хөрөнгийг борлуулснаар хүлээн авах эсвэл өр төлбөрийг барагдуулснаар төлөх үнийн дүн юм. (СТОУС 13)

Хүлээн зөвшөөрөлт ба хэмжилт

Аж ахуй нэгж нь биологийн хөрөнгө эсвэл ХАА-н бүтээгдэхүүнийг зөвхөн дараах тохиолдолд хүлээн зөвшөөрнө.

  • Аж ахуй нэгж нь өнгөрсөн үйл явдлын үр дүнд тухайн хөрөнгийг хянадаг.
  • Уг хөрөнгөтэй холбоотой ирээдүйн эдийн засгийн үр өгөөж нь тухайн аж ахуй нэгжид орох магадлалтай; ба
  • Уг хөрөнгийн бодит үнэ цэнэ эсвэл өртгийг найдвартайгаар хэмжиж чадах

30-р параграфт заасан, бодит үнэ цэнийг найдвартайгаар хэмжих боломжгүй нөхцөл байдлаас бусад тохиолдолд биологийн хөрөнгийг анх хүлээн зөвшөөрөхөд болон тайлант үе бүрийн эцэст түүний борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнээр нь хэмжинэ.

Аж ахуй нэгжийн биологийн хөрөнгөөс хүлээн авсан ХАА-н бүтээгдэхүүнийг үр шим хүртэх үед борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнээр хэмжинэ. Ийм хэмжилт нь НББОУС 2  буюу бусад холбогдох стандартыг мөрдөх өдрөөрх өртөг болно.

Олз ба гарз

Биологийн хөрөнгийг түүний борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнээр анх хүлээн зөвшөөрөлтөөс, түүнчлэн уг биологийн хөрөнгийн борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнийн өөрчлөлтөөс бий болох олз буюу гарзыг тэдгээрийн үүссэн тухайн тайлант үеийн ашиг, алдагдалд тусгана.

ХАА-н бүтээгдэхүүнийг түүний борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнээр анх хүлээн зөвшөөрөлтийн олз, гарзыг үүссэн тухайн тайлант үеийн ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрнө.

Бодит үнэ цэнийг найдвартай хэмжих боломжгүй байдал

Биологийн хөрөнгийн бодит үнэ цэнийг найдвартай хэмжиж чадна гэсэн урьдчилсан нөхцөл байдаг. Гэвч зах зээлийн жишиг үнэ бэлэн байхгүй бөгөөд бодит үнэ цэнийн өөр хувилбар хэмжилтүүд нь илт найдваргүй гэдгийг тодорхойлсон биологийн хөрөнгийг зөвхөн анх хүлээн зөвшөөрөх үед энэхүү урьдчилсан нөхцлийг няцааж болно. Ийм тохиолдолд биологийн хөрөнгийг түүний өртгөөс аливаа хуримтлагдсан элэгдэл ба аливаа хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хассан дүнгээр хэмжинэ. Ийм биологийн хөрөнгийн бодит үнэ цэнийг найдвартай хэмжих боломжтой болмогц аж ахуй нэгж нь уг хөрөнгийг түүний борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнээр хэмжинэ.

Тодруулга

Ерөнхий зүйл

Аж ахуй нэгж нь биологийн хөрөнгө ба ХАА-н бүтээгдэхүүний анх хүлээн зөвшөөрөлтөөс, түүнчлэн биологийн хөрөнгийн борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнийн өөрчлөлтөөс тухайн тайлант үеийн туршид үүссэн нийт олз, гарзыг тодруулна.

Аж ахуй нэгж нь биологийн хөрөнгийн бүлэг тус бүрийн талаархи тайлбар тодорхойлолтыг бэлтгэнэ.

Санхүүгийн тайлангийн хамт хэвлэн нийтлэсэн мэдээллийн аль нэг хэсэгт тодруулаагүй бол аж ахуй нэгж нь дараах зүйлсийг тодорхойлон тодруулна.

  • Биологийн хөрөнгийн бүлэг тус бүртэй холбоотой түүний үйл ажиллагааны шинж төрөл
  • Дараах зүйлсийн биет тоо хэмжээний талаархи санхүүгийн бус хэмжилт буюу тооцоолол
    • Тухайн тайлант үеийн эцэс дэх уг аж ахуй нэгжийн биологийн хөрөнгийн бүлэг тус бүрийн
    • Тухайн тайлант үеийн турш дахь ХАА-н бүтээгдэхүүний гарц

Аж ахуй нэгж нь дараах зүйлсийг тодруулна.

  • Эрхийн хязгаарлалт хийгдсэн биологийн хөрөнгийн оршин байдал ба түүний дансны үнэ, түүнчлэн өр төлбөрийн баталгаа болгон барьцаалсан биологийн хөрөнгийн дансны үнэ
  • Биологийн хөрөнгийг хөгжүүлэх эсвэл худалдан авах талаар хүлээсэн хариуцлагын дүн; ба
  • ХАА-н үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн эрсдлийн удирдлагын стратеги

Аж ахуй нэгж нь тухайн тайлант үеийн эхэн ба эцсийн хооронд биологийн хөрөнгүүдийн дансны үнэд гарсан өөрчлөлтийн тохируулгын тайланг толилуулна. Тохируулгын тайланд дараах зүйлсийг тусгана.

  • Борлуулах зардлыг хассан бодит үнэ цэнийн өөрчлөлтөөс үүссэн олз, гарз
  • Худалдан авалтын үр дүнд нэмэгдсэн дүн
  • Борлуулалт, түүнчлэн СТОУС5-н дагуу борлуулах зорилгоор эзэмшиж буй гэж ангилсан биологийн хөрөнгөд хамаарах бууралт
  • Үр шим хүртсний үр дүнд буурсан дүн
  • Бизнесийн нэгдлийн үр дүнд нэмэгдсэн дүн
  • Санхүүгийн тайланг толилуулгын өөр валютанд хөрвүүлснээр болон гадаад үйл ажиллагааг уг тайлагнагч аж ахуй нэгжийн толилуулгын валютанд хөрвүүлснээр үүссэн ханшийн цэвэр зөрүү; ба
  • Бусад өөрчлөлтүүд

Дэлгэрэнгүй тайлбар, мэдээллүүд, заавар, удирдамжийг НББОУС-н номноос дахин нарийвчлан уншина уу.