НББОУС 26: ТЭТГЭВЭРТ ГАРАХ ҮЕИЙН ТЭТГЭМЖИЙН ХӨТӨЛБӨРИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ БА ТАЙЛАГНАЛ
Цар хүрээ:
Тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжийн хөтөлбөрийн санхүүгийн тайланг бэлтгэх үед уг санхүүгийн тайланд энэхүү стандартыг мөрдөнө.
Тодорхойлолт:
Энэ стандартад дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ.
Тэтгвэрт гарах үеийн тэтгэмжийн хөтөлбөр гэдэг нь ажил эрхлэлт дуусах үед буюу түүнээс хойших үед аж ахуй нэгж өөрийн ажилтнууддаа (жил тутмын орлого хэдбэрээр эсвэл бөөн дүнгээр) тэтгэмж олгох хөтөлбөр арга хэмжээ бөгөөд ийм тэтгэмж буюу тэтгэмжийн төлөөх шимтгэлийг баримт бичгийн нөхцөл заалтын эсвэл тухайн аж ахуй нэгжийн практикийн дагуу тэтгэвэрт гарахаас өмнө ухьдчилан тодорхойлох буюу тооцоолох боломжтой байдаг.
Тогтоосон шимтгэлийн хөтөлбөр гэдэг нь тэтгэвэрт гарах үед тэтгэмж болгон төлөх дүнг нь санд оруулсан шимтгэл ба түүний хөрөнгө оруулалтын ашгаар тодорхойлдог тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжийн хөтөлбөр юм.
Тогтоосон тэтгэмжийн хөтөлбөр гэдэг нь тэтгэвэрт гарах үед тэтгэмж болгон төлөх дүнг нь ажилтны цалин орлого ба/буюу ажилласан жилд ихэвчилэн үндэслэсэн томьёоны дагуу тодорхойлдог тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжийн хөтөлбөр юм.
Сан бүрдүүлэлт гэдэг нь тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжийг төлөх ирээдүйн үүргийг биелүүлэхийн тулд тухайн ажил олгогчоос тусдаа байх аж ахуй нэгж (сан)-д хөрөнгө шилжүүлэхийг хэлнэ.
Энэ стандартын зорилгоор мөн дараах нэр томьёог ашиглана.
Оролцогчид гэдэг нь тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжийн хөтөлбөрийн гишүүд ба уг хөтөлбөрийн дагуу тэтгэмж авах эрхтэй бусад хүмүүс юм.
Тэтгэмж олгох боломжтой цэвэр хөрөнгө гэдэг нь тэтгэвэрт гарах үеийн амласан тэтгэмжийн актуар өнөөгийн үнэ цэнээс өөр бусад өр төлбөрийг уг хөтөлбөрийн хөрөнгөөс хассан дүн юм.
Тэтгэвэрт гарах үеийн амласан тэтгэмжийн актуар өнөөгийн үнэ цэнэ гэдэг нь нэгэнт үзүүлсэн үйлчилгээний хувьд одоогийн болон хуучин ажилтнуудад уг тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжийн хөтөлбөрийн олгох хүлээгдэж буй төлбөрүүдийн өнөөгийн үнэ цэнэ юм.
Баталгаажсан тэтгэмж гэдэг нь тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжийн хөтөлбөрийн нөхцлийн дагуу олгох ба цаашид үргэлжлүүлэн ажиллах эсэхээс тэтгэмж авах эрх нь үл хамаарах тэтгэмж юм.
Тогтоосон шимтгэлийн хөтөлбөр
Тогтоосон шимтгэлийн хөтөлбөрийн санхүүгийн тайлан нь тэтгэмж олгох боломжтой цэвэр хөрөнгийн тайлан ба сан бүрдүүлэлтийн бодлогын талаархи тайлбарыг агуулсан байна.
Тогтоосон тэтгэмжийн хөтөлбөр
Тогтоосон тэтгэмжийн хөтөлбөрийн санхүүгийн тайлан нь дараах 2 тайлангийн аль нэгийг агуулсан байна.
- Доорх зүйлсийг харуулсан тайлан
- Тэтгэмж олгох боломжтой цэвэр хөрөнгө
- Тэтгэвэрт гарах үеийн амласан тэтгэмжийн актуар өнөөгийн үнэ цэнэ, үүнд баталгаажсан ба баталгаажаагүй тэтгэмжүүдийгөөр хооронд нь ялган харуулна.
- Үр дүнгийн илүүдэл эсвэл дутагдал; эсвэл
- Тэтгэмж олгох боломжтой цэвэр хөрөнгийн тайлан, үүн дотроо доорх зүйлсийн аль нэгийг багтаасан байна.
- Тэтгэвэрт гарах үеийн амласан тэтгэмжийн актуар өнөөгийн үнэ цэнийг тодруулсан тэмдэглэл, үүнд баталгаажсан ба баталгаажаагүй тэтгэмжүүдийг өөр хооронд нь ялган харуулна.
- Дагалдах актуар тайлантай энэхүү мэдээллийг холбосон харилцан лавлагаа
Хэрэв санхүүгийн тайлангийн өдрөөр актуар үнэлгээг бэлтгээгүй бол хамгийн сүүлийн үнэлгээг суурь болгон ашиглах бөгөөд уг үнэлгээний огноог тодруулна.
17-р параграфын зорилгоор тэтгэвэрт гарах үеийн амласан тэтгэмжийн актуар өнөөгийн үнэ цэнэ нь тухайн өдөр хүртэл үзүүлсэн үйлчилгээний хувьд одоогийн цалингийн эсвэл төлөвлөсөг цалингийн түвшинг ашиглан тооцож, уг хөтөлбөрийн нөхцлүүдийн дагуу олгохоор амласан тэтгэмжид үндэслэх бөгөөд тухайн ашигласан суурийг тодруулна. Тэтгэвэрт гарах үеийн амласан тэтгэмжийн актуар өнөөгийн үнэ цэнэд мэдэгдэхүйц нөлөөтэй байх актуар төсөөллийн аливаа өөрчлөлтийн нөлөөг мөн тодруулна.
Санхүүгийн тайлан нь тэтгэвэрт гарах үеийн амласан тэтгэмжийн актуар өнөөгийн үнэ цэнэ ба тэтгэвэр олгох боломжтой цэвэр хөрөнгийн хоорондох харилцан хараарал, түүнчлэн амласан тэтгэмжийн сан бүрдүүлэлтийн бодлогыг тайлбарлана.
Бүх хөтөлбөр:
Хөтөлбөрийн хөрөнгийн үнэлгээ
Тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтыг бодит үнэ цэнээр бүртгэнэ. Түргэн борлогдох үнэт цаасны хувьд бодит үнэ цэнэ нь зах зээлийн үнэ цэнэ байна. Бодит үнэ цэнийг тооцох боломжгүй хөтөлбөрийн тийм хөрөнгө оруулалтыг эзэмшиж байгаа тохиолдолд бодит үнэ цэнийг ашиглаагүй шалтгааны талаар тодруулга хийнэ.
Тодруулга
Тогтоосон тэтгэмжийн эсвэл тогтоосон шимтгэлийн хөтөлбөр гэдгээс үл хамааран тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжийн хөтөлбөрийн санхүүгийн тайлан нь дараах мэдээллийг агуулсан байвал бас зохино.
- Тэтгэмж олгох боломжтой цэвэр хөрөнгийн өөрчлөлтийн тайлан
- Нягтлан бодох бүртгэлийн гол бодлогуудын тойм;ба
- Хөтөлбөрийн тайлбар ба тухайн тайлант үеийн туршид уг хөтөлбөрт орсон аливаа өөрчлөлтийн үр нөлөө