НББОУС 10: ТАЙЛАГНАЛЫН ҮЕИЙН ДАРААХ ҮЙЛ ЯВДАЛ
Зорилго:
Энэ стандартын зорилго нь дараах зүйлсийг тодорхойлоход оршино.
- Аж ахуй нэгж нь тайлагналын үеийн дараах үйл явлдлын хувьд өөрийн тайлангаа хэзээ залруулах; ба
- Санхүүгийн тайланга гаргахыг зөвшөөрсөн огноо ба тайлагналын үеийн дараах үйл явдлын талаар аж ахуй нэгжийн хийвэл зохих тодруулга
Хэрэв тайлагналын үеийн дараах үйл явдал нь тасралтгүй байх төсөөлөл тохиромжгүй гэдгийг илэрхийлж байвал аж ахуй нэгж нь өөрийн санхүүгийн тайланг тасралтгүй байх уусриар бэлтгэхгүй байхыг энэхүү стандартаар бас шаарддаг.
Цар хүрээ:
Энэ стандартыг тайлагналын үеийн дараах үйл явдлыг бүртгэх ба тодруулахад даган мөрдөнө.
Тодорхойлолт:
Энэ стандарт нь дараах 2 нэр томъёог дор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ.
Тайлагналын үеийн дараах үйл явдал гэдэг нь тайлагналын үеийн эцэс ба санхүүгийн тайланг гаргахыг зөвшөөрсөн өдрийн хооронд гарч тохиолдсон тааламжтай болон тааламжгүй үйл явдлууд юм. Дараах 2 төрлийн үйл явдлыг тодорхойлж болно.
- Тайлагналын үеийн эцэст оршин байсан нөхцөл байдлуудыг батлан илэрхийлэх үйл явдал
- Тайлагналын дараа үүссэн нөхцөл байдлуудыг илэрхийлэх үйл явдал
Хүлээн зөвшөөрөлт ба хэмжилт:
Тайлагналын үеийн дараах залруулагдах үйл явдал
Аж ахуй нэгж нь тайлагналын үеийн дараах залруулагдах үйл явдлыг тусгахын тулд өөрийн санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрсөн дүнгээ залруулна.
Санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрсөн дүнгээ залруулах эсэл өмнө хүлээн зөвшөөрөөгүй зүйлсээ хүлээн зөвшөөрөхийг аж ахуй нэгжээс шаарддаг тайлагналын үеийн дараах тийм залруулагдах үйл явдлын жишээг доор дурдав.
- Тайлагналын үеийн эцсээр тухайн аж ахуй нэгж ийм одоогийн үүрэгтэй байсан гэдгийг баталгаажуулан шүүхийн маргаан нь тайлагналын үеийн дараа шийдвэрлэгдэх. Аж ахуй нэгж нь энэхүү маргаантай холбоотойгоор НББОУС 37-ын дагуу өмнө хүлээн зөвшөрсөн аливаа нөөцийн дүнг залруулах буюу шинээр нөөцийг хүлээн зөвшөөрнө. Зарга маргааны шийдэрлэлт нь НББОУС 37-ын 16-р параграфын дагуу харгалзан үзвэл зохих нэмэлт нотолгоогоор хангах учраас аж ахуй нэгж нь болзошгүй өр төлбөрийн талаар зөвхөн тодруулга хийгээд орхихгүй юм.
- Тайлагналыэн үеийн цэсээр хөрөнгийн үнэ цэнэ буурсан эсвэл тухайн хөрөнгийн хувьд өмнө нь хүлээн зөвшөөрсөн үнэ цэнийн бууралтын гарзын дүнг залруулах шаардлагатай гэдгийг илэрхийлэх мэдээллийг тайлагналын үеийн дараа хүлээн авсан.
- Тайлагналын үеийн эцсээс өмнө худалдан авсан хөрөнгийн өртөг эсвэл борлуулсан хөрөнгийн орлогыг уг тайлангын үеийн дараа тодорхойлох
- Тайлагналын үеийн эцсийн өдрөөс өмнөх үйл явдлын үр дүнд үүссэн ашиг хуваах буюу урамшуулал олгох хуулийн эсвэл гэрээний бус одоогийн үүргийг тухайн аж ахуй нэгж уг тайлагналын үеийн эцсээр хүлээн авсан боловч тэдгээр төлбөрийн дүнг тайлагналын үеийн дараа тодорхойлох
- Санхүүгийн тайлан буруу гэдгийг харуулах залилан эсвэл алдааг илэрүүлэх
Тайлагналын үеийн дараах үл залруулагдах үйл явдал
Аж ахуй нэгж нь тайлагналын үеийн дараах үл залруулагдах үйл явдлыг тусгахын тулд өөрийн санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрсөн дүнгээ залруулахгүй.
Тайлагналын үеийн дараах үл залруулагдах үл явдлын жишээ нь: тайлагналын үеийн эцэс ба санхүүгийн тайланг гаргахыг зөвшөөрсөн өдрийн хоорондох хугцаанд хөрөнгө оруулалтын бодит үнэ цэнэд үүссэн бууралт. Бодит үнэ цэнийн бууралт нь тайлагналын үеийн эцэс дэх хөрөнгө оруулалтын төлөв байдалтай ихэвчлэн холбоотой байдаггүй боловч үүнээс хойш үүссэн нөхцөл байдлыг тусган илэрхийлдэг. Иймээс аж ахуй нэгж нь санхүүгийн тайланд зөвшөөрсөн дүнгээ залруулахгүй.
Ногдол ашиг:
Хэрэв аж ахуй нэгж нь өөрийн өмчийн хэрэглүүр эзэмшигчдэд НББОУС 32-ын дагуу тайлагналын үеийн дараа ногдол ашиг олгохоор зарлсан бол уг аж ахуй нэгж нь тухайн тайлагналын үеийн эцсээр тэрхүү ногдол ашгийг өр төлбөр гэж хүлээн зөвшөөрөхгүй.
Тасралтгүй байх суурь
Хэрэв удирдлага нь өөрийн аж ахуй нэгжийг татан буулгах буюу худалдаа арилжаагаа зогсоохоор төлөвлөсөн эсвэл ингэхээс өөр бодит хувилбар боломжгүй болсон гэдгээ тайлагналын үеийн дараа тодорхойлсон бол уг аж ахуй нэгж нь санхүүгийн тайлангаа тасралтгүй байх сууриар бэлтгэх ёсгүй.
Тодруулга
Санхүүгийн тайланг гаргахыг зөвшөөрсөн огноо
Аж ахуй нэгж нь санхүүгийн тайланг гаргахыг зөвшөөрсөн огноо болон уг зөвшөөрлийг хэн өгсөн талаар тодруулга хийнэ. Хэрэв аж аху нэгжийн эзэд буюу бусад талууд нь санхүүгийн тайланг гаргасны дараа түүнд өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй бол аж ахуй нэгж нь энэ тухай тодруулга хийнэ.
Тайлагналын үеийнэцэс дэх нөхцөл байдлын талаархи тодруулгыг шинэчлэн баяжуулах
Хэрэв аж ахуй нэгж нь тайлагналын үеийн эцэст оршин байсан нөхцөл байдлын талаарх мэдээллийг тухайн тайлагналын үеийн дараа хүлээн авбал тэдгээр нөхцөл байдалтай холбоотой тодруулгыг уг шинэ мэдээлэлд үндэслэн шинэчлэн баяжуулна.
Тайлагналын үеийн дараах үл залруулагдах үйл явдал
Тайлагналын үеийн дараах үл залруулагдах үйл явдал нь материаллаг дүнтэй бол түүний талаар тодруулга хийхгүй байх нь тухайн санхүүгийн тайланд үндэслэн гаргах хэрэглэгчдийн эдийн засгийн шийдвэрт нөлөө үзүүлнэ. Иймээс аж ахуй нэгж нь тайлагналын үеийн дараах үл залруулагдах үй явдлын материаллаг анги тус бүрийн хувьд дараах зүйлсийг тодруулна.
- Үйл явдлын шинж төрөл
- Уг үйл явдлын санхүүгийн үр нөлөөний тооцоолол эсвэл ийм тооцоолол хийх боломжгүй талаархи тайлбар мэдэгдэл