НББОУС 19: АЖИЛТНЫ ТЭТГЭМЖ

Зорилго:

Энэ стандартын зорилго нь ажилтны тэтгэмжийн нягтлан бодох бүртгэл ба тодруулгыг тодорхойлоход оршино. Энэ стандарт нь

  • Ирээдүйд төлөгдөх ажилтны тэтгэмжийн хариу болгон ажилтан үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд өр төлбөриыг ; ба
  • Ажилтны тэтгэмжийн хариу болгон ажилтны үзүүлсэн үйлчилгээнээс бий болох эдийн засгийн үр өгөөжийг тухайн аж ахуй нэгж ашигласан тохиолдолд зардлыг тус тус хүлээн зөвшөөрөхийг аж ахуй нэгжээс шаарддаг.

Цар хүрээ:

Ажил олгогч нь СТОУС 2-ийг мөрдөхөөс бусад ажилтнй бүх тэтгэмжийн тайлагналын хувьд энэ стандартыг мөрдөнө.

Энэ стандартыг мөрдөх ажилтны тэтгэмж нь дараах байдлаар олгох тэтгэмжүүдийг багтаана.

  • Аж ахуй нэгж ба хувь хүн ажилтнууд, ажилтнуудын бүлэг буюу тэдгээрийн төлөөлөгчдийн хоорондох албан ёсны хөтөлбөр эсвэл бусад албан ёсны гэрээ хэлцлийн дагуу
  • Үндэсний, мужийн, салбарын буюу олон ажил олгогчийн бусад хөтөлбөрт шимтгэл төлөхийг аж ахуй нэгжээс шаардах хуулийн шаардлага буюу салбарын хөтөлбөр арга хэмжээний дагуу
  • Гэрээний бус үүрэг үүсэхэд хүргэдэг албан бус практикийн дагуу. Албан бус практик нь аж ахуй нэгж ажилтны тэтгэмжийг төлөх ба үүнээс өөр бодит сонголтгүй болох тийм гэрээний бус үүргийг үүсгэдэг. Аж ахуй нэгжийн уг албан бус практикын өөрчлөлт нь ажилтнуудтай тогтоосон түүний харилцаанд хүлээн зөвшөөрөх боломжгүй хохирол учруулахаар байх нь гэрээний бус үүргийн шинж болно.

Ажилтны тэтгэмжид дараах зүйлс хамаарна.

  • Ажилтан холбогдох үйлчилгээгээ үзүүлсэн тайлант жилийн эцсээс хойш арван хоёр сарын дотор бүхэлдээ төлөгдөж барагдахаар хүлээгдэж буй доор дурдсан гэх мэт ажилтны богино хугацааны тэтгэмж
    • Цалин, хөлс, нийгмийн даатгалын шимтгэл
    • Ээлжийн амралтын цалин, өвчтэй хугацааны тэтгэмж
    • Ашиг хуваалт ба шагнал урамшуулал
    • Одоо байгаа ажилтнуудад олгодог мөнгөн бус тэтгэмж (эмнэлэгийн үйлчилгээ, орон байр, машин унаа, үнэгүй эсвэл хөнгөлөлттэй бараа, үйлчилгээ гэх мэт)
  • Доор дурдсан гэх мэт ажил эрхлэлтийн дараах тэтгэмж
    • Тэтгэвэрт гарах үеийн тэтгэмж (жишээлбэл: тэтгэвэр, түүнчлэн тэтгэвэрт гарах үед бөөн дүнгээр олгох хөтөлбөр)
    • Ажил эрхлэлтийн дараах амь даатгал болон эмнэлэгийн үйлчилгээ гэх мэт ажил эрхлэлтийн дараах бсад тэтгэмж
  • Доор дурдсан гэх мэт ажилтны урт хугацааны бусад тэтгэмж
    • Удаан хугацаагаар ажилласны амралт буюу саббатикал амралт гэх мэт урт хугацааны цалинтай чөлөө
    • Ойн баярын буюу удаан хугацаанд ажилласны бусад тэтгэмж
    • Удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэмж
  • Ажлаас халагдалтын тэтгэмж

Ажилтан тэтгэмж нь ажилтнууд эсвэл тэдний асран хамгаалуулагч буюу тэтгэмж авагчдад олгох тэтгэмжүүдээс бүрдэх бөгөөд тухайн ажилтнууд, тэдний эхнэр, нөхөр, хүүхэд буюу асран хамгаалагч бусад хүмүүс, эсвэл даатгалын компани гэх мэт бусад талуудын аль нэгэнд шууд төлөх замаар тэтгэмжийг барагдуулж болно.

Тодорхойлолт:

Энэ стандартд дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ.

Ажилтны тэтгэмжүүдийн тодорхойлолт

Ажилтны тэтгэмж гэдэг нь ажилтнуудын үзүүлсэн үйлчилгээний хариуд буюу ажлаасаа халагдалтын хувьд аж ахуйн нэгжээс олгож буй бүх бүх төрлийн төлбөр буюу урамшуулал юм.

Ажилтны богино хугацааны тэтгэмж гэдэг нь ажилтны ажил эрхлэлт дуусгавар болсны дараа төлөгдөх тэтгэмж юм.

Ажилтны урт хугацааны бусад тэтгэмж гэдэг нь ажилтны богино хугацааны тэтгэмж, ажил эрхлэлтийн дараах тэтгэмж болон ажлаас халагдалтын тэтгэмжээс бусад тэтгэмжийг хэлнэ.

Ажилаас халагдалтын тэтгэмж гэдэг нь дараах зүйлсийн аль нэгний үр дүнд ажилтны ажил эрхлэлтийг дуусгавар болгосны хариуд түүнд олгох тэтгэмжийг хэлнэ.

  • Тэтгэвэрт гарах хэвийн хугацаанаас өмнө ажилтны ажил эрхлэлтийг дуусгавар болгох аж ахуй нэгжийн шийдвэр; эсвэл
  • Ажил эрхлэлтийг дуусгавар болгосны хариуд тэтгэмж олгох саналыг хүлээн зөвшөөрсөн ажилтны шийдвэр.

Хөтөлбөрийн ангилалтай холбоотой тодорхойлолт

Ажил эрхлэлтийн дараах тэтгэмжийн хөтөлбөр гэдэг нь аж ахуй нэгж нэг буюу хэд хэдэн ажлтанд ажил эрхлэлтийн дараах тэтгэмжийг олгох албан буюу албан бус тохиролцоо юм.

Тогтоосон шимтгэлийн хөтөлбөр гэдэг нь ажил олгогч-аж ахуй нэгж шимтгэлийг өөр тусдаа аж ахуй нэгж (сан)-д тогтмол дүнгээр төлөх бөгөөд ажилтны тухайн тайлант үед олон өмнөх тайлант үеүедэд үзүүлсэн үйлчилгээтэй холбоотойгоор тэрхүү ажилтны бүх тэтгэмжийг төлөхөд уг сан хангалттай хөрөнгөгүй байлаа гэхэд тухайн ажил олгогч аж ахуй нэгж цаашид нэмэлт шимтгэл төлөх хуулийн эсвэл гэрээний бус үүрэг хүлээдэггүй тийм ажил эрхлэлтийн дараах тэтгэмжийн хөтөлбөр юм.

Тогтоосон тэтгэмжийн хөтөлбөр гэдэг нь тогтооосн шимтгэлийн хөтөлбөрөөс бусад, ажил эрхлэлтийн дараах тэтгэмжийн хөтөлбөр юм.

Олон ажил олгогчийн хөтөлбөр гэдэг нь  дараах үүрэг бүхий тогтоосон шимтгэлийн хөтөлбөр (улсын хөтөлбөрөөс бусад) эсвэл тогтоосон тэтгэмжийн хөтөлбөр (улс ын хөтөлбөрөөс бусад) юм.

  • Ерөнхий хяналтан дор байдаггүй, өөр өөр аж ахуй нэгжүүдээс шимтгэл байдлаар оруулсан хөрөнгийг нэгтгэдэг; ба
  • Ажилтнууд нь аль аж ахуй нэгжид ажиллаж байгаагаас үл хамааран тодорхойлсон, шимтгэл ба тэтгэмжийн түвшинд үндэслэн нэгээс олон аж ахуй нэгжийн ажилтнуудад тэтгэмжийг олгохын тулд тэдгээр хөрөнгийг ашигладаг.

Тогтоосон тэтгэмжийн цэвэр өр төлбөр (хөрөнгө)-тэй холбоотой тодорхойлолт

Тогтоосон тэтгэмжийн цэвэр өр төлбөр(хөрөнгө) гэдэг нь тогтоосон тэтгэмжийн цэвэр хөрөнгийг тухайн хөтөлбөрийн хөрөнгийн дээд хязгаарт багтаан хязгаарласны аливаа үр нөлөөний хувьд тохируулагдсан уг хөтөлбөрийн дутагдал (эсвэл илүүдэл) юм.

Дутагдал эсвэл илүүдэл гэдэг нь:

  • Тогтоосон тэтгэмжийн үүргийн өнөөгийн үнэ цэнээс
  • Уг хөтөлбөрийн хөрөнгө (хэрэв байгаа бол)-ийн бодит үнэ цэнийг хассан дүнг хэлнэ.

Хөрөнгийн дээд хязгаар гэдэг нь тухайн хөтөлбөрөөс буцаан олгох эсвэл уг хөтөлбөрт төлөх ирээдүйн шимтгэлийг бууруулах хэлбэрээр бий болох аливаа эдийн засгийн үр өгөөжийн өнөөгийн үнэ цэнэ юм.

Тогтооосон тэтгэмжийн үүргийн өнөөгийн үнэ цэнэ гэдэг нь тухайн тайлант үед болон өмнөх тайлант үеүдэд ажилтны үзүүлсэн үйлчилгээний үр дүнд үүссэн үүргийг барагдуулахад шаардагдахаар хүлээгдэж буй ирээдүйн төлбөрүүдийн өнөөгийн үнэ цэнэ бөгөөд хөтөлбөрийн аливаа хөрөнгийг хасаагүй дүн байдаг.

Хөтөлбөрийн хөрөнгө нь дараах зүйлсээс бүрдэнэ.

  • Ажилтны урт хугацааны тэтгэмжийн сангийн эзэмшиж буй хөрөнгө; ба
  • Шалгуур хангах даатгалын гэрээнүүд

Бодит үнэ цэнэ гэдэг нь зах зээлд оролцогчдын хооронд хэвийн ажил гүйлгээгээр хэмжилтийн өдөр хөрөнгийг борлуулснаар хүлээн авах эсвэл өр төлбөрийг барагдуулснаар төлөх үнийн дүн юм. СТОУС 13-г үзнэ үү.

Ажилтны богино хугацааны тэтгэмж

Хүлээн зөвшөөрөлт ба хэмжилт

Ажилтны богино хугацааны бүх төрлийн тэтгэмж

Ажилтан нь нягтлан бодох бүртгэлийн тайлант үед аж ахуй нэгжид үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд уг аж ахуй нэгж нь тухайн үйлчилгээний хариуд төлөхөөр хүлээгдэж буй ажлтны богино хугацааны тэтгэмжүүдийг тэдгээрийн дискаунтчлаагүй дүнгээр дараах байдлаар хүлээн зөвшөөрнө.

  • Аль хэдийн төлсөн дүнг хассны дараа өр төлбөр (хуримтлагдсан зардал) байдлаар. Хэрэв аль хэдийн төлсөн дүн нь тухайн тэтгэмжийн дискаунтчлаагүй дүнгээс илүү байвал уг урьдчилсан төлбөр нь тухайлбал, ирээдүйн төлбөрүүдийн бууралт эсвэл мөнгөн буцаан олголт болох тэр хэмжээгээр аж ахуй нэгж нь илүү төлөлтийг хөрөнгө (урьдчилж төлсөн зардал) гэж хүлээн зөвшөөрнө.
  • Өөр бусад СТОУС нь уг тэтгэмжийг хөрөнгийн өртөгт оруулахыг шаардсан буюу зөвшөөрснөөс бусад тохиолдолд зардал байдлаар.

Цалинтай чөлөө хэлбэрээр олгох ажилтны богино хугацааны тэтгэмжийн хүлээгдэж буй зардлыг аж ахуй нэгж нь 11-р параграфын аж ахуй нэгж хэрхэн нэгж даган мөрдөхийг 13, 16, 19-р параграфуудад тайлбарласан.

Богино хугацааны цалинтай чөлөө

Цалинтай чөлөө хэлбэрээр олгох ажилтны богино хугацааны тэтгэмжийн хүлээгдэж буй зардлыг аж ахуй нэгж нь 11-р параграфын дагуу дараах байдлаар хүлээн зөвшөөрнө.

  • Хуримтлагдах цалинтай чөлөөний хувьд ажилтнууд нь ирээдүйд цалинтай чөлөө авах өөрсдийн эрхийг нэмэгдүүлэх үйлчилгээгээ үзүүлсэн үед; ба
  • Үл хуримтлагдах цалинтай чөлөөний хувьд, чөлөө авсан үед

 Хуримтлагдсан цалинтай чөлөөний хүлээгдэж буй зардлыг аж ахуй нэгж нь тухайн тайлагнах үеийн эцэст хуримтлагдсан, уг ашиглагдаагүй эрхийн үр дүнд өөрийн төлөхөөр хүлээгдэж буй нэмэлт дүнгээр хэмжинэ.

Ашиг хуваалт ба шагналын хөтөлбөр

Аж ахуй нэгж нь зөвхөн дараах тохиолдолд ашиг хуваалтын болон шагналын хүлээгдэж буй зардлыг 11-р параграфын дагуу хүлээн зөвшөөрнө.

  • Тухайн аж ахуй нэгж нь өнгөрсөн үйл явдлын үр дүнд ийм төлбөрийг төлөх хуулийн эсвэл гэрээний бус одоогийн үүрэгтэй байх; ба
  • Уг үүргийн дүнг найдвартай тооцоолж чадах

Аж ахуй нэгж нь тухайн төлбөрийг хийхээс өмнө бодит сонголтгүй зөвхөн тийм тохиолдолд одоогийн үүрэг оршин байх юм.

Олон ажил олгогчийн хөтөлбөр

Аж ахуй нэгж нь олон ажил олгогчийн хөтөлбөрийг уг хөтөлбөрийн нөхцлийн дагуу тогтоосон шимтгэлийн хөтөлбөр эсвэл тогтоосон тэтгэмжийн хөтөлбөр гэж ангилна.

Санхүүгийн байдлын тайлан

Аж ахуй нэгж нь тогтоосон тэтгэмжийн цэвэр өр төлбөр (хөрөнгө)-ийг санхүүгийн байдлын тайландаа хүлээн зөвшөөрнө.

Аж ахуй нэгж нь тогтоосон тэтгэмжийн хөтөлбөрийн хувьд илүүдэлтэй байгаа тохиолдолд тогтоосон тэтгэмжийн цэвэр хөрөнгийг дараах хоёр дүнгийн аль багаар нь хэмжинэ.

  • Тогтоосон тэтгэмжийн хөтөлбөрүүдийн илүүдэл; ба
  • 83-р парграфт заасан дискаунтын түвшинг ашиглан тодорхойлсон хөтөлбөрийн хөрөнгийн дээд хязгаар

Актуар үнэлгээний арга

Аж ахуй нэгж нь өөрийн тогтоосон тэтгэмжийн үүргийн өнөөгийн үнэ цэнэ ба холбогдох одоогийн үйлчилгээний зардлыг мөн түүнчлэн боломжтой бол өнгөрсөн үйлчилгээний зардлыг тодорхойлохын тулд төсөвлөсөн нэгжийн кредит аргыг ашиглана.

Өнгөрсөн үйлчилгээний зардал

Аж ахуй нэгж нь өнгөрсөн үйлчилгээний зардлыг дараах хугацааны аль түрүүнд болсон өдрөөр зардал гэж хүлээн зөвшөөрнө.

  • Хөтөлбөрийн нэмэлт өөрчлөлт эсвэл цомхтгол хийгдсэн өдөр; ба
  • Аж ахуй нэгж нь холбогдох бүтцийн өөрчлөлтийн зардал эсвэл ажлаас халагдалтын тэтгэмжийг хүлээн зөвшөөрсөн өдөр.

Барагдуулалтаас үүссэн олз, гарз

Барагдуулалтын хийсэн үед аж ахуй нэгж нь уг тогтоосон тэтгэмжийн хөтөлбөрийн барагдуулалтаас үүссэн олз, гарзыг хүлээн зөвшөөрнө.

Нөхөн төлбөр

Тогтоосон тэтгэмжийн үүргийг барагдуулахад шаардлагатай бүх буюу зарим зарлагыг өөр нэг тал нөхөн төлнө гэдэг нь үнэхээр тодорхой байх зөвхөн тийм тохиолдолд аж ахуй нэгж нь

  • Нөхөн төлбөр авах өөрийн эрхийг тусдаа хөрөнгө байдлаар хүлээн зөвшөөрнө. Аж ахуй нэгж нь уг хөрөнгийг бодит үнэ цэнээр хэмжинэ.
  • Хөтөлбөрийн хөрөнгийн бодит үнэ цэнийн өөрчлөлтийг авч үздэгтэй ижил арга замаар, уг нөхөн төлбөр авах өөрийн эрхийн бодит үнэ цэнийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч тусдаа тайлагнана. 120-р параграфын дагуу хүлээн зөвшөөрсөн, тогтоосон тэтгэмжийн зардлын бүрэлдэхүүнийг нөхөн төлбөр авах эрхийн дансны үнийн өөрчлөлттэй уялдуулан цэвэр дүнгээр хүлээн зөвшөөрч болох юм.

Тогтоосон тэтгэмжийн зардлын бүрэлдэхүүн хэсгүүд

Өөр СТОУС нь тогтоосон тэтгэмжийн зардлын бүрэлдэхүүн хэсгүүдийг хөрөнгийн өртөгт оруулахыг шаардсан буюу зөвшөөрснөөс бусад тохиолдолд аж ахуй нэгж нь тогтоосон тэтгэмжийн зардлын бүрэлдэхүүн хэсгүүдийг дараах байдлаар хүлээн зөвшөөрнө.

  • Үйлчилгээний зардлыг ашиг, алдагдалд (66-112-р параграф)
  • Тогтоосон тэтгэмжийн цэвэр өр төлбөр (хөрөнгө)-ийн цэвэр хүүг ашиг, алдагдалд (123-126-р параграф)
  • Тогтоосон тэтгэмжийн цэвэр өр төлбөрийн дахин хэмжилтийг бусад дэлгэрэнгүй орлогод (127-130-р параграф)

Бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрсөн, тогтоосон тэтгэмжийн цэвэр өр төлбөр (хөрөнгө)-ийн дахин хэмжилтийг дараагийн тайлант үед ашиг, алдагдал руу дахин ангилахгүй. Харин аж ахуй нэгж нь бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрсөн тэдгээр дүнг өмчийн бүрэлдэхүүн хэсгийн дотор шилжүүлж болно.

Толилуулга

 Цэвэр дүн гаргах

Зөвхөн дараах тохиолдолд аж ахуй нэгж нь нэг хөтөлбөрт хамаарах хөрөнгөөс нөгөө хөтөлбөрт хамаарах өр төлбөрийг хасаж, цэвэр дүнг гаргана.

  • Нэг хөтөлбөрийн илүүдлийг өөр хөтөлбөрийн үүргийг барагдуулахад ашиглах хууль ёсны хүчин төгөлдөр эрхтэй; ба
  • Тухайн үүргийг цэвэр дүнгээр барагдуулах эсвэл нэг хөтөлбөрийн илүүдлийг хэрэгжүүлэх ба үүний хамтаар нөгөө хөтөлбөрийн үүргийг барагдуулахаар төлөвлөж байгаа.

Тодруулга

Аж ахуй нэгж нь дараах шинж бүхий мэдээллийг тодруулна.

  • Түүний тогтоосон тэтгэмжийн хөтөлбөрийн шинж чанарууд ба тэдгээртэй холбоотой эрсдлүүдийг тайлбарлах (139-р параграф)
  • Түүний тогтоосон тэтгэмжийн хөтөлбөрөөс үүссэн бөгөөд санхүүгийн тайланд тусгасан дүнгүүдийг тодорхойлж тайлбарлах (140-141-р парагарф)
  • Түүний тогтоосон тэтгэмжийн хөтөлбөр нь аж ахуй нэгжийн ирээдүйн мөнгөн гүйлгээний дүн, хугацаа, тодорхойгүй байдалд хэрхэн нөлөөлж болохыг тайлбарлан тодорхойлох (145-147-р параграф)

Хүлээн зөвшөөрөлт

Аж ахуй нэгж нь ажлаас халагдалтын тэтгэмжийн хувьд өр төлбөр ба зардлыг дараах хугацааны аль түрүүнд болох өдрөөр хүлээн зөвшөөрнө.

  • Аж ахуй нэгж нь эдгээр тэтгэмжийг санал болгохоос цаашид татгалзаж чадахгүй болсон үед
  • Аж ахуй нэгж нь бүтцийн өөрчлөлтийн зардлыг НББОУС 37-ийн цар хүрээний дагуу хүлээн зөвшөөрсөн ба ажлаас халагдалтын тэтгэмжийн төлбөрийг үүнд оруулсан үед

Хэмжилт

Аж ахуй нэгж нь ажлаас халагдалтын тэтгэмжийг анх хүлээн зөвшөөрөх үед хэмжих ба дараагийн тайлант үеүд дэх өөрчлөлтийг ажилтны тэтгэмжийн шинж төрлийн дагуу хүлээн зөвшөөрнө. Хэрэв ажлаас халагдалтын тэтгэмж нь ажил эрхлэлтийн дараах тэтгэмжийн нэмэгдүүлэлт бол уг аж ахуй нэгж нь ажил эрхлэлтийн дараах тэтгэмжинд хамаарах шаардлагуудыг даган мөрдөнө. Үүнээс бусад тохиолдолд:

  • Хэрэв ажлаас халагдалтын тэтгэмжийг хүлээн зөвшөөрсөн тайлант жилийн эцсээс хойш арван хоёр сарын дотор уг ажлаас халагдалтын тэтгэмжийг бүрэн барагдуулахаар хүлээгдэж байгаа бол аж ахуй нэгж нь ажилтны богино хугацааны тэтгэмжид хамаарах шаардлагуудыг даган мөрдөнө.
  • Хэрэв ажлаас халагдалтын тэтгэмжийг тайлант жилийн эцсээс хойш арван хоёр сарын дотор бүрэн барагдуулахаар хүлээгдээгүй бол аж ахуй нэгж нь ажилтны урт хугацааны бусад тэтгэмжид хамаарах шаардлагуудыг даган мөрдөнө.