НББОУС 20: ЗАГИЙН ГАЗРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ТАЙЛАГНАЛ БА ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСЛАЛЦААНЫ ТОДРУУЛГА
Зорилго:
Энэ стандартыг засгийн газрын буцалтгүй тусламжийн тайлагнал, тодруулга болон Засгийн газрын бусад хэлбэрийн туслалцааны тодруулгын хувьд мөрдөнө.
Цар хүрээ:
Хөрөнгөтэй холбоотой буцалтгүй тусламж гэдэг нь шалгуур хангаж уй аж ахуй нэгж урт хугацаат хөрөнгийг худалдан авах, барьж байгуулах буюу бусад хэлбэрээр олж эзэмших тийм үндсэн нөхцөл бүхий Засгийн газрын буцалтгүй тусламж юм. Хөрөнгийн төрөл, байршил эсвэл хөрөнгийг олж авах буюу эзэмшин ашиглах хугацааг хязгаарласан нэмэлт нөхцлүүдийг зааж болно.
Орлоготой холбоотой буцалтгүй тусламж гэдэг нь хөрөнгөтэй холбоотой буцалтгүй тусламжаас бусад, Засгийн газрын буцалтгүй тусламжийг хэлнэ.
Хөнгөлттэй зээл гэдэг нь тогтоосон тодорхой нөхцлийн дагуу зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлөхөөр зээлдүүлэгч зөвшөөрсөн зээл юм.
Бодит үнэ цэнэ гэдэг нь зах зээл оролцогчдын хоорондох хэвийн ажил гүйлгээгээр хэмжилтийн өдөр хөрөнгийг борлуулснаар хүлээн авах эсвэл өр төлбөрийг барагдуулснаар төлөх үнийн дүн юм. СТОУС 13-ийг үзнэ үү.
Засгийн газрын буцалтгүй тусламж
Дараах нөхцөл ул үндэслэлтэйгээр баталгаатай болох хүртэл Засгийн газрын буцалтгүй тусламжийг үүн дотроо бодит үнэ цэнэ бүхий мөнгөн зүйлсийн бус буцалтгүй тусламжийг хүлээн зөвшөөрөхгүй.
- Аж ахуй нэгж нь буцалтгүй тусламжинд хамаарах нөхцлүүдийг хангах; ба
- Буцалтгүй тусламжаар хүлээн авах
Засгийн газрын буцалтгүй тусламжаар нөхөхөөр төлөвлөж буй холбогдох зардлуудыг тухайн аж ахуй нэгж нь зардлаар хүлээн зөвшөөрсөн тайлант үеүдийн туршид уг буцалтгүй тусламжийг системчилсэн сууриар ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрнө.
Аль хэдийн гарсан зардал буюу алдагдлын хувьд нөхөн төлбөр байдлаар авах, эсвэл холбогдох ирээдүйн өртөг зардалгүй боловч уг аж ахуй нэгжид санхүүгийн шууд дэмжлэг үзүүлэх зорилгын дагуу авахаар болсон засгийн газрын буцалтгүй тусламжийг тухайн авлага үүссэн тайлант үед ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрнө.
Хөрөнгөтэй холбоотой буцалтгүй тусламжийн толилуулга
Хөрөнгөтэй холбоотой Засгийн газрын буцалтгүй тусламжийг, үүн дотроо бодит үнэ цэнэ илэрхийлсэн мөнгөн зүйлсийн бус буцалтгүй тусламжийг санхүүгийн байдлын тайланд дараах хоёр хувилбарын аль нэгээр толилуулна. Үүнд: буцалтгүй тусламжийг хойшлогдсон орлого байдлаар эсвэл хөрөнгийн дансны үнийг тодорхойлохын тулд буцалтгүй тусламжийг түүнээс хасах байдлаар толилуулна.
Засгийн газрын буцалтгүй тусламжийн буцаан төлөлт
Буцаан төлөхөөр болсон Засгийн газрын буцалтгүй тусламжийг нягтлан бодох бүртгэлийн тооцооллын өөрчлөлт гэж тайлагнадаг. НББОУС 8-г үзнэ үү. Орлоготой холбоотой буцалтгүй тусламжийн буцаан төлөлтийг тухайн буцалтгүй тусламжийн хувьд хүлээн зөвшөөрсөн аливаа хойшлогдсон кредитийн хорогдуулаагүй үлдэгдлээс юуны өмнө хаана.
Уг буцаан төлөлт нь ийм хойшлогдсон аливаа кредитээс давсан хэмжээгээр эсвэл хойшлогдсон кредит данс байхгүй тохиолдолд буцаан төлөлтийг ашиг, алдагдалд шууд хүлээн зөвшөөрнө. Хөрөнгөтэй холбоотой буцалтгүй тусламжийн буцаан төлөлтийг тухайн хөрөнгийн дансны үнийг нэмэгдүүлэх байдлаар эсвэл уг буцаан төлөх дүнгээр хойшлогдсон орлогын үлдэгдлийг бууруулах замаар хүлээн зөвшөөрнө. Хэрэв буцалтгүй тусламж аваагүй бол ашиг, алдагдалд тухайн өдөр хүртэл хүлээн зөвшөөрөх байсан элэгдлийн нэмэлт хуримтлагдсан дүнгээр ашиг, алдагдалд шууд хүлээн зөвшөөрнө.
Тодруулга
Доор дурдсан зүйлсийг тодруулна.
- Засгийн газрын буцалтгүй тусламжийн хувьд баримтладаг нягтлан бодох бүртгэлийн бодлого, үүн дотроо тухайн санхүүгийн тайланд хэрэглэсэн толилуулгын аргууд
- Санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрсөн засгийн газрын буцалтгүй тусламжийн шинж, төрөл ба хэмжээ, түүнчлэн уг аж ахуй нэгж өгөөжийг нь шууд хүртсэн засгийн газрын туслалцааны бусад хэлбэрүүд
- Хүлээн зөөвшөөрсөн уг засгийн газрын туслалцаанд хамаарах биелэгдээгүй нөхцлүүд ба бусад болзошгүй зүйлс