НББОУС 29: ХЭТ ИНФЛЯЦИТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЕИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАГНАЛ
Цар хүрээ:
Бүртгэлийн валют нь хэт инфляцитай эдийн засгийн үеийн валют байх аливаа аж ахуй нэгжийн санхүүгийн тайлан, үүн дотроо нэгтгэсэн санхүүгийн тайлангийн хувьд энэ стандартыг мөрдөнө.
Санхүүгийн тайлагналын дахин илэрхийлэлт
Бүртгэлийн валют нь хэт инфляцитай эдийн засгийн үеийн валют байх аж ахуй нэгжийн санхүүгийн тайлан нь түүхэн өртөгийн арга хандлагад эсвэл одоогийн өртөгийн арга хандлагад үндэслэсэн эсэхээс үл хамааран түүнийг тухайн тайлант үеийн эцэст үйлчилж буй хэмжилтийн нэгжээр илэрхийлнэ. НББОУС 1-ээр шаардсан өмнөх тайлант үеийн харгалзах үзүүлэлтүүд болон түүнээс өмнөх тайлант үеүдийн аливаа мэдээллийг тухайн тайлант үеийн эцэст үйлчилж буй хэмжилтийн нэгжээр бас илэрхийлнэ. Зэрэгцүүлэгдэх дүнгүүдийг толилуулгын өөр валютаар илэрхийлэх энэхүү зорилгын хувьд НББОУС 21-ийн 42(б) ба 43-р параграфыг дагаж мөрдөнө.
Цэвэр мөнгөн байдлын олз, гарзыг ашиг, алдагдалд тусган оруулах ба тусад нь тодруулна.
Түүхэн өртөгөөр илэрхийлэгдсэн санхүүгийн тайлан
Санхүүгийн байдлын тайлан
Тайлант үеийн эцэст үйлчилж буй хэмжилтийн нэгжээр хараахан илэрхийлээгүй байгаа санхүүгийн байдлын тайлан дахь дүнгүүдийг үнийн ерөнхий индекс ашиглан дахин илэрхийлнэ.
Мөнгөн зүйлс нь тухайн тайлант үеийн эцэст үйлчилж буй мөнгөн нэгжээр аль хэдийн илэрхийлэгдсэн байдаг тул мөнгөн зүйлсийг дахин илэрхийлэхгүй. Мөнгөн зүйлс гэдэг нь эзэмшиж буй мөнгө, түүнчлэн мөнгөөр хүлээн авах эсвэл төлөгдөх зүйлс.
Бусад бүх хөрөнгө, өр төлбөр нь мөнгөн бус зүйлс юм. Зарим мөнгөн бус зүйлс нь цэвэр боломжит үнэ цэнэ, бодит үнэ цэнэ гэх мэт тухайн тайлант үеийн эцэст үйлчилж буй дүнгээр бүртгэгдсэн байх тул тэдгээрийг дахин илэрхийлэхгүй. Бусад бүх мөнгөн бус хөрөнгө, өр төлбөрийг дахин илэрхийлнэ.
Орлогын дэлгэрэнгүй тайлан
Энэ стандарт нь орлогын дэлгэрэнгүй тайлангийн бүх зүйлсийг тухайн тайлант үеийн эцэст үйлчилж буй хэмжилтийн нэгжээр илэрхийлэхийг шаарддаг. Иймээс орлого, зардлын зүйлсийг тухайн санхүүгийн тайланд анх бүртгэсэн өдрүүдээс эхлэн үнийн ерөнхий индексийн өөрчлөлтийг ашигласнаар бүх дүнгүүдийг дахин илэрхийлэх шаардлагатай.
Одоогийн өртөгөөр илэрхийлсэн санхүүгийн тайлан
Санхүүгийн байдлын тайлан
Одоогийн өртөгөөр тусгасан зүйлс нь тухайн тайлант үеийн эцэст үйлчилж буй хэмжилтийн нэгжээр аль хэдийн илэрхийлэгдсэн байдаг тул тэдгээрийг дахин илэрхийлэхгүй. Санхүүгийн байдлын тайлан дахь бусад зүйлсийг 11-25-р параграфын дагуу дахин илэрхийлнэ.
Дэлгэрэнгүй орлогын тайлан
Дахин илэрхийлэлтийн өмнөх, одоогийн өртөгөөр илэрхийлсэн дэлгэрэнгүй орлогын тайлан нь ерөнхийдөө уг суурь ажил гүйлгээ буюу үйл явдлууд гарч тохиолдсон цаг хугацаанд үйлчилж буй өртөг зардлыг тайлагнадаг. Борлуулалтын өртөг ба элэгдлийг тухайн зарцуулгын цаг хугацаан дахь одогийн өртөгөөр бүртгэдэг. Борлуулалтын орлого болон бусад зардлуудыг тэдгээрийн гарч тохиолдсон үеийн мөнгөн дүнгээр бүртгэнэ.
Хэт инфляци зогссон эдийн засаг
Эдийн засаг нь хэт инфляцитай байхаа больсон бөгөөд аж ахуйн нэгж нь энэ стандартын дагуу санхүүгийн тайланг бэлтгэж, толилуулахаа зогсоох тохиолдолд уг өмнөх тайлант үеийн эцэст үйлчилж буй хэмжилтийн нэгжээр илэрхийлсэн дүнгүүдийг түүний дараагийн санхүүгийн тайлан дахь дансны үнийн суурь үндэслэл болно гэж үзнэ.
Тодруулга
Дараах зүйлсийг тодруулна.
- Санхүүгийн тайлан ба өмнөх тайлант үеүдийн харгалзах үзүүлэлтийг уг бүртгэлийн валютын ерөнхий худалдан авах чадварын өөрчлөлтийн хувьд дахин илэрхийлсэн бөгөөд ингэснээр эдгээр нь тухайн тайлант үеийн эцэст үйлчилж буй хэмжилтийн нэгжээр илэрхийлэгдсэн талаархи тодруудга
- Тухайн санхүүгийн тайлан нь түүхэн өртөгийн арга хандлагад эвэл одоогийн өртөгийн арга хандлагад үндэслэсэн эсэх тухай
- Тухайн тайлант үеийн эцэс дэх үнийн индексийн тодорхойлолт ба түвшин, түүнчлэн уг тайлант үе болон өмнөх тайлант үеийн туршид энэхүү индексэд орсон өөрчлөлт