НББОУС 12: ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР

Зорилго:

Энэ стандартын зорилго нь орлогын албан татварыг бүртгэх нягтлан бодох бүртгэлийн арга хандлагыг тодорхойлоход оршино. Орлогын албан татварын нягтлан бодох бүртгэлийн үндсэн асуудал нь дараах зүйлсийн одоогийн болон ирээдүйн татварын үр нөлөөг хэрхэн бүртгэх эсэх явдал байдаг.

  • Аж ахуй нэгжийн санхүүгийн байдлын тайланд хүлээн зөвшөөрсөн хөрөнгийн /өр төлбөрийн/ дансны үнийн ирээдүйн нөхөлт/барагдуулалт/
  • Аж ахуй нэгжийн санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрсөн тухайн тайлант хугацааны ажил гүйлгээ ба бусад үйл явдлууд

Энэхүү стандарт ннь ажил гүйлгээ ба бусад үйл явдлын татварын үр нөлөөг тэдгээр ажил гүйлгээ болон бусад үйл явдлыг өөрсдийг нь бүртгэсэнтэй ижил арга замаар бүртгэж, тайлагнахыг аж ахуй нэгжээс шаарддаг. Имйээс ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрсөн ажил гүйлгээ болон бусад үйл явдлын хувьд тэдгээртэй холбогдох аливаа татварын үр нөлөөг мөн ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрнө. Ашиг, алдагдлаас гадуур хүлээн зөвшөөрсөн ажил гүйлгээ болон бусад үйл явдлын хувьд тэдгээртэй холбогдох аливаа татварын үр нөлөөг мөн ашиг, алдагдалд оруулахгүйгээр хүлээн зөвшөөрнө. Үүнтэй нэгэн адилаар бизнесийн нэгдлийн хувьд хойшлогдсон татварын хөрөнгө ба өр төлбөрийг хүлээн зөвшөөрөх нь уг бизнесийн нэгдлээс үүсэж буй гүүдвилийн дүн буюу тохиролцоот худалдан авалтаар хүлээн зөвшөөрөх олзын дүнд бас нөлөө үзүүлнэ.

Мөн түүнчлэн ашиглагдаагүй татварын алдагдал эсвэл ашиглагдаагүй татварын хөнгөлөлтөөс үүсэн хойшлогдсон татварын хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт, санхүүгийн тайлан дахь орлогын албан татварын толилуулга, орлогын албан татвартай холбоотой мэдээллийн тодруулгыг энэхүүү стандартд авч үзсэн болно.

Цар хүрээ:

Энэхүү стандартыг орлогын албан татварын нягтлан бодох бүртгэлд мөрдөнө.

Тодорхойлолт:

Энэхүү стандартад дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ.

Нягтлан бодох бүртгэлийн ашиг гэдэг нь татварын зардлыг хасахын өмнөх тухайн тайлант хугацааны ашиг эсвэл алдагдал юм.

Татвар ногдуулах ашиг(татварын алдагдал) гэдэг нь татварын эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм журмын дагуу тодорхойлсон тухайн тайлант хугацааны ашиг(алдагдал) бөгөөд үүнд үндэслэн татварын өглөгийг (буцаан олгох татвар) тооцдог.

Татварын зардал гэдэг нь тайлант хугацааны ашиг, алдагдлыг тооцож тодорхойлоход хамаарах тайлант үеийн татвар ба хойшлогдсон татварын нэгдсэн дүн юм.

Тайлант үеийн татвар гэдэг нь тухайн тайлант хугацааны татвар ногдуулах ашгийн (татварын алдагдлын) хувьд төлөх орлогын албан татварын дүн юм.

Хойшлогдсон татварын өр төлбөр гэдэг нь татвар ногдох түр зөрүүтэй холбоотойгоор ирээдүйн тайлант үеүдэд төлөх орлогын албан татварын өглөгийн дүн юм.

Хойшлогдсон татварын хөрөнгө гэдэг нь дараах зүйлстэй холбоотойгоор ирээдүйн тайлант үеүдэд буцаан олгогдох орлогын албан татварын дүн юм.

  • Хасагдах түр зөрүү
  • Ашиглаагүй татварын алдагдлын дараагийн үе рүү шилжүүлэлт
  • Ашиглагдаагүй татварын хөнгөлөлтийн дараагийн үе рүү шилжүүлэлт

Түр зөрүү гэдэг нь санхүүгийн байдлын тайлан дахь хөрөнгө, өр төлбөрийн дансны үнэ ба тэдгээрийн татварын суурийн хоорондох зөрүү юм. Түр зөрүү нь дараах 2  хэлбэрийн аль нэг хэлбэртэй байж болно.

  • Татвар ногдох түр зөрүү, энэ нь хөрөнгө, өр төлбөрийн дансны үнийг нөхөх эсвэл барагдуулах ирээдүйн тайлант үеүдийн татвар ногдуулах ашгийг(татварын алдагдлыг) тодорхойлоход татвар ногдох дүн болох үр дагавар бүхий түр зөрүү юм.
  • Хасагдах түр зөрүү, энэ нь хөрөнгө өр төлбөрийн дансны үнийг нөхөх эсвэл барагдуулах ирээдүйн тайлант үеүдийн татвар ногдуулах ашгийг (алдагдлыг) тодорхойлоход хасагдах дүн болох үр дагавар бүхий түр зөрүү юм.

Хөрөнгө буюу өр төлбөрийн татварын суурь гэдэг нь татварын зорилгоор тухайн хөрөнгө эсвэл өр төлбөрт хамаарах дүн юм.

Татварын суурь

Хөрөнгийн татварын суурь гэдэг нь хөрөнгийн дансны үнийг нөхөх үед аж ахуй нэгжид орж ирэх, татвар ногдох аливаа эдийн засгийн өгөөжөөс татврын зорилгоор хасагдах дүн юм. Хэрэв тэрхүү эдийн засгийн өгөөжид татвар ногдохгүй бол хөрөнгийн татварын суурь нь өөрийн дансны үнэтэйгээ тэнцүү байна.

Өр төлбөрийн суурь гэдэг нь ирээдүйн тайлант үеүдэд тухайн өр төлбөртэй холбоотойгоор татварын зорилгоор хасагдах аливаа дүнг түүний дансны үнээс хассан дүн юм. Орлогыг урьдчилж хүлээн авсан тохиолдолд түүний үр дүн болох өр төлбөрийн татварын суурь нь ирээдүйн тайлант үеүдэд татвар ногдохгүй уг орлогын аливаа дүнг тэрхүү өр төлбөрийн данснаас хассан дүн байна.

Тайлант үеийн татварын өр төлбөр ба тайлант үеийн татварын хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт

Тухайн тайлант үе болон өмнөх тайлант хугацаанд хамаарах тайлант үеийн татварыг түүний төлөгдөөгүй байгаа дүнгээр өр төлбөр гэж хүлээн зөвшөөрнө. Харин тухайн тайлант ба өмнөх тайлант хугацаанд нэгэнт төлсөн дүн нь тэдгээр тайлант хугацаанд төлөх ёстой байсан дүнгээс хэтэрч, давсан бол уг илүү төлсөн дүнг хөрөнгө гэж хүлээн зөвшөөрнө.

Өмнөх тайлант хугацаанд хамаарах боловч одоо төлөх тайлант үеийн татварыг нөхөх хаахын тулд өмнөх тайлант хугацаа руу шилжүүлж болох татварын алдагдалтай холбоотой өгөөжийг хөрөнгө гэж хүлээн зөвшөөрнө.

Хойшлогдсон татварын өр төлбөр ба хойшлогдсон хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт

Хойшлогдсон татварын өр төлбөр нь доор дурдсан зүйлсээс үүссэнээс бусад тохиолдолд татвар ногдох бүх түр зөрүүгийн хувьд хойшлогдсон татварын өр төлбөрийг хүлээн зөвшөөрнө.

  • Гүүдвиллийн анхны хүлээн зөвшөөрөлт; эсвэл
  • Дараах ажил гүйлгээгээр хөрөнгө буюу өр төлбөрийг анх хүлээн зөвшөөрөх
    • Бизнеийн нэгдэл биш; бөгөөд
    • Ажил гүйлгээ гарах тухайн цаг хугацаан дахь нягтлан бодох бүртгэлийн ашиг болон татвар ногдох ашгийн (татварын алдагдлын) аль алинд нь нөлөөлөхгүй.

Гэхдээ охин, салбар, хараат компани дахь хөрөнгө оруулалт болон хамтын хэлэлцээр дэх хувь оролцоотой холбоотой татвар ногдох түр зөрүүний хувьд хойшлогдсон татварын өр төлбөрийг 39-р параграфт заасны дагуу хүлээн зөвшөөрнө.

Хасагдах түр зөрүү

Хасагдах түр зөрүүнүүдийг ашиглаж чадах татвар ногдох ашиг байх нилээд их магадлалтай тохиолдолд тэрхүү ашиглаж болох хэмжээгээр хойшлогдсон татварын хөрөнгийг бүх хасагдах түр зөрүүний хувьд хүлээн зөвшөөрнө. Гэхдээ дараах ажил гүйлгээгээр хөрөнгө өр төлбөрийг анх хүлээн зөвшөөрснөөр бий болох хойшлогдсон татварын хөрөнгийг хүлээн зөвшөөрөхгүй.

  • Бизнесийн нэгдэл биш; ба
  • Ажил гүйлгээ гарах тухайн цаг хугацаан дахь нягтлан бодох бүртгэлийн ашиг болон татвар ногдуулах ашгийн (татварын алдагдлын) аль алинд нь нөлөөлөхгүй.

Гэхдээ охин, салбар, хараат компани дахь хөрөнгө оруулалт болон хамтын хэлэлцээр дэх хувь оролцоотой холбоотой хасагдах түр зөрүүний хувьд хойшлогдсон татварын хөрөнгийг 44-р параграфт зааны дагуу хүлээн зөвшөөрнө.

Ашиглагдаагүй татварын алдагдал ба ашиглагдаагүй татварын хөнгөлөлт

Ашиглагдаагүй татварын алдагдал ба ашиглагдаагүй татварын хөнгөлөлтийг ашиглаж болохоор ирээдүйн татвар ногдох орлого олох нилээд их магадлалтай хэмжээгээр уг ашиглагдаагүй татварын алдагдал ба ашиглагдаагүй татварын хөнгөлөлтийн ирээдүйд шилжүүлэлтийн хувьд хойшлогдсон татвары хөрөнгийг хүлээн зөвшөөрнө.

Охин, салбар, хараат компани дахь хөрөнгө оруулалт ба хамтын хэлэлцээр дэх хувь оролцоо

Дараах 2 нөхцөл хоёулаа хангагдахаас бусад тохиолдолд аж ахуй нэгж нь охин,салбар, хараат компани дахь хөрөнгө оруулалт болон хамтын хэлэлцээр дэх хувь оролцоотой холбоотой татвах ногдох бүх түр зөрүүний хувьд хойшлогдсон татварын өр төлбөрийг хүлээн зөвшөөрнө.

  • Толгой компани, хөрөнгө оруулагч, хамтарсан оролцогч буюу хамтарсан оператор нь уг түр зөрүүг буцаах цаг хугацаанд хяналт тавих боломжтой байх
  • Түр зөрүү нь ойрын ирээдүйн тайлант хугацаанд буцаагдахгүй гэсэн нилээд их магадлалтай байх

Дараах зүйлс нилээд их магадлалтай байх хэмжээгээр болон зөвхөн тэр хэмжээгээр аж ахуй нэгж нь охин, салбар, хараат компани дахь хөрөнгө оруулалт болон хамтын хэлэлцээр дэх хувь оролцооноос үүсэх бүх хасагдах түр зөрүүний хувьд хойшлогдсон татварын хөрөнгийг хүлээн ззөвшөөрнө.

  • Түр зөрүүг ойрын ирээдүйд буцаах; ба
  • Уг түр зөрүүг ашиглаж болох татвар ногдох ашиг олох

Хэмжилт

Уг тайлагнаж буй хугацааны эцсээр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эсвэл хүчин төгөлдөр болох татварын хувь хэмжээг(татарын хууль) ашиглан татварын эрх бүхий байгууллагад төлөхөөр эсвэл буцаан авахаар хүлээгдэж буй дүнгээр тухайн тайлант хугацаанд болон өмнөх хугацаанд хамаарах, одоогийн тайлант үеийн татварын өр төлбөр (хөрөнгө) -г хүлээн зөвшөөрнө.

Хөрөнгийг хэрэгжүүлэх(борлуулах) эсвэл өр төлбөрийг барагдуулах тайлант хугацаанд мөрдөж хэрэглэхээр хүлээгдэж буй татварын хувь хэмжээнд үндэслэн хойшлогдсон татварын хөрөнгө ба өр төлбөрийг хэмждэг. Энэхүү татварын хувь хэмжээ нь уг тайлагнаж буй хугацааны эцсээр хүчин төгөлдөр мөрдөгдөж бууй эсвэл хүчин төгөлдөр болох татварын хувь хэмжээ(татварын хууль) -нд үндэслэнэ.

Хойшлогдсон татварын өр төлбөр ба хойшлогдсон татварын хөрөнгийн хэмжилт нь тэдгээрт хамаарах хөрөөнгө, өр төлбөрийн дансны үнийг нөхөх буюу барагдуулахаар тухайн тайлант хугацааны эцэст уг ажж ахуй нэгжийн төлөвлөн хүлээж буй арга хэлбэрээс шалтгаалах татварын үр дагаварыг тусгасан байвал зохино.

Хойшлогдсон татварын хөрөнгө ба өр төлбөрийг дискаунтчлахгүй.

Ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрсөн зүйлс

Татвар нь дараах зүйлсээс үүссэнээс бусад тохиололд тайлант үеийн болон хойшлогдсон татварыг орлого, эсвэл зардлаар хүлээн зөвшөөрч, тайлант хугацааны ашиг, алдагдалд оруулах хэрэгтэй.

  • Тухайн нэг ижил эсвэл өөр тайлант хугацаанд ашиг, алдагдаас гадуур буюу бусад дэлгэрэнгүй орлогод эсвэл өмчид шууд хүлээн зөвшөөрсөн ажил гүйлгээ ба үйл явдал(61А-аас 65-р параграф) эсвэл
  • Бизнесийн нэгдэл (СТОУС 10-д тодорхойлсноор) (66-68-р параграфыг үзнэ үү.)

Ашиг, алдагдлаас гадуур хүлээн зөвшөөрсөн зүйлс

Хэрэв татвар нь тухайн нэг ижил тайлант хугацаанд эсвэл өөр тайлант хугацаанд ашиг, алдагдлаас гадуур хүлээн зөвшөөрсөн зүйлстэй холбоотой бол тайлант үеийн болон хойшлогдсон татварыг мөн ашиг, алдагдлаас гадуур хүлээн зөвшөөрнө. Иймээс тухайн нэг эсвэл өөр тайлант үед дараах байдлаар хүлээн зөвшөөрсөн зүйлстэй холбоотой тайлант үеийн болон хойшлогдсон татварыг тэдгээртэй мөн адилаар хүлээн зөвшөөрнө.

  • Уг зүйлийг бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрсөн бол холбогдох тайлант үеийн болон хойшлогдсон татварыг мөн бусад дэлгэрэнгүй орлогод хүлээн зөвшөөрнө.
  • Уг зүйлийг өмчид шууд хүлээн зөвшөөрсөн бол холбогдох тайлант үеийн болон хойшлогдсон татварыг мөн өмчид шууд хүлээн зөвшөөрнө. (63А параграф)

Толилуулга

Цэвэр дүнгээр тооцох

Зөвхөн дараах тохиолдолд аж ахуй нэгж нь тайлант үеийн татварын хөрөнгө ба тайлант үеийн татварын өр төлбөрийг цэвэр дүнгээр тооцож гаргана.

  • Уг хүлээн зөвшөөрсөн дүнг суутган тооцох буюу цэвэр дүнгээр гаргах хуувь ёсны хүчин төгөлдөр эрхтэй байх
  • Цэвэр дүнгээр барагдуулах эсвэл хөрөнгийг хэрэгжүүлэх(борлуулах) ба өр төлбөрийг барагдуулах ажиллагааг нэгэн зэрэг хийхээр төлөвлөж байгаа.

Аж ахуй нэгж нь зөвхөн дараах тохиолдолд хойшлогдсон татварын хөрөнгө ба хойшлогдсон татварын өр төлбөрийн цэвэр дүнг гаргана.

  • Аж ахуй нэгж нь тайлант үеийн татварын хөрөнгөөр тайлант үеийн татварын өр төлбөрийг суутган тоооцож, цэвэр дүнг гаргах хууль ёсны хүчин төгөлдөр эрхтэй; ба
  • Хойшлогдсон татварын хөрөнгө ба хойшлогдсон татварын өр төлбөр нь дараах 2 аж ахуй нэгжийн аль нэгний хувьд татварын эрх бүхий нэг байгууллагаас ногдуулсан орлогын албан татварт хамааралтай байх
    • Татвар төлөх тухайн аж ахуй нэгж; эсвэл
    • Хойшлогдсон татварын өр төлбөр буюу хөрөнгийн мэдэгдэхүйц том дүнг барагдуулахаар эсвэл нөхөхөөр(буцаан авахаар) хүлээгдэж буй ирээдүйн тайлант үе бүрд тайлант үеийн татварын өр төлбөр ба тайлант үеийн татварын хөрөнгийг цэвэр дүнгээр барагдуулахаар эсвэл тэдгээр хөрөнгийг хэрэгжүүлэх ба өр төлбөрийг барагдуулах ажиллагааг нэгэн зэрэг гүйцэтгэхээр төлөвлөж буй татвар төлөх өөр аж ахуй нэгжүүд

Татварын зардал

Ердийн үйл ажиллагааны ашиг, алдагдалтай холбоотой татварын зардал(орлого)

Ердийн үйл ажиллагааны ашиг, алдагдалтай холбоотой татварын зардал(орлого)-ыг ашиг, алдагдлын болон бусад дэлгэрэнгүй орлогын тайланд ашиг, алдагдлын нэг хэсэг байдлаар толилуулна.

Тодруулга

Татварын зардал(орлого)-ын гол бүрэлдэхүүн хэсгүүдээс тус тусад нь тодруулах хэрэгтэй.  

Дараах зүйлсийг мөн тусад нь тодруулах хэрэгтэй.

  • Өмчид шууд дебитлэсэн буюу кредитлэсэн зүйлстэй холбоотой тайлант үеийн болон хойшлогдсон татварын нэгдсэн дүн.  62А параграф
  • Бусад дэлгэрэнгүй орлогын бүрэлдэхүүн хэсэг нэг бүртэй холбоотой орлогын албан татварын дүн
  • Дараах 2 хэлбэрийн аль нэгээр эсвэл аль алинаар нь харуулсан, татварын зардал(орлого) ба нягтлан бодох бүртгэлийн ашгийн хоорондох харилцан хамаарлын тайлбар
    • Нягтланбодох бүртгэлийн ашгийг мөрдөх татварын хувиар(хувиудаар) үржүүлэн гаргасан үржвэрийн дүн ба татварын зардын(орлого) хоорондох тоон тохируулга, мөн түүнчлэн уг татварынхувиар тооцоолох суурийн тодруулга; эсвэл
    • Татварын үр ашигт дундаж хувь ба мөрдөх татварын хувь хэмжээний хоорондох тоон тохируулга, мөн түүнчлэн уг татварын хувиар тооцоолох суурийн тодруулга
  • Мөрдөх татварын хувь хэмжээний өөрчлөлтийг нягтлан бодох бүртгэлинйн өмнөх тайлант үеийн хувь хэмжээтэй харьцуулсан тайлбар
  • Тэдгээрт зориулж санхүүгийн байдлын тайланд хүлээн зөвшөөрсөн хойшлогдсон татварын хөрөнгөгүй хасагдах түр зөрүү, ашиглагдаагүй татварын алдагдал, ашиглагдаагүй татварын хөнгөлөлтийн дүн
  • Тэдгээрт зориулж хойшлогдсон татварын өр төлбөрийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа охин, салбар, хараат компани дахь хөрөнгө оруулалт ба хамтын хэлэлцээр дэх хувь оролцоотой холбоотой түр зөрүүгийн нэгдсэн дүн
  • Түр зөрүүгийн төрөл туус бүрийн болон ашиглагдаагүй татварын алдагдал, ашиглагдаагү татварын хөнгөлөлтийн төрөл тс бүрийн хувьд дараах зүйлсийг тодруулна.
    • Толилуулж буй тайлант үеийн санхүүгийн байдлын тайланд хүлээн зөвшөөрсөн хойшлогдсон татварын хөрөнгө ба өр төлбөрийн дүн
    • Санхүүгийн байдлын тайланд хүлээн зөвшөөрсөн дүнгүүдийн өөрчлөлтөөр шуд тодорхой харагдахгүй бол ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрсөн тэдгээр хойшлогдсон татварын орлого буюу зардлын дүн
  • Зогсоосон үйл ажиллагааны хувьд дараах зүйлстэй холбоотой татварын зардал
    • Зогсоосон үйл ажиллагааны олз буюу гарз; ба
    • Зогсоосон үйл ажиллагааны хувьд түүнийг зогсоохоос өмнөх ердийн үйл ажиллагаанаас тухайн тайлант хугацаанд үүссэн ашиг, эсвэл алдагдал, өмнөх тайлант үе бүрт толилуулсан харгалзах дүнгүүдийн хамт
  • Санхүүгийн тайланг гаргах зөвшөөрөл олгохоос өмнө тухайн аж ахуй нэгжийн хувьцаа эзэмшигчдэд олгохоор санал болгосон буюу зарласан боловч санхүүгийн тайланд өр төлбөр гэж хүлээн зөвшөөрөөгүй байгаа ногдол ашгийн орлогын албан татварын үр дагаврын дүн
  • Тухайн аж ахуй нэгж нэгтгэгч байх бизнесийн нэгдэл нь уг бизнесийн худалдан авалтын өмнөх хойшлогдсон татварын хөрөнгийн хувьд хүлээн зөвшөөрсөн дүнг өөрчлөх шалтгаан болж байвал тэрхүү өөрчлөлтийн дүн; ба
  • Бизнесийн нэгдлээр хүлээн авсан хойшлогдсон татварын өгөөжийг бизнесийн худалдан аалтын өдрөөр хүлээн зөвшөөрөөгүй боловч уг бизнесийн худалдан авалтын өдрөөс хойш хүлээн зөвшөөрсөн бол тэрхүү хойшлогдсон татварын өгөөжийг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн тухайн үйл явдал буюу нөхцөл байдлын өөрчлөлтийн тайлбар тодорхойлолт

Дараах тохиолдолд аж ахуй нэгж нь хойшлогдсон татварын хөрөнгийн дүн, түүнчлэн үүний хүлээн зөвшөөрөлтийг дэмжих нотолгооны төрлийг тодруулах хэрэгтэй.

  • Хойшлогдлогдсон татварын хөрөнгийн ашиглалт нь одоо байгаа татвар ногдох түр зөрүүний буцаалтаас үүсэх ашгаас илүү давсан ирээдүйн татвар ногдох ашгаас хамааралтай байх ; ба
  • Ухайн хойшлогдсон татварын хөрөнгийн хамаарах татварын эрх зүйн зохицуулалт бүхий улс оронд уг аж ахуй нэгж нь тайлант үед эсвэл өмнөх тайлант үед алдагдалтай ажилласан.

Параграф 52А-д тодорхойлсон нөхцөлд аж ахуй нэгж нь өөрийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг төлснөөр бий болох орлогын албан татварын боломжит үр дагаврын шинж чанарыг тодруулах хэрэгтэй. Түүнчлэнаж ахуй нэгж нь практикт тодорхйлж болох орлогын албан татварын боломжит үр дагаврын дүнг тодруулах, мөн практикт тодорхойлох боломжгүй орлогын албан татварын аливаа боломжит үр дагавар байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй.